МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Herbal H-P Fighter /Эйч-Пи Файтер/

    Хеликобактерийг устгахын тулд зориулж гаргаж авсан хамгийн сүүлийн үеийн шинэ бүтээгдэхүүн. Англи хэлнээс орчуулахад "Хеликобактертэй тэмцэгч ургамал” гэсэн үг юм. Химийн гаралтай антибиотик эмчилгээнээс ялгаатай нь хүний бие махбодид байх ёстой ашигтай бактерийг устгадаггүй, мөөгөнцөрт өвчин үүсгэдэггүй, дархлааг сулруулдаггүй давуу талтай. Ходоодны хүчиллэг орчинд салст бүрхүүлийн доор байрлах хеликобактер нь ходоод, 12 хуруу гэдэсний шарх үүсэх гол шалтгаан болохоос гадна, ходоод гэдэсний замын бусад өвчнүүдийг (үүн дотор ходоодны хавдарыг) үүсгэдэг. Хэрэв гэр бүлийн нэг нь л ходоодны архаг үрэвсэлтэй, шархлаатай бол тэр гэр бүлийн бүх гишүүд хеликобактерийн шинжилгээг заавал өгөх шаардлагатай. Учир нь эцэг, эх болон хүүхдээ хооллохдоо халуун эсэхийг шалгаж өөрөө түрүүлж амтлах, нэг аяга тавагнаас идэж уух, алим хувааж идэх, үнсэлцэх гэх зэрэг олон шалтгаанаас болж халдвар маш амархан тардаг. Орчин үеийн судлаачид по д’арко, хадаасан цэцэг, арван хүчит зэрэг ургамалууд нь хеликобактерын өсөлтөд саад учруулдаг болохыг тогтоосон. NSP – ийн Эйч-Пи Файтер бүтээгдэхүүн нь дээрх ургамалуудаас гадна кайен чинжүү, амуу соёолжийг агуулдаг. Энэ бүтээгдэхүүн нь шимэгч хорхойн эсрэг маш сайн үйлчилгээтэй тул бие махбодийн цэвэрлэгээнд өргөнөөр хэрэглэж болно. Хадаасан цэцэг нь шимэгч хорхойн өндөг, хуягт авгалдай зэргийг ч устгаж чаддаг.

                                                 Найрлага – 1 капсулд

Амуу соёолжийн үндэсийн ханд (Glycyrrhiza glabra) .............. 100мг По д’арко-гийн холтосын баяжмал (1:5) (Tabebuia avellanedae)........................................................... 100мг Хадаасан цэцгийн баяжмал (1:5) (Eugenia aromatica).. ..... 100мг Арван хүчтийн үндсийн ханд (1:5) (Inula racemosa).............100мг 1 наст каен чинжүүний үр (Capsicum annuum)..................... 0,2мг

Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 1 капсулаар өдөрт 2 удаа, хоол идэх үед болон унтахын өмнө 1 капсулыг усаар даруулж эрэглэнэ. Хуурай сэрүүн нөхцөлд хадгална. Хориглох заалт: Жирэмсэн эмэгтэйчүүд, хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.


Код: 917 – 60 капсул

Ангилал: Мэндчилгээ, H