Эрүүл хүчтэй дархлалын систем нь бие организмын өв тэгш хөгжил ба удаан эрүүл наслахын гол үндэс болдог. Дархлалын систем сулрахад бие махбодь өвчин үүсгэгч бичил биетэн, бактер вирустэй тэмцэх чадвар нь буурдаг. Дархлалын системийг сулруулах гол шалтгааны нэг нь дархлааг тэтгэх, сайжруулах, идэвхижүүлэх үүрэгтэй хоол хүнсний хангалтгүй хэрэглээ, сэтгэл хямрал, хордлого, экологийн хор, хорт бодис, химийн гаралтай эм эмийн бэлдмэл, антибиотикууд, бие сэтгэцийн хэт ачаалал, бактер, вирус, мөөгөнцөрийн архаг халдвар гэх зэрэг гадаад, дотоод орчны янз бүрийн таагүй зүйлс юм.
Үнээний уураг нь суларсан дархлааг сэргээх, идэвхижүүлэх, хадгалахад нөлөөлдөг чухал бодисуудын эх уурхай болох нь тогтоогдсон.
Сүүн тэжээлтэн амьтны хөхний булчирхай нь сүү оролтын эхний өдрөөс ангир уураг ялгаруулж эхэлдэг. Ангир уураг нь өөрийнхөө физик, химийн найрлагаараа сүүнээс эрс ялгардаг бөгөөд эхийн бүх амьдралын турш өвдөж байсан өвчнүүдийн эсрэг өргөн хүрээний эсрэг биетүүдийг агуулдаг. Ангир уураг ууж байх үед нярайн бие организмд идэвхит бус дархлаа, өөрөөр хэлбэл өвчлөхгүйгээр тогтох дархлаа үүсч эхэлдэг. Орчин үед үнээний ангир уургийг эрүүл ахуй, ариун цэврийн чанга хатуу дэглэмийн хүрээнд өндөр технологийн дагуу боловсруулан хатааж капсулд савладаг болсон.
Ангир уураг нь өргөн хүрээний үйлчилгээтэй, биологийн олон төрлийн идэвхит бодис найрлагандаа агуулсан байдаг, жишээ нь интерферон, иммуноглобулин, PRP иммуны системийг зохицуулах үүрэг бүхий пролины өндөр агууламжтай полипептит, инсулин төст гормон, хөгшрөлтийг удаашруулах фактор, кoртизон төст бодис, өсөлтийн фактор, ферментүүд, липидүүд, олиго ба полисахаридуудыг гэх мэт. Эдгээрээс гадна найрлаганд нь дархлааг сайжруулах үйлчилгээтэй гайхамшигт ургамалууд мөн ордог. Астрагал, Майтакe, Шиитакe мөөгнүүд, В бүлгийн аминдэмүүд, инозитол. Астрагалын үндэс нь тритерпен сапонин - астрагалозид, алкалоид, кумарин, биофлавоноид, полисахаридыг агуулдаг.
Астрагалын эмчилгээний ер бусын үйлчилгээ нь байгалийн идэвхит бодис болон биологийн идэвхит хэлбэрийн селений өндөр агууламжтай холбоотой. Астрагал биеийн ерөнхий байдлыг бэхжүүлэх, сэргээх, ажиллах чадварыг дээшлүүлэх үйлчилгээтэй. Ханиад байнга хүрэх, биеийн хүчний болон оюуны хэт ачааллын үед, дархлааны олдмол хомсдол, хавдарын өвчнүүдийн үед NK ба Т-эсийн үйл ажиллагааг дэмжиж интерфероны ялгаралтыг сайжруулснаар, полисахаридын тусламжтайгаар дархлалын системийг бэхжүүлж, хэвийн үйл ажиллагааг дэмждэг.
Хятад, Япон зэрэг оронд манай эриний IV-V зуунд Шиитакe (Lentinulaedodes), Майтакe (Grifola frondosa) мөөгнүүдийг өргөн хэрэглэж байсан бөгөөд эдгээр мөөгнүүд дархлалын системийг бэхжүүлж, вирусын болон халдварт өвчнөөр өвчлөхийг бууруулж, зүрх судасны өвчлөлөөс хамгаалж, хавдарын эсрэг тэмцдэг дархлааны чухал эсүүдийг идэвхижүүлсэнээр хавдарын явцыг саатуулж зогсоодог.
Нэгдүгээрт: устгаж зайлуулдаг эсүүдийн ялгаралт, үүсэлтийг ихэсгэнэ.
Хоёрдугаарт: Т–эсүүдийн үүсэлтийг идэвхижүүлж, тоог ихэсгэж, макрофаг эсүүдийн идэвхийг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна ер бусын бодис болох полисахаридын Х-фракцийг агуулснаараа цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгоно: тритерпен нь биеийн эсэргүүцлийг, тамир тэнхээг сайжруулж дасан зохицох чадварыг дээшлүүлнэ, фитонцид нь вирусын эсрэг үйлчилгээтэй. Инозитол гексафосфат IР6 – энэ нь В бүлгийн витамин (B8) бөгөөд лецитины үндсэн хэсгийг бүрдүүлдэг, өөх тосны солилцоонд тусалж цусан дахь холестеролыг уусгадаг. Урьд нь эрдэмтэд бие организмд инозитолын үзүүлэх үйлчилгээг гүйцэд үнэлдэггүй байсан, харин одоо цагт бие организмд нэн шаардлагатай хамгийн чухал бодист тооцож байна, учир нь бүх эд,эс, ялангуяа мэдрэлийн эд,эсийн үйл ажиллагааг идэвхижүүлдэг витамин юм.
Цусны судсаар бүх эд, эсэд, ялангуяа тархины эсэд өндөр концентрацаар нэвтэрч тайвшруулах, нойрсуулах, тэжээл өгөх үйлчилгээтэй. Сонирхолтой нь нүдний болор, нүдний торлог, нулимсанд инозитол ихээр агуулагдаж байдаг тул инозитол дутагдсанаас нүдний олон төрлийн өвчин үүсдэг байна. Инозитол нь эр бэлгийн эсийн үүсэлтэнд мөн зайлшгүй шаардагддаг, иймээс уг витамины дутагдал нь үргүйдэлд хүргэдэг. Мөн үсийг бэхжүүлж, ургалтыг нь сайжруулж, yналтыг нь зогсоодог.Хүний биеийн эд эсүүд байнга өтлөн муудаж, оронд нь шинэ залуу эсүүдээр шинэчлэгдэн солигдож байдаг процессийг дархлалын систем хариуцдаг. Өтөлсөн, өвчилсөн, муудсан, гажигтай эсийг зайлуулах үйл ажиллагааг дархлалын систем хариуцдаг. Жишээ нь нэг цагийн дотор хүний биед 50000-500000 хавдарын эс үүсэж байдаг, дархлалын систем нь эдгээрийг хянан шалгаж дор нь устгадаг. Шинээр эрүүл эс үүсэлтийг мөн л дархлалын систем хариуцдаг. Иймд дархлалын систем доройтож, хүч сулрахад хэвийн бус гажигтай эсүүд олширч, эрүүл мэнд зохистойгоор хамгаалагдах жирийн нөхцөл нь алдагддаг. Нас ахих тусам хуримтлагдсан таагүй нөлөөллийн үр дүн хүний дархлалд сөргөөр нөлөөлж эд эсийг хянах функц алдагдаж эхэлдэг. Үүний үр дүнд бие организм хурдан өтөлж, чихрийн шижин, харшлын, хавдарын гэх мэт янз бүрийн архаг хууч өвчнөөр өвчилж, ядарч сульдаж байнгын таагүй мэдрэмж төрж өөрөөр хэлбэл, өвчилж байгаагаа мэдэрдэг. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх, ажил төрөл амьдралын хэмнэлээ идэвхижүүлэх, дархлаагаа сайжруулах хамгийн энгийн арга бол Колострум юм. Колострум нь дархлааг идэвхижүүлсэнээр хорт хавдарын эсийн өсөлтийг зогсоодог. Сэрээ булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлсэнээр Т-лимфоцит үүсэлтийг нэмэгдүүлнэ. Вирус, микроб, мөөгөнцөр, өвчилсөн, өвгөрсөн, хавдарын эсийг таньж зайлуулдаг Лимфоцит эс, тэдгээрийг задлан залгидаг Макрофаг эсийн үүсэлтийг сайжруулснаар дархлалын тогтолцооны эрхтэнүүд дэх бодисын солилцоо сайжирч, илүү олон тооны дархлалын шинэ эд эсүүд боловсрох хурд нэмэгддэг.
Найрлага - 1 капсулд
• Ангир уураг (25% иммуноглобулин G) 250 мг
• Астрагалын үндэс (Аstragalus membranaceus bunge ) 80 мг
• Инозитол IР6-40 мг • Майтаке мөөг (Grifola Frondosa) -20мг
• Шиитаке мөөг (Lentinus Еdodes) -20 мг
Хэрэглэх заавар: 1 сарын хугацаанд өдөрт 1 капсулаар 4 удаа хоолны үед хэрэглэнэ. Хуурай, гэрлээс хол газарт 25-с дээшгүй хэмд хадгална.
Хориглох заалт: жирэмсэн, хөхүүл эхчүүд, хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамал тохирохгүй хүмүүс.
Код: 1587-60 капсул