Брест Комплекс нь хөхний булчирхайн өвчин, гoрмоны өөрчлөлт, хөхний хавдар, хөхний эмгэг буюу мастопатия, сарын тэмдэгийн өмнөх үеийн эмгэг хам шинж, үргүйдэл зэрэг эмэгтэйчүүдийн өвчинд болон урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг үр дүн өндөртэй бүтээгдэхүүн юм. Эмэгтэйчүүдийн дааврын солбилцолыг зохицуулж, нөхөн үржихүйн эрхтэнийг эрүүлжүүлэх үйлчилгээтэй. Хүчтэй антиоксидант бөгөөд найрлаганд нь агуулагддаг витамин төст каротиноидын бүлгийн лютеин, байгалийн гаралтай биофлавоноидын тусламжтайгаар хавдарын эсийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй. Глюкаровын хүчлийн хэмжээг хэвийн болгож хорыг гадагшлуулан, элэгний эд эсийг сэргээж, хавдар үүсгэх нөлөөллөөс хамгаална. Эм бэлгийн дааврын хэмжээ алдагдсантай холбоотой үүссэн хавдарын үед хавдарын эсийн өсөлт, эстрогенийг саатуулах үйлчилгээтэй.
Брест комплекс нь эмэгтэйчүүдийн зүй зохистой хооллолтонд зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн бөгөөд найрлагандаа энгийн лён (Linum usitatissimum) агуулдаг. Энэ ургамалын үрэнд 50% хүртэл Омега-3, 30%-ийн уураг, суулгах болон үрэвсэл эсэргүүцэх үйлчилгээ бүхий салс, органик хүчлүүд тус тус агуулагдана. Мөчир, холтсонд нь алкалоид, биофлавоноид хүчлүүд, гликозид пуницин, сахар, минерал нэгдэлүүд агуулагдана. Эдгээр нь үрэвсэл болон хавдарын эсрэг үйлчилгээтэй.
Глюкарат кальци нь глюкаровын хүчлийн тусламжтайгаар хоргүйжүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр нь алим, грейпфрут, интоор, абрикос, броккли, брюселийн байцаа зэрэгт их хэмжээгээр агуулагддаг. Туршилтын явцад D-глюкорат нь элэг, арьс, цээж, бүдүүн гэдэсний хавдарын өвчлөлийг 50 хувь бууруулж, түрүү булчирхайн хавдараас маш сайн хамгаалдаг нь тогтоогдсон.Учир нь D-глюкорат нь хавдар үүсгэх нэгдэлүүд болон хавдар үүсгэх идэвхи бүхий ксенобиотикуудыг гадагшлуулдаг үйлчилгээтэй. Глюкаровын хүчил нь эмэгтэй хүний гормоны үүсэлтийг, эрэгтэй хүний бэлгийн үйл ажиллагааг идэвхижүүлнэ. Pueraria lobata - ургамалын үндэс нь крахмалл болон уургаар баялаг. Тэдгээрийг Азийн зарим орнуудад (Солонгос, Япон, Хятад) хүнсэндээ хэрэглэдэг. Корнийн цэцэг болон үндсэнд сапонин, флавоноид, изофлавон ба тэдгээрийн гликозидууд агуулагддаг. Эдгээр нь эстроген үүсэхэд тусалдаг. Энэхүү ургамалаар хийсэн бэлдмэл нь даралт тогтворжуулах, тархины болон титэм судасны агшилт тавиулах, цус шингэлэх үйлчилгээтэй нь эмнэл зүйн туршилтаар батлагдсан. Орчин үед Хятадын анагаах ухаанд өргөн хэрэглэж байна.
Лютеин нь байгалийн каротиноид юм. Организмд жимс, ногоо, өндөг зэргээр дамжиж ордог. Лютеинээс үүсдэг зеаксантин нь нүдний торлогийн шар толбыг бүрдүүлэгч үндсэн пигмент юм.
Тэр нь хоргүйжүүлэх онцгой үйлчилгээтэй бөгөөд эсийг хэт ягаан туяанаас хамгаална.
Буржгар грифол (Grifola frondosa) мөөг нь полисахаридын өндөр агууламжтай. Тэдгээр нь дархлалыг идэвхижүүлж, дасан зохицох үйлчилгээтэй. Грифол нь дархлааны Т-лимфоцит, СД-4 эсийг идэвхижүүлж, организмд эмгэг эс үүсэх болон өсөхөөс
сэргийлнэ. Архаг ядаргаа, дархлаа сулрах, даралт ихсэх үед болон чихрийн шижингийн үед үр дүнтэй үйлчилгээ үзүүлнэ. Мөн биеийн чалхыг сайжруулна.
Найрлага - 1 капсулд
Льняны үрийн нунтаг (тосгүйжүүлсэн)..............................267 мг
Гранатын экстракт (Punica granatum) ................................75 мг
Глюкарат кальц.................................................................75 мг
Кудзугийн үндэсний экстракт(Пуэрария)........................... 50 мг
Лютеин (5%) .................................................................... 24 мг
Буржгар грифола(Мэйтаке мөөг) .......................................... 4мг
Хэрэглэх заалт: Өдөрт 2 капсулаар 2 удаа хоолны үед 2-3 долоо хоногийн хугацаанд хэрэглэнэ. Брест комплексыг Бифидофилус Флора Фор с, Хлорофил бэлдмэлүүдтэй хавсарч
хэрэглэвэл үр дүн өндөртэй.
Эсрэг заалт: Жирэмсэн болон хөхүүл эхчүүд, хувь хүний онцлогоос хамаарч уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай хүмүүс хэрэглэхийг хориглоно.
Код:1122-60 капсул