МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Echinacea /Эхинацея/

    Дархлалын тогтолцоог идэвхижүүлдэг олон ургамал байдгийг шинжлэх ухаан нэгэнт тогтоосон бөгөөд тэдгээрийн нэг нь эхинацея юм. Хойд Америкийн индианчууд өнө эртнээс энэ ургамалыг халдварт өвчнийг эмчлэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах зорилгоор хэрэглэж иржээ. 
    Тэд могойд хатгуулсан үедээ ч хүртэл эхинацея-г хэрэглэж байсан байна. Иймд "Могойн үндэс” гэж тэд энэ ургамалыг нэрлэдэг. Эхинацея нь хондон улаан өнгийн зүйрлэшгүй гоёмсог цэцэг боловч эмчилгээний чанар нь цэцгэндээ бус, үндсэнд нь байдаг. Түүний үндсэнд халдвар эсэргүүцэх биеийн чадварыг нэмэгдүүлэх, эдгэрэлтийг түргэсгэх кофеины хүчлийн гликозид ба шархны илааршлыг түргэсгэгч кортизон төст бодис агуулагддаг. Энэ ургамалын зарим полисахарид нь Т-лимфоцитэд сайнаар нөлөөлж интерфероны шүүрлийг ихэсгэдэг болохыг судлаачид тогтоогоод төдийлөн удаагүй байна. Эхинацея цусны цагаан эсийн (макрофаг) идэвхийг нэмэгдүүлсэнээр өвчнийг эхэн үед нь дарах буюу ханиад томууны зовиурыг бууруулдаг болох нь эмнэл зүйн туршилтаар батлагдсан.
Иймд Эхинацея-г өвчин эсэргүүцэх чадварыг сайжруулах, янз бүрийн халдварт болон архаг өвчнүүдийг эмчлэхэд бусад бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэж болно.
    NSP-ийн бүтээгдэхүүн болох Эхинацея нь эмчилгээний үр дүнг 20-40 хувь нэмэгдүүлж чадна. Ялангуяа хэрэглэгдэх эхний 10 хоногтоо илүү сайн нөлөөлнө. Харин хэт удаан хугацаагаар хэрэглэвэл дархлалын тогтолцооны үйл ажиллагааг туйлдуулж мэдэх талтай.
                       Найрлага – 1 капсулд
Эхинацея (Echinacea Purpurea)…..................................….400 мг
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 1-2 капсулаар өдөрт 2 удаа хоол идэх үедээ, 7-10 хоног хэрэглээд 10 хоног завсарлаад дахин хэрэглэнэ. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.

Хориглох заалт: 12 хүртлэх насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, сүрьеэгийн даамжрах хэлбэр, лейкоз, коллагеноз, тархмал склероз, ДОХ-ын халдвар, аутоиммуны өвчтэй хүмүүс, хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлаганд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Код: 262-50 капсул

Ангилал: E, БИХНБ