МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Cordyceps /Кордицепс/

    Гипоиммунны буюу дархлалын систем сулрах, аутоиммунны буюу дархлалын тогтолцоо нь өөрийнхөө бие махбодийн эд эсийг гэмтээдэг өвчнүүдийн үед дархлалын системийг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүн. Хэвийн бичил биетэний харьцаанд нөлөөлөхгүйгээр, өөрөөр хэлбэл дисбактериоз үүсгэхгүйгээр бактерийн, вирусны үржлийг зогсоох байгалийн "антибиотик” юм. Цусанд илүүдэл өөх тос хуримтлагдахаас, тромб буюу бүлэн үүсэхээс сэргийлнэ, цусны төлжилтийг сайжруулж, ясны чөмөгт цусны дүрст элементүүдийн үүсэх явцыг идэвхижүүлнэ, хорт хавдарын эс үүсэхээс сэргийлнэ, архаг үрэвслийг зогсооно. Энергийн тэнцвэржилт, организмын зохицуулах чадварыг сэргээн эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Уг бүтээгдэхүүн нь ханиад томуу, харшил, ам гэмтэх болон бусад өвчний үед дархлалын системийг тэнцвэржүүлнэ. 
   Хятад улсад 1200 жилийн тэртээгээс хэрэглэж ирсэн энэ мөөгийг бурханы бэлэгт тооцдог. Азийн алс дорнодод уламжлалт хоолонд хэрэглэгддэг. Мөөг нь байгалийн антибиотик кордицепсийг ялгаруулдаг бөгөөд өвөрмөц биологийн идэвхит бодисууд болон тэжээллэг бодисоор баялаг Кордицепст хавдарын эсрэг үйлчилгээтэй полисахари д агуулагддаг ба дархлааг дэмждэг. Эдгээрээс гадна витамин D, E, C болон 80 төрлийн фермент, аминохүчил, уураг ханаагүй тосны хүчил, эрдэст бодис K, Fe, Ca, Mg, Co агуулдаг. Кордицепс – чанарын GMP гэрчилгээтэй NSP корпорацийн өндөр цэвэршүүлэлт бүхий бүтээгдэхүүн бөгөөд мицелляр бүтэцтэй 8-10 см өндөр 4-6 мм өргөнтэй мөөгний Cordycepsis Sinensis төрлийг ашигладаг. Кордицепсийн энэ төрөл нь Түвдийн өндөр ууланд цаг агаарын хүнд нөхцөлд ургадаг. Одоо цагт Хятад, Японд орчин үеийн агротехнологиор тарьж эрүүлжүүлэх хүнсний бүтээгдэхүүнд хэрэглэж байна. Жишээ нь Азийн алс дорнодын орнуудад хүнсний бүтээгдэхүүнд (шөл, эмчилгээний мах, загас, шувууны махаар хийсэн эмчилгээний хоолны 1 порцонд 50 гр нэмж тамир тэнхээг дээшлүүлэх уламжлалаар хэрэглэдэг). Кордицепсийн найрлаганд байдаг биологийн идэвхит полисахарид болох галактоманан, галактозаминогликан нь биеийн тамир тэнхээ, чалхыг сайжруулж дархлалыг дэмждэг. Нянг залгиж устгагч Т-лимфоцит эсийн үүсэлтийг, хуваарилалтийг идэвхижүүлнэ.
   Кордицепсийг хэрэглэхэд нян вирусыг устгах дархлааны NK эсийн үйлчлэх идэвхи нь 1,5 дахин ихэсдэг. Мөн хүчиллэг фосфатаз, макрофаг эсийн фагоцитын үйл ажиллагаа идэвхижинэ, фагоцит залгиур эсийн индекс давхар ихэсдэг. Кордицепс цусны эсийн үүсэлт төлжилтөнд бүх талын үйлчилгээ үзүүлдэг. Цусны чөмгөнд агуулагддаг цус төлжилтийн эс, грануло-мононуклеар эдийн эс, фибробласт, дэлүүний мегакариоцит гэх мэт. Мөөгний ер бусын найрлага нь гипоталамус, гипофизын үйл ажиллагааг сэргээж, гормон ялгаралтыг идэвхижүүлж, бие организмын биохимийн хэвийн явцыг зохицуулдаг. Хоргүйжүүлэх, цитопротектив үйлчилгээтэй. Найрлага дахь Коэнзим Q10 ферментийн нөлөөгөөр зүрх, уушиг, элэг, бөөр, тархины янз бүрийн өвчлөлийн үед эмчилгээний өндөр ач холбогдолтой. Мөн мэдрэл, дотоод шүүрлийн булчирхай, амьсгалын, бэлгийн замын системийн үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлж даралт бууруулж, цусны бичил эргэлтийг сайжруулан цусны бөглөрөлт үүсэхээс сэргийлнэ. Эрүүлжүүлэх үйлчилгээ нь организмын хөгшрөлтийг зогсоож залуужуулна.

Найрлага - 1 капсулд

Кордицепс (Cordycepsinensis) ............................................ 530мг Бичил талст целлюлоз, стеарат магни, желатин, ус

Хэрэглэх заалт: Өдөрт 2 капсулаар 3 удаа хоолны үед хэрэглэнэ.
Эсрэг заалт: Жирэмсэн, хөхүүл эхчүүд, хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамал тохирохгүй бол уг бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код:1240-90 кап

Ангилал: C, БИХНБ