МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Breath Ease (Брэс Из)

   Брэс-Из нь амьсгалын замын өвчнүүдийн үед зовиурыг багасгах, цэр шингэлэх, ялгарлыг нь нэмэгдүүлэх, амьсгалын замын салст бүрхүүлийг хамгаалах, үрэвсэл эсэргүүцэх үйлчлэл үзүүлэх эмийн ургамалуудын цогц бүхий бүтээгдэхүүн юм. Уг бүтээгдэхүүний найрлаганд олон зуун жилийн турш амьсгалын замын эрхтэнүүдийн өвчнийг эмчлэхэд хэрэглэгдэж ирсэн ургамалууд ордог. Үүнд фенхель, тунхуу (хрен), вербаск, тригонелл, евпатори зэрэг юм. Хятадын эм баригч нар эдгээр ургамалуудыг амьсгалын замын өвчнийг эмчлэхээс гадна, хүнд
металлын давснаас, агаарын бохирдлоос үүдсэн хордлогыг  тайлах зорилгоор хэрэглэдэг.
   Тунхууны үндэс эфирийн тос, сапонин, С, В1, В2 витамин, флавоноид, тиогликозид, кальци, кали, фосфор зэрэг эрдэсүүдийг найрлагандаа агуулдаг. Энэ ургамал нь үрэвсэл, нянгийн эсрэг, цэр ховхлох, өвдөлт намдаах үйлчлэлтэй.
   Вербаскийн найрлаганд флавоноид, каротиноид, танин, сапонин байдаг. Цэр ховхлох, үрэвсэл дарах, шарх эдгээх үйлчлэлтэй. Мөн гөлгөр булчинг сулруулсанаар гуурсан хоолойн багтраа, амьсгаадалт болон өвдөлтийг намжаах үйлчилгээ үзүүлнэ. Энэ ургамал нь герпес, томууны вирусыг эсэргүүцэх чадвартай. Салст бүрхүүлийн эсийн ханын нэвчүүлэмтгий байдлыг бууруулж, харшил болон бусад эмгэг үүсгэгч нэвтрэхээс хамгаална.
   Тригонеллийг (пажитник) эртний Египет, Ром, Грекийн эмч нар Гиппократын үеэс халуун бууруулах, амьсгалын ба ходоод гэдэсний замын өвчнийг анагаах зорилгоор хэрэглэж байжээ. Энэ ургамал В, С болон А витамин, төмөр, эрдэсээр баялагаас гадна үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлчлэлтэй диосгенинийг (сапонин) найрлагандаа агуулдаг. Мөн цусан дахь холестерины хэмжээг бууруулж, чихрийн шижин өвчний үед нүүрс-усны солилцоог тэнцвэржүүлдэг.
   Фенхель витамин С, В, В2, бетта-каротин, фолийн хүчил, флавоноид, калийн давс, кальци, фосфор, төмөр агуулдаг. Фенхель нь агшилт сулруулах, шээс хөөх, цэр ховхлох, захын болон титэм судасыг өргөсгөх нөлөөтэй.    
   Евпатор (посконник) нь их халууралтыг бууруулдаг тул Индианчууд булчин задлах тахал (холер), гэдэсний хижиг, томуу, хумхаа зэрэг өвчнийг эмчлэх зорилгоор хэрэглэж байсан билээ. Энэ ургамалыг эрт дээр үед гэж нэрлэдэг байлаа. Чичрэг өвчний үед булчин маш хүчтэй өвдөхөд хүмүүс яс хугарч байна гэж эндүүрдэг байсан ба энэхүү ургамалыг хэрэглэхэд булчин сулран, өвдөлт намддаг байснаас дээрх нэрийг өгсөн ажээ. Америкт анх очин нутагшсан Европчууд ханиад болон амьсгалын замын өвчнийг эмчлэх зорилгоор энэ ургамалыг байшингийнхаа хөндлөвчөөс дүүжлэн, байнга хадгалж байдаг байжээ. Түүнээс гадна энэ ургамал нь тайвшруулах, зөөлөн туулгах үйлчлэлтэй. Мөн уушигны болон амьсгалын дээд замын эмгэгүүдийн үед үрэвслийг дарах зорилгоор хэрэглэдэг. Мөн макрофагийг идэвхижүүлдэг тул вирус, нянгийн эсрэг үйлчлэл үзүүлнэ. Брэс-Из нь дээр дурдсан ургамалуудыг зохистой харьцаагаар агуулсан бөгөөд амьсгалын замын үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, агаарын бохирдол, тамхи, хорт хийнээс үүссэн бронхит, астма зэрэг өвчин эмгэгийг дардаг тул цээж дүүрэн амьсгалахад тань тусална.

                     Найрлага – 1 капсулд
Ургамалын холимог ( 1:1:1:1:1)....................................440мг
Тунхуу (Armoracia rusticana), Вербаскийн навч (Verbascum thapsus), Тригонелл (Trigonella foenum-gracum),
Фенхелийн үр (Foeniculum vulgare), Евпатори (Eupatorium perfoliatum)
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид болон 12-оос дээш насны хүүхэд 2-4 цаг тутамд 1 капсулыг усаар даруулж хэрэглэнэ (өдөрт 8 капсулаас ихгүйг хэрэглэнэ).
Хориглох заалт: Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, ходоод гэдэсний замын архаг болон хурц үрэвсэлтэй ба хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 775-100 капсул

Ангилал: B, БИХНБ