Лецитин нь мэдрэлийн эсийн үндсэн тэжээлийн бодис бөгөөд захын мэдрэлийн тогтолцооны тэжээлийн 17%, тархины тэжээлийн 30%-ийг хангана. Лецитин хангалтгүй хэмжээтэй байвал цочромтгой, ядрамтгай болж, тархины туйлдалт, мэдрэлийн саатал, тасалдалд хүргэнэ. Лецитин нь исэлдэлтийн үйл явцыг түргэсгэн, өөх тосны хэвийн солилцоог хангаж, тархи, зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг сайжруулж, витамин А, Д, Е, К-г эрчимтэй шимэгдүүлэн, хортой бодисыг эсэргүүцэх бие махбодийн чадварыг дээшлүүлж, цөс ялгаралт, улаан эс, гемоглобины үүсэлтийг идэвхижүүлэх нөлөөтэй. В бүлгийн витаминуудын иж бүрдэлд оролцож, энерги үүсэлтэнд тусалдаг лецитин нь бие махбодийн бүхий л эсүүдэд хэрэгтэй байдаг. Мөн мэдрэлийн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг хангахад дэм өгдөг ацетилхолины боловсролтонд нэн чухал билээ. Лецитин ба холин нь гормоны боловсролт, өөх тос, холестерины хэвийн солилцоонд зайлшгүй шаардлагатай. Лецитин өөх тосыг уусгах чанартай байдаг. Ургамалын гаралтай лецитин нь амьтны гаралтайгаасаа илүү үйлчилгээ үзүүлдэг юм.
NSP-ийн Лецитинд буурцагны тосноос гарган авсан лецитиний цэвэршүүлсэн баяжмал агуулагддаг ба найрлаганд нь 95- 97%-ийн биологийн идэвхит үйлчилгээтэй суурь бодис болох фосфолипид ба нийлмэл ханаагүй тосны хүчил байдаг. Лецитин бие махбодийн физиологийн үйл ажиллагаанд өргөн хүрээний үйлчилгээ үзүүлдэг. Үүнд:
• Элэг, уушигны бүтцийг нөхөн сэргээнэ
• Судас хатуурахаас сэргийлнэ
• Архи хэтрүүлэн хэрэглэдэг тохиолдолд
элэгний хатуурлаас сэргийлнэ
• Цөс ялгаралтыг зохицуулна
• Илүүдэл өөх тос хуримтлагдахаас сэргийлнэ
• Судас хатуурахаас сэргийлнэ
• Цусны триглицеридийн
түвшинг тогтонгишуулна
• Эд болон судаснаас илүүдэл
холестериныг зайлуулна
• Мэдрэлийн мэдээлэл дамжуулах үйл ажиллагаанд
идэвхитэй оролцоно. NSP-ийн Лецитин бүтээгдэхүүнийг хэрэглэх нь ой тогтоолт, сэтгэхүйн задлан шинжлэх (аналитик) үйл ажиллагааг идэвхижүүлэх, сэтгэл уналт, хямралаас гарах хамгийн сайн арга юм. Тамхинаас гарах хүсэлтэй хүнд нэн тустай. Тархмал хатууралтай /рассеянный склероз/ өвчтөний биеийн байдлыг сайжруулна. Хүүхдийн тархи, мэдрэлийн тогтолцооны хэвийн хөгжилт, хэлбэржилтэнд зайлшгүй хэрэгтэй тул хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүдэд нэн зайлшгүй хэрэгтэй.
Найрлага – 1 капсулд
Лецитин…………………………………..........................…….520 мг
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 1 капсулаар өдөрт 3 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлаганд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
Код: 1661-170 капсул