Амуу соёолж (солодка) анх 5000 жилийн тэртээ эртний эмнэлгийн номонд тэмдэглэгдсэн бөгөөд эдүгээ ч анагаах ухаанд үнэ цэнэтэй ургамалуудын нэгд ордог юм. Байгаль судлаачид энэ ургамал хоол боловсруулах замыг хамгаалахад нэн сайн нөлөөтэй гэж санал нэгтэй үздэг байна. Амуу соёолжийн хандыг чанамал, хандмал, идээшмэл, эсвэл нунтаг хэлбэрээр, уушигны ханиалгалт өвчний үед цэр ховхлох, ходоодны шүүрэл ихэссэн үрэвсэл, ходоод, 12 хуруу гэдэсний шархлааны үед үрэвслийг эсэргүүцэх, агшилт тавиулах зорилгоор хэрэглэдэг. Амуу соёолжийн үндсэнд агуулагдах био идэвхит бодисууд нь хоол боловсруулах замын салстад тэжээлийн үүрэг гүйцэтгэн, салстын ялгарлыг нэмэгдүүлж, бага зэрэг агшилт тавиулах тайвшруулах туулгах үйлчилгээ үзүүлнэ. Мөн уушиг болон гуурсан хоолойнцоруудын салсны урсамтгай байдлыг ихэсгэж, нягтралыг нь багасгана. Шинжлэх ухааны судалгааны дүнд, энэ ургамал нь хүчтэй үйлчлэл бүхий ашигт бодисууд гликозид, флавоноид, сапонин, сигостеринийг агуулдаг гэж тодорхойлогдсон. Хамгийн их судлагдсан гликозид нь глицирризин юм. Тэр нь кортикостероид төст үйлчлэл бүхий бөгөөд түүнийг агуулсан амуу соёолжийн үндэс үрэвслийн эсрэг нөлөө ихтэй. Энэ ургамалыг үе мөчний өвчний эмчилгээнд өргөнөөр ашигладаг боловч зарим өвчтөний артерийн даралтыг ихэсгэдэг сул талтай юм. Үүнээс гадна амуу соёолжийн үндэс нь минералкортикоид үйлчлэлтэй тул калийг биеэс гадагшлуулдаг бөгөөд энэ тохиолдолд эмчийн зөвлөгөө хэрэгтэй. Ялангуяа шээс хөөх эм хэрэглэж буй бол эмчийн зөвлөгөө зайлшгүй шаардлагатай. Мөн энэ ургамал эстроген төст сулхан үйлчилгээтэй тул жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхийг хориглоно. Энэ бүтээгдэхүүний давуу тал нь 2-3 долоо хоног хүртэл үргэлжлэх богино курс эмчилгээний үр дүнд илүү сайн илэрдэг. Удаан хугацаанд өндөр тунгаар хэрэглэх бол эмчийн хяналт шаардлагатай юм.
Найрлага- 1 капсулд
Амуу соёолжийн үндсийн баяжмал (Glycyrrhiza glabra)…..410мг
АТС - энэ бол ургамалын хандмалын үйлчлэх хүчийг
нэмэгдүүлэх уламжлалт арга юм. Licorice Root бүтээгдэхүүн
нь АТС аргаар боловсруулагдсан бөгөөд энгийн амуу
соёолжийн үндсэнд агуулагдах хэмжээнээс 4 дахин илүү
идэвхит бодисыг нэг капсулд агуулсан.
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид болон 12-оос дээш насны хүүхэд өдөрт 2 удаа 1 капсулаар хоол идэх үедээ хэрэглэнэ. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Артерийн даралт ихдэлт, элэгний хатуурал, элэгний дутагдал, цусан дахь калийн хэмжээ бага хүмүүс, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэхгүй байх нь зүйтэй. Харин хүүхдүүдэд хэрэглэхэд хор гэмгүй бөгөөд байгалийн чихэрлэг амтнаас нь болоод тэд энэ бүтээгдэхүүнийг дуртайяа хэрэглэдэг.
Код: 424-50 капсул