Энэ бүтээгдэхүүн нь ханиад болон бусад төрлийн вирусыг хамрын салстанд нэвтэрч эсийн дотор орохоос хамгаалж, эсийн ханын мембраныг бэхжүүлж өгдөг. Энэ үүргийг хайлаасны хальс гүйцэтгэдэг, харин нохойн хошуу нь их хэмжээний аминдэм С буюу аскорбины хүчил агуулсан байдаг учраас эсийн хамгаалах тогтолцоог сайжруулдаг. Хэрэв хүн томууны халдвар аваад яаралтай эмчилгээ хийхгүй бол хамрын шуухинаа, залгиур хоолойн үрэвсэл, ханиалгалт зэрэг нь цаашид хатгалгаа болон хүндэрдэг тул томууны эхний шинж илэрмэгц хугацаа алдахгүй
СС-А уувал хүндрэлээс сэргийлдэг. Хэрэв хүүхэд бронхит, хатгалгаагаар өвчлөөгүй хэрнээ хамрын салстын үрэвсэл буюу хамрын ханиад, гүйлсэн булчирхайн үрэвсэл, залгиур хоолойн үрэвсэл, синусит, гайморит, ангинаар байнга өвддөг бол СС-А уулгахад ойр ойрхон өвдөхөө больдог. Үүнийг мөн урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно. Насанд хүрэгчдэд урьдчилан сэргийлэх маягаар өдөрт нэг капсулийг хэрэглэхэд хангалттай. Өвдсөн үедээ 2 буюу 3 ширхэгээр нь давхарлан хэрэглэнэ.
Дисбактериозыг эмчлэхийн тулд Нистатиныг уухад Кандида мөөгөнцөрийг устгахаас гадна хорт хавдараас хамгаалдаг бифидум, шархнаас хамгаалдаг лакто зэрэг ашигтай бактерүүдийг давхар устгадаг. Бифидум, Лакто бактер нь амны хөндийгөөс эхлээд шулуун гэдэс хүртэл ходоод гэдэсний замын бүх салстыг хамгаалах бүрхүүлээр бүрхэж өвчин үүсгэгч нян нэвтрэх боломжгүй болгодог. Харин NSP корпорацийн СС-А нь бифидум, лакто нянг устгахгүйгээр зөвхөн мөөгөнцөрийг устгахаас гадна бие махбодийг бусад шархлаат өвчин, хорт хавдараас урьдчилан сэргийлэн эмгэг үүсгэгч нянг нэвтрэх боломжгүй болгодог бүтээгдэхүүн юм. СС-А-г өдөрт нэг капсулаар 2 удаа ууж бүх мөөгөнцөр өвчнүүдэд (үтрээний, амны, улаан хоолойн, гэх мэт бүгдэд нь) хэрэглэнэ. 1 курс нь 1 сар үргэлжилнэ.Энэ бүтээгдэхүүн нь уутат чинжүү,хамба шарилж, төлгөч өвс, алтан үндэс, гүгэлийн давирхай, батраш, шар дэр, нохойн хошууны үр жимс, хайлаасны холтос зэрэг дархлааг сэргээх эмийн ургамалуудын цогцыг агуулдаг.
Уутат чинжүү нь (кайены чинжүү) их хэмжээний витаминууд (С, тиамин, рибофлавин, фолийн хүчил, никотиний хүчил), каротиноидууд, флавоноидууд, алкалоид капсаицин, глюкоалкалоидуудыг агуулдаг. Дундад Азид "чинжүү нь эрчүүдэд сэрэл, бүсгүйчүүдэд баяр авчирдаг” гэж ярьдаг. Чинжүү идэвхижүүлэгч, халдварын эсрэг үйлчилгээтэй ба хоол боловсруулалтыг сайжруулдаг байна. Чинжүү нь зүрх судасны үйл ажиллагааг эрчимжүүлэх, цус тогтоох нөлөөтэй. Мөн бусад ургамалуудын бие махбодид үзүүлэх эерэг нөлөөг ихэсгэнэ.
Хамба шарилж (ромашка) нь үрэвсэл, халдварын эсрэг, өвдөлт намдаах үйлчилгээтэй ба цөсний хүүдийн сувгийн агшилтыг тавиулж, цөс ялгаралтыг идэвхижүүлнэ. Элэгний үйл ажиллагааг сайжруулж өвөрмөц бус дархлааг нэмэгдүүлнэ. Мөөгөнцөрийн эсрэг хүчтэй үйлчилдэг каприлийн хүчилийг хамба шарилж агуулдаг байна. Гидрастисийг ХХ зуунаас эхлэн даарч хөрсөнөөс үүдэх өвчнийг эмчлэхэд өргөн хэрэглэх болсон. 1950 онд түүний найрлаганд берберин, гидрастин гэгч 2 төрлийн идэвхитэй нэгдэл байдгийг илрүүлжээ.
Гидрастис – ургамалын гаралтай сайн антибиотик юм. Ходоод гэдэсний замын исэлдүүлэгч мөөгөнцөр, нянг устгаж, гэдэсний ашигтай бичил биетийг тэнцвэржүүлдэг. Мөн элэг, дэлүүний үйл ажиллагааг зохицуулж, нүүрс-ус, өөх тосны солилцоог зохицуулж байдаг ба цусыг хоргүйжүүлэх сайн үйлчилгээтэй.
Хайлаасны холтос үрэвслийн эсрэг маш хүчтэй нөлөө үзүүлдэг бөгөөд ходоод гэдэс, шээс дамжуулах замын эрхтэнүүдийн үрэвслийг анагаахад тустай.
Нохойн хошууны үр жимс витамин С-ээс гадна каротиноид, витамин Р ба Е, линолын хүчил агуулдаг.
Мянган навчит нийлмэл эфир, камфор, шүүлэх бодисууд, давирхай, витаминууд агуулдаг. Үрэвслийн эсрэг, нян устгах, тайвшруулах үйлчлэлтэй.
Гүгэлийн давирхай тэнхрүүлэх, нян устгах үйлчлэлтэй бөгөөд хоол боловсруулалтанд сайнаар нөлөөлдөг.
Батраш үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, судас өргөсгөх, тайвшруулах нөлөөтэй.
Шар дэр эфирийн тос, алкалоидууд, шүүлэх бодисууд, В бүлгийн витаминууд агуулна. Шар дэрэнд антиоксидантууд, жишээ нь сальвин байдгийг илрүүлжээ. Халдваргүйжүүлэх, үрэвслийн эсрэг нөлөөтэй навчийг нь ходоод, бүдүүн гэдэсний үрэвсэл, бөөр, элэгний өвчинг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн шээс хөөх үйлчлэлтэй байдаг.
Жүржийн сорго нь бэхжүүлж, тэнхрүүлэх нөлөөтэй тос агуулдаг. Амьсгалын дээд зам, ходоод гэдэсний өвчний үед үрэвслийн эсрэг, нян устгах зорилгоор хэрэглэнэ.
Дээрх анагаагч ургамалуудын цогц болох NSP-ийн патентлагдсан CC-A бүтээгдэхүүнийг вирус, нянг эсэргүүцэх,
бие махбодийн чадварыг сайжруулах, дархлалыг сэргээх, үрэвслийг намжаах, зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг дээшлүүлэхэд зориулан хэрэглэхийг зөвлөж байна.
Найрлага - 1 капсулд
Патентлагдсан холимог................................................... 400мг
Нохойн хошуу (Rosa canina), Хамба шарилж (Marticaria recutita),
Америкийн хайлаас (Ulmus fulva), Мянган навчит (Achillea millefolium),
Улаан чинжүү (Capsicum annuum), Гидрастис (Hydrastis
canadensis), Гүгэлийн давирхай (Commiphora molmol), Халуун
гааны навч (Mentha piperita), Шар дэр(Salvia officinalis), Жүржийн
сорго (Cymbopogon citratus).
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид, 12 наснаас дээш хүүхэд 2 капсулаар өдөрт 2 удаа, хоол идэх үедээ хэрэглэнэ. 30-аас ихгүй хэмд хадгална.
Хориглох заалт: 12-аас доош насны хүүхэд, хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүд, хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 840-100 капсул