Энэ бүтээгдэхүүн нь дархлааг идэвхижүүлэх тул янз бүрийн өвчний үед хэрэглэхэд нэн тохиромжтой юм. NSP-ийн Уна де Гато бүтээгдэхүүнд мийн хумс (уна де гато), эхинацея, хунчир зэрэг эмийн ургамал ордог. Мийн хумс нь 30 метр хүртэл урттай, Перугийн балар бөглүү ширэнгэн ойд ургадаг зэрлэг ороонго (лиан) юм. Энэ ургамалын өргөс нь муурын хумсыг санагдуулам байдаг. Хэдэн зууны турш Амазонкийн Индианчууд энэ ургамалыг бүх өвчнийг анагаах эм хэмээн хэрэглэсээр ирсэн түүхтэй. Биеийн эсэргүүцлийг сайжруулах зорилгоор уг ургамалын холтосоор бэлтгэсэн цайг өргөнөөр хэрэглэж байсан аж. Мийн хумс дархлааг сайжруулах чадвараараа хамгийн хүчтэй ургамалд тооцогддог.
Эсийн дархлааны түвшинд нөлөөлж, дархлааны тогтолцоог эрчимжүүлэх нэн хүчтэй үйлчлэл үзүүлдэг. Энэ ургамалыг хоол боловсруулах замын өвчин, харшил, сэтгэл унал, архаг ядаргааны үед хэрэглэж болно. Уна де Гато нь вирусын халдвар, түүний хүндрэл, үрэвсэл, үе мөчний өвчин, артрит, бурсит, ревматизм, тромбофлебит, хөлийн венийн судас өргөсөх, түрүү булчирхайн үрэвсэл, ходоод, бүдүүн гэдсэнд хорт бодис хуримтлагдахаас үүдэлтэй үрэвсэл, ходоодны үрэвсэл, дисбактериоз, шархлаа, шамбарам зэрэгтэй тэмцэхэд гайхамшигтай тусалж чадна. Хунчир нь зуу зуун жилийн тэртээгээс чихрийн шижин, зүрхний өвчинг анагаах, артерийн даралт бууруулах зорилгоор Хятадад хэрэглэгдэж ирсэн ургамал юм. Дархлалын системийг идэвхижүүлэхэд үр нөлөө сайтай. Бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг сайжруулдаг, ханиад хүрэмтгий болон ядаргаанд орсон хүнд тустай, эдгэрдэггүй шархыг анагаахад сайн нөлөөтэй дархлалыг тэтгэдэг ургамал юм. Интерфероны ялгарлыг нэмэгдүүлсэнээр вирусын халдварыг эсэргүүцэхэд дэм болно. Хунчир өвчинтэй тэмцэх бие махбодийн чадварыг нэмэгдүүлэн, хорт хавдарын эс эрүүл эдэд үсэрхийлэн тархахаас сэргийлнэ. Мөн зүрх судасны системын үйл ажиллагааг сайжруулан, судас тэлэх, артерийн даралтыг зохицуулах, шээс хөөх үйлчлэл үзүүлнэ. Туяаны, химийн эмчилгээ хийлгэж буй хүмүүст сайнаар нөлөөлдөг.
Эхинацея нян, вирус, мөөгөнцөрийн эсрэг шинж чанартай. Үрэвсэл багасгах, эд эс нөхөн төлжилтийг эрчимжүүлэх, цусыг хоргүйжүүлэн цэвэрлэх үйлчлэл үзүүлэхээс гадна, тунгалагийн урсгалын алдагдлын үед сайн нөлөөтэй тул тунгалагийн зангилааны үрэвсэлд хэрэглэж болно. Мөн гүйлсэн булчирхай, буйлны үрэвслийн үед хамрын хөндий, уушиг, хоол боловсруулах замын салс үүсэлтийн эсрэг нөлөөлдөг. Саяхан хийгдсэн судалгаанаас харахад, эхинацея нь цусны цагаан эсийн тоог ихэсгэснээр, бие махбодийн хамгаалах чадварыг дээшлүүлдэг байна. Стрессээс болж хүмүүсийн дархлалын тогтолцоо доройтох болсон өнөө үед эхинацеяг хэрэглэх нь багагүй ач холбогдолтой юм. Эхинацеяг ханиад томуу, үжлийн (сепсис) эмгэгийг эмчлэхэд хэрэглэвэл сайн үр нөлөөтэй байдаг. Мөн тунгалагийн тогтолцооны өөрийгөө хамгаалах үйл ажиллагааг эрчимжүүлнэ. NSP-ийн Уна де Гато патентлагдсан бүтээгдэхүүн нь маш үнэ цэнэтэй эмийн ургамалуудыг агуулсан, олон янзын өвчний үед хэрэглэж болох хосгүй бүтээгдэхүүн юм.
Найрлага 1 капсулд:
Патентлагдсан холимог:…………………… 495 мг
Муурын хумс (Uncaria tormentosa),
Эхинацея (Echinacea purpurea L.), Хунчир (Astragalus membranaceus)
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид өдөрт 1 капсулыг хоол
идэх үедээ хэрэглэнэ.Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүд,
хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь
ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх зүйтэй. Системийн
өвчин,тархний судасны хатуурал, сүрьеэ зэрэгт хэрэглэхгүй байх.
Код: 175 - 100 капсул