МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

AG-X /Эй Жи - Экс/

      Элэгний архаг үрэвсэлтэй хүмүүсийн уургийн шимэгдэлт алдагдсанаас бие махбодь уургийн дутагдалд ордог. Энэ хүмүүсийн цусан дахь альбумины хэмжээ нь буурсан байдаг. Иймд уураг агуулсан Эй Жи Экс бүтээгдэхүүн нь зайлшгүй шаардлагатай юм. Гэдсэнд хэдий чинээ их эмгэг төрүүлэгч нян байна түүний хорт бүтээгдэхүүн цусаар дамжин төдий чинээ их элгэнд очих ба тэр хэрээрээ элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг. Иймд гепатитаар өвчилж байсан хүнд Эй Жи Экс заавал өгөх шаардлагатай. Элэгний архаг үрэвсэлтэй бүх хүмүүст "Бие сулрах, хоол боловсруулах замын хямралын шинж” илэрдэг. Мөн хордлогоос шалтгаалж өтгөн нь байнга хатдаг. Элэгний архаг үрэвслээр өвчлөгсдийн дисбактериозыг эмчилсэний дараа Эй Жи Экс бүтээгдэхүүнийг өдөрт 2 капсулаар 3 удаа хоолны үеэр ууж хэрэглэнэ. Бусад үед хавар, намрын улиралд хүний биеийн дархлаа сулардаг үеэр хэрэглэхэд илүү тохиромжтой. Нэг курс нь 1 сараас доошгүй хугацаанд явагдана.
     Нойр булчирхайн үрэвсэлтэй хүмүүсийн хэвлийн дээд хэсгээр тод улаан өнгийн толбонууд гарч ирдэг. Үүнийг "улаан дуслын хам шинж” гэж нэрлэдэг. Түүнээс гадна арьс хуурайших, шүд өвдөх, их хэмжээгээр шингэн алдах /өдөрт 500 гр-аас илүү гарах/ шинж тэмдэг илэрнэ. Гарч байгаа өтгөн нь өмхий үнэртэй, тосорхог байвал нойр булчирхайн үрэвслийн шинж байдаг бөгөөд бие зассаны дараа усаа татахад бүрэн арилахгүй жорлонгийн суултуурын хананд үлдэн наалддаг. Энэ нь нойр булчирхайн уураг, өөх тосыг боловсруулах ферментын дутагдалтай холбоотой юм. Нойр булчирхайн фермент ялгаруулдаг бета эсийн 10-хан хувь нь хэвийн ажиллаж үлдсэн 90 хувь нь ажиллагаагүй болсон үед нойр булчирхайн үрэвсэл буюу панкреатит гэсэн онош тавигддаг. Иймд энэ өвчин нь хэт хожуу оношлогддог тул үлдсэн 10% эсүүдийг хамгаалж фермент заавал хэрэглэж байх хэрэгтэй, хэрэв хамгаалж чадахгүй бол эргэшгүй хүндрэлүүд үүсдэг! Иймд нойр булчирхайн үрэвсэлтэй хүмүүс пепсин, панкреатин гэх мэт бэлэн ферментийг байнга ууснаас нойр булчирхай "идэвхигүй, залхуу” болдог сул талтай. Нойр булчирхайн фермент ялгаруулах өөрийнх нь үйл ажиллагааг дэмжих (уургийг боловсруулдаг протеаза, нүүрс усыг боловсруулдаг амилаза, өөх тосыг боловсруулдаг липаза ферментүүдийн боловсролтыг дэмжих) AG-X буюу Эй Джи –Экс бүтээгдэхүүнийг Фүүд Энзимтэй хавсруулан уухад хоол боловсруулалт сайжирч, бүдүүн нарийн гэдэсний үрэвсэл, цөсний зогсонгишилт үрэвсэл, ходоодны хурц болон архаг үрэвсэл, ходоодны хүчил багадалт хэвийн болж, мөн өвдөлт намдаж, агшилт базлалт сулардагаас гадна бие организмд ямар нэгэн сөрөг үр дагаваргүй, дасал болдоггүй давуу талтай.
     Коллагены үүсэлт буурах, ходоод гэдэсний шархлаат өвчин, цөсний архаг үрэвсэл зэргийн үед улаан хоолой руу ходоодны шүүс, давсны хүчил хаягддагаас өрцний ивэрхий үүсэх нөхцөл бүрддэг. Ивэрхийн үед ходоодны шүүс улаан хоолойнд шархлаа үүсгэж, үүссэн шархлаанаас цус алдалт явагддаг. Иймд хавар, намрын улиралд жилд 2 удаа улаан хоолойн салстыг нөхөн сэргээх үйлчилгээтэй Эй Джи–Экс бүтээгдэхүүнийг заавал хэрэглэж урьдчилан сэргийлэх ёстой. Тэгэхгүй бол энэ өвчин хорт хавдар болон хүндэрч болзошгүй. Эй Джи Экс-ийн найрлаганд салстыг хамгаалах, үрэвсэл дарах үйлчилгээтэй имбирь, агшилтыг тавиулах өвдөлт намдаах үйлчилгээтэй лобелия, улаан хоолой руу ходоодны шүүс орохыг урьдчилан сэргийлдэг халуун гаа, мийн гаа зэрэг ургамалууд байдаг.
    Папайн үр ордог бөгөөд энэ нь уураг задлагч пепсин төст ферментийг агуулдаг. Папайн шүүс үрэвслийг эсэргүүцнэ.
    Цагаан гаа (имбирь) нь хоол боловсруулах шүүсний ялгаралтыг нэмэгдүүлж, тэжээлийн бодисын шимэгдэлтийг сайжруулна. Простогландин үүсэхийг дарангуйлсанаар үрэвсэл дарж, өвдөлтийг намдаана.
   Халуун гаа нь цөс хөөж, халдваргүйжүүлж, хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Гөлгөр булчинг сулруулж, агшилт тавиулж, өвдөлт намдаана. Мөн зүрх, тархи, уушигны судасыг тэлүүлж, бие махбодийг тайвшруулна. Хоол боловсруулах шүүс ялгаралтыг нэмэгдүүлнэ.
    Диоскорея нь үрэвслийн эсрэг маш сайн үйлчлэлтэй.
   Фенхель нь хоол боловсруулах шүүс ялгаралтыг ихэсгэх, цөс хөөх, агшилт сулруулах үйлчилгээ үзүүлдэг. Мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг зохицуулж, нянгийн эсрэг, судас өргөсгөх, шээс хөөх үйлчлэл үзүүлнэ.
   Анжеликийн үндэс агшилт сулруулсанаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өвдөлт намдаадаг. Цөсний болон нойр булчирхайн шүүрэл ялгаралтыг эрчимжүүлнэ. Бие махбодийг тайвшруулах нөлөөтэй.
   Лобелия нь агшилт сулруулж, өвдөлт намдааж, шээс хөөнө.
   Түрүүт гаа хоолны шингэцийг сайжруулж, гөлгөр булчинг сулруулж, элэг, цөсний үйл ажиллагааг эрчимжүүлнэ.
  Мийн гаа нь биологийн өндөр идэвхитэй бодис болох биотин, инозитол, зайлшгүй шаардлагатай тосны хүчил, холин, витамин А, В3, В6, В12, ба эрдэсүүдийг агуулдаг. Хоол боловсруулалтыг сайжруулж, хоолны дуршилыг нэмэгдүүлэх, үрэвсэл намдаах, стресс тайлах үйлчилгээтэй.
    Эй Жи-Экс бүтээгдэхүүний найрлага дахь эмийн ургамалууд нь магни, марганц, фосфор зэрэг эрдэсийн баялаг эх булаг нь болдог.
   Магни ферментийг идэвхижүүлэх чухал үүрэгтэй бөгөөд нүүрс-усны солилцоо болон уургийн нийлэгжилтэд оролцоно. Тайвшруулах үйлчилгээ үзүүлнэ. Кальци ба фосфор бие махбодид шимэгдэхэд тусална. Витамин В6-гийн хамтаар бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж, чулууг хайлуулж үгүй болгоход тустай. Марганц нь уураг, өөх-тосны солилцоонд зайлшгүй шаардлагатай бөгөөд мэдрэл ба дархлалын системийн хэвийн үйл ажиллагааг хангана. Мөн цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлнэ.
    Фосфор витаминууд биед шимэгдэх, хоол хүнс энерги болон хувирахад чухал нөлөөтэй. Бие махбодийн магни ба кальцийн тэнцвэрийг хангаж өгдөг.
   NSP корпорацийн патентлагдсан Эй Жи-Экс бүтээгдэхүүн нь ходоод гэдэсний замын бүхий л эрхтэнүүдийн үйл ажиллагааг тэтгэх, нөхөн сэргээх өндөр үр нөлөөтэй хүнсний хосгүй нэмэлт юм.

Найрлага - 1капсулд
Патентлагдсан хэмжээ 490 мг Папайн үр жимс (Carica papaya), Цагаан гааны үндэс (Zingiber officinale), Халуун гааны навч (Mentha piperita), Диоскорийн үндэс (Dioscorea villosa), Фенхелийн үр (Foeniculum vulgare), Анжеликийн үндэс (Angelica sinensis), Лобелийн иш навч (Lobelia inflata), Түрүүт гааны навч (Mentha spicata), Мийн гааны навч (Nepeta cataria).
Хэрэглэх заалт: Насанд хүрэгчид өдөрт 1 капсулаар 3 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. 300С-аас ихгүй хэмд хадгална. 
Хориглох заалт: 12 хүртлэх насны хүүхэд, хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүд хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 1198 -100 капсул

Ангилал: A, БИХНБ