МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Wild Yam /Вайлд Ям (Зэрлэг Ямс)/


Өөрийн амь насыг золиослон байж, хайрт залуугаа аварсан Диоскория гэдэг бүсгүйн тухай нэгэн домогт гардаг. Өөрийгөө золиослон, хүмүүсийг авардаг гэсэн утгаар нь тэр бүсгүйн нэрийг нэгэн ургамал хүртжээ. Тэрхүү ургамалыг Диоскорея буюу зэрлэг ямс (Wild Yam) гэдэг. Зэрлэг ямсын навч нь зүрх мэт хэлбэртэй. Тийм учраас зүрхэнд сайн гэж эртний эмч нар үзсэн аж. Гэхдээ тэд алдаагүй юм. Зэрлэг ямс зүрхэнд үнэнхээр сайн, бусад эд эрхтэнд ч мөн сайн нөлөөтэй. Зэрлэг ямсын үндсэнд фитоэстроген гэх эм бэлгийн даавартай адил төстэй бодис агуулагдана. Фитоэстроген прогормон гэдэг бодис үүсэхэд идэвхитэй үүрэг гүйцэтгэх бөгөөд прогормоноос 20 гаруй даавар нийлэгжин бий болдогийг санах хэрэгтэй. Мөн диосгенийг агуулна. Организмд маш чухал үүрэгтэй прогестерон гэдэг эм бэлгийн дааврыг үүсгэхэд диосген чухал ач холбогдолтой. Анагаах ухаанд ашиглагддаг. Гликозид хэмээх бодисын төрөлд багтах сапонин гэдэг чухал бодисыг бүр ч ихээр агуулна. Уг ургамалын үндэснийх нь 8-10%-ийг нь сапонин эзэлдэг. Зэрлэг ямсаас кортизон, прогестерон зэрэг ач холбогдол ихтэй стероид даавруудыг гаргаж авдаг. Сапонин бол холестеринийг багасгаж, цусны даралтыг бууруулж, нойрыг хэвийн болгож, ой тогтоомжийг сайжруулах үйлчлэл үзүүлдэг бодис. Сапонин агуулсан эм бэлдмэл судас хатуурлын (ялангуяа тархины болон зүрхний титмийн) өвчлөлийн янз бүрийн үе шатанд өндөр үр дүнтэй. Гэвч Зэрлэг ямс нь маш ховор ургамал учир энэ ургамалаар эм бэлдмэл үйлдвэрлэх боломж хязгаарлагдмал юм. Түүнийг тарьж ургуулахад маш хүнд. Зэрлэг ямсын үндэсийг авсан газраас 20 жилийн дараа л ахин авах боломжтой. Зэрлэг Ямс буюу диоскорея нь олон наст чөдөр өвс бөгөөд 4 ба түүнээс олон метр урт ургадаг. Анагаах ухаанд эмчилгээний зорилгоор түүний үндэсийг нь л ашигладаг. Үндсэнд нь "эх гормон”, прогормон зэргээр нэрлэгддэг ди гидро эпи андростероныг (ДГЭА) үүсгэгч бодис болох байгалийн фитоэстроген нэгдэлүүд агуулагдах бөгөөд уг "эх гормон” бие махбодид 20 гаруй төрлийн (юуны өмнө бэлгийн) гормоныг нийлэгжүүлэн буй болгодог. Мөн ямсын үндсэнд прогестерон, кортизон зэрэг ашигт бодисуудыг
үүсгэгч идэвхит нэгдэл диосгенин байдгийг эрдэмтэд илрүүлжээ. Фитоэстроген нь эмэгтэй хүний биед хоол хүнстэй хамт ороод, гормоны тэнцвэрийг хангаж, сарын тэмдэгийн мөчлөгийг зохицуулж, цэвэршилтийн өмнөх, дараах зовиурыг арилгаж,
бэлэг эрхтэний тонусыг дэмжих үйлчлэл үзүүлнэ. Мексик эмэгтэйчүүд ямсыг үр зулбахаас сэргийлэн хэрэглэж ирсэн уламжлалтай. Орчин үед үр зулбах нь улам улмаар нэмэгдсээр байна. Зэрлэг ямс нь үр зулбах, жирэмсний хордлого, хөх, умай, гэдэсний хорт хавдар, сарын тэмдэгийн үеийн агшилт өвдөлт зэрэг таагүй шинж, цэвэршилтийн дараах яс сийрэгжилт зэргээс хамгаалах үйлчлэлтэй, тун олон талын ач холбогдолтой ургамал билээ. Диоскорея нь шар биеийн хөгжилт болон жирэмслэлтийг хадгалахад сайн нөлөөтэйг тогтоогоод байна. Мөн жирэмсний эрт үеийн хордлогод ямсыг хэрэглэхийг өрнөдийн эмч нар зөвлөдөг. Диоскореягийн идэвхитэй бодис нь даавар биш ч гэсэн даавар
төст нөлөө үзүүлдэг. Ингэснээр эстроген ихээр ялгарах, дааврын тэцвэр алдагдахаас мөн сэргийлнэ. (жишээ нь эндометриозын үед), хөхний болон умайн хорт хавдараар өвчлөх эрсдэл буурна. Бие махбодид эм бэлгийн гормон буюу эстрогены хэмжээ ихэсвэл
дээрх өвчнүүдээр өвчлөх магадлал ихэсдэг. Цэвэршилтийн үед эмэгтэй хүнийг яс сийрэгжилтээс
хамгаална.
Үүнээс гадна, диоскореяг тархи ба зүрхний судасны хатууралыг эмчлэх, даралт бууруулах зорилгоор хэрэглэнэ. Толгой өвдөх,
чих шуугих, ядрах, цочромтгой болох үед сайн нөлөөтэй, цусан дахь холестерины хэмжээг бууруулах, судсанд холестерины өнгөр үүсэхээс сэргийлэх, сэтгэл санааг өөдрөг болгох, ой тогтоолт, нойрыг сайжруулах үйлчлэлтэй ургамал юм. Диоскорея нь мөн гөлгөр булчин сулруулах, цөс хөөх нөлөөтэй болох нь тогтоогдоод байна. Элэгний өвчнүүд, гэдэсний өвдөлтийн үед болон таргалалт, чихрийн шижин, судас хатуурах, аутоиммунны өвчнүүдийн үед эмчилгээний ба урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно. NSP-ийн бүтээгдэхүүн болох Вайлд Ям нь байгалийн цэвэр диоскореяг агуулсан өндөр чанартай бүтээгдэхүүн юм.
                            Найрлага – 1 капсулд:
Диоскорея (Dioscorea nipponica Makino) ...........................375 мг
Хэрэглэх заавар: Өдөрт 2 удаа 1-2 капсулаар хоолны үед хэрэглэнэ. 30 хэмээс ихгүй нөхцөлд хадгална.
Код: 745 – 100 капсул

Ангилал: W, БИХНБ