Дархлалын системийн хэвийн үйл ажиллагааг дэмжиж байх нь бидний бие организмд ямар их чухал үр нөлөөтэйг хүн бүр мэднэ. Хүрээлэн буй орчны хорт нөлөө, гадны бичил биетний довтолгоонд бид байнга өртдөг. Дархлалын систем нь эд, эс, эрхтэн системийн үйл ажиллагааны уян хатан нарийн бүтэц бөгөөд гадны хорт нөлөөллөөс биднийг байнга хамгаалах үүргийг гүйцэтгэж байдаг. Эд эсийн хэвийн үүсэлт, өсөлт, нөхөн төлжилтөнд дархлалын систем хэвийн ажиллаж байх нь зайлшгүй шаардлагатай. Гадны молекул болон бичил биетэн бидний бие организмд нэвтрэн ороход түүний эсрэг эсрэг биет болон дархлааны лимфоцит эсийн хэд хэдэн төрлийн эс үүснэ. Хүүхдэд дархлалын систем гүйцэд хөгжөөгүй байдаг бол нас ахисан хүмүүсийн дархлааны систем суларсан байдаг. Буруу хооллолт, стресс бухимдал, антибиотик эмүүд гэх мэт олон тооны хүчин зүйл дархлааг сулруулдаг. Физ Актив бүтээгдэхүүн нь дархлалын системийн үйл ажиллагааг дэмжих зориулалтаар нарийн сонгож авсан ашигт шинж чанар бүхий олон бодисын нийлмэл бөгөөд гайхамшигтай тансаг амттай бүтээгдэхүүн юм. Байгалаас заяасан дархлалын системийг идэвхижүүлэх цэвэр ургамалын ханд болон үл исэлдүүлэгч агуулсан ер бусын холимогуудыг агуулдаг. Хурдан уусдаг шинж чанар нь бие организмд амархан шимэгдэж, өндөр үр дүнтэй үйлчлэлийг үзүүлдэг бөгөөд хэрэглэхэд энгийн нэн тааламжтай амттай бүтээгдэхүүн юм. Физ Актив нь таны дархлалын системийг дэмжсэнээр бие организмыг гадны хорт нөлөөнөөс найдвартай хамгаална. Арабиногалактан: Ургамал, мөөг, бактерт түгээмэл тархсан усанд уусагч полисахарид. Арабиногалактан нь гадны эсрэг биетийг устгах эсүүд болон макрофаг эсүүдийн үйл ажиллагааг идэвхижүүлэх замаар дархлалын системийг дэмждэг бөгөөд арабиногалактиныг АНУ-ын хүнсний болон эрүүл мэндийн чанарын хяналтын алба нь /FDA/ хүнсний нэлмэлт бүтээгдэхүүнд дархлааг сайжруулах зорилгоор хэрэглэхийг зөвлөдөг. Бета-глюкан: Урт гинжин бүтэцтэй полисахарид. Байгальд дрожж ,бактер, усны ургамал, мөөг, амуу, амуу тарианы үр, ялангуяа овъёос, арвайд өргөн тархсан. Дархлааны Т-лимфоцит эс, макрофагийн үйл ажиллагааг дэмжин идэвхижүүлж дархлалын хариу урвалыг ихэсгэж, цитокин эсийн боловсролтыг зохицуулдаг. Цитокин нь пептидийн жижиг молекул бөгөөд дархлал, булчирхай, мэдрэлийн системийн үйлчилгээг нийцүүлэн зохицуулж, эсийн үүсэлт, амьдрах чадвар, өсөлт хөгжлийг идэвхижүүлэх эсвэл сааруулахыг удирдаж, эс хоорондын систем хоорондын хамтын ажиллагааны идэвхийг тодорхойлдог юм. Аскорбины хүчил /витамин C/: Хүний эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой бөгөөд физилогийн олон үйл явцад зайлшгүй шаардлагатай Витамин С нь үл исэлдүүлэгч шинж чанартай бөгөөд дархлалын системийг дэмжин фагоцитын үйл ажиллагаа Т-лимфоцитийг идэвхижүүлэн цусны цагаан эсийн хөдөлгөөнийг сайжруулсанаар интерферон, эсрэг биетийн үүсэлтийг ихэсгэдэг. Цусны бүлэгнэлтийг зохицуулж, хялгасан судасны нэвчих чанарыг хэвийн болгож, үрэвсэл, харшлын эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Гүн улаан эхинацея: Уг ургамалыг Хойд Америкийн уугуул оршин суугчид ардын эмчилгээнд эрт дээр үеэс өргөн хэрэглэж ирсэн ба Индианчууд хорт могойн хатгалтын эмчилгээнд эхинацеяг хамгийн сайнд тооцдог. Иймээс ч "Могойн үндэс” гэж өөрөөр нэрлэдэг. ХХ зуунд дэлхийн олон улс оронд эхинацея ургамалын хүний организмд үйлчлэх механизмыг судалж эхэлсэн бөгөөд лабораторийн шинжилгээгээр олон төрлийн вирус, бактерийн эсрэг антибиотик адил өргөн хүрээгээр үйлчилдэгийг тогтоожээ. Макрофагийн үүсэлт тэдгээрийн идэвхийг нэмэгдүүлсэнээр бие организмын өөрийгөө хамгаалах чадварыг дээшлүүлэх үнэт шинж чанарыг агуулдаг. Солонгос хүн орхоодой: Бухимдал, стрессын хорт үр дагавартай тэмцэх сонгодог уламжлалт хэрэглээ юм. Уг ургамалыг хавдарын эсрэг, ой санамж муудах, сэтгэл гутрал, чихрийн шижин /цусан дахь сахарын хэмжээг бууруулах/, хэт ядрах, мэдрэлийн систем, ходоод,12 нугалаа гэдэсний шарх, элэг, дэлүү, бөөр, гэдэсний үрэвсэлт өвчин, үе мөчний үрэвсэл буюу полиартрит, ревматизм болон бусад өвчний үед өргөн хэрэглэдэг. Хүн орхоодой нь хүний дархлалыг бэхжүүлж, залуу нас, амьдралыг уртасгах, хөгшрөлтийн процессыг удаашруулах шидэт үйлчилгээтэй юм. Ацетат цинк: Дархлааг дэмжих зайлшгүй элемент бөгөөд нейтрофил, устгагч эс, лимфоцит эсийн хэвийн үйл ажиллагааг хариуцдаг. Эсийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үл исэлдүүлэгч супероксиддисмутаз ферментийн үндсэн гол элемент нь болдог. Сукралоз: Өндөр хэмийн халуун усанд ч чанараа алдахгүй харьцангүй шинэ технологийн, өндөр чанартай амт оруулагч бодис. Сукралозыг энгийн сахараас гаргаж авдаг бөгөөд амтлаг чанараараа сахар төст бөгөөд сахарнаас ойролцоогоор 600 дахин илүү амтлаг. Сукралоз илчлэг агуулдаггүй, шүдэнд хорхойтол үүсгэдэггүй. Физ Актив нь бие организмын халдвар болон вирусыг эсэргүүцэх чадварыг дээшлүүлдэг, бухимдал стрессын сөрөг дагавар хор уршигтай тэмцэхэд тусалдаг, дархлалын системийг сайжруулж идэвхижүүлдэг, шархны анилт, эдгэрэлтийг түргэсгэдэг нэн ач холбогдолтой бүтээгдэхүүн юм. Найрлага - 1 шахмалд
Витамин С /Аскорбины хүчил /..............................................281мг
Гүн улаан эхинацея /Echinacea Purpura/..................................85мг
Солонгос хүн орхоодойн ханд /Korean Ginseng Extract/............15мг
Арабиногалактан.....................................................................100мг
В-юкан...................................................................................100мг
Ацетат цинк .........................…………………….....……………16мг
талст сорбитол, сукралоз, лимоны хүчил, биокарбанат кали, цитрусын холимог, эрдэст тос, гидроксипропилцеллюлоз, стеарины хүчил агуулагддаг.
Хэрэглэх заалт: Насанд хүрэгсэд 100мл бүлээн усанд 1-2 шахмалыг 2-4 минут уусгаж ууна. Шаардлагатай тохиолдолд 4 цагаар өдөрт 4 удаагаас хэтрүүлэхгүй хэрэглэнэ.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай болон жирэмсэн ба хөхүүл хүн хэрэглэхгүй байх. Сүрьегийн идэвхижилийн үед, системийн өвчин, даралт ихсэх, нойргүйдэл, оройн цагаар мэдрэл цочих, зүрхний хэм алдагдах үед хэрэглэж болохгүй. Эмчээс зөвлөгөө авч хэрэглэх нь зүйтэй.
Код: 3044-20 шахмал