Хүний гадаад дүр төрхөнд эрүүл, залуу, гялалзсан арьс, үс, хумс багагүй үүрэг гүйцэтгэдэг. Хүрээлэн буй орчны таагүй нөлөөнд хамгийн түрүүнд бие махбодийг хамгаалагч арьс өртдөг. Зохисгүй хооллолт, хатуу, бохир ус, янз бүрийн ахуйн хэрэглээний бодисууд нь арьс, үс, хумсанд сөргөөр нөлөөлдөг. Энэ байдлыг арилгах гэсэн зарим хүн бодлого чиглэлгүйгээр олон зүйлийн бодис бэлдмэлийг ихээр хэрэглэн, өөрийгөө туршлагын туулай болгож байдаг. Байгалийн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэсэн зөв зүйтэй зүйлсийг биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнтэй хослуулан ашиглавал сая хүссэн үр дүндээ хүрч чадах юм.
Арьс, үс, хумс хуурайших, унах, хугарахад нөлөөлөх дотоод шалтгаанууд нь бодисын солилцооны алдагдал, стресс, халдварт өвчнөөр удаан хугацаанд өвчилсний дараа, хангалттай хэмжээний шим ба эрдэс бодисыг агуулаагүй хүнс хэрэглэх, уураг, амин дэм, эрдэсийн шимэгдэлт буурах зэрэг юм.
NSP–ийн бүтээгдэхүүн болох Эйч Эс Эн нь бие махбодид залуужуулах нөлөө үзүүлдэг далайн улаан замаг, шивэл, розмарин, витаминууд, амин хүчлүүд, микро ба макро элементүүд (кальци, цайр, селен, хром, кали, төмөр, магни) зэргийг агуулсан. Энэ бүтээгдэхүүн нь цахиураар маш баялаг бөгөөд 100 гр бүтээгдэхүүн 27,9 мг-ийг агуулна. Цахиур бол холбогч эдийн чухал хэсэг бөгөөд кальцийн шимэгдэлтийг хангана. Эйч Эс Эн бүтээгдэхүүний эрдэсүүд нь жирийн эрдсийн бэлдмэлүүдтэй харьцуулахад маш хурдан шимэгддэг.
NSP – ийн HSN-W патентлагдсан бүтээгдэхүүн нь арьсны цусан хангамжийг сайжруулж, түүний чийглэг, уян хатан байдлыг хадгална, үрчлээг багасгаж, үрчлээ үүсэхээс сэргийлнэ, батгажилтаас үүссэн сорвижилтыг багасгаж бүдгэрүүлнэ. Хумсны бүтцийг сайжруулж бэхжүүлнэ, хумсны хугарамтгай байдлыг арилгана. Үсийг тэжээлээр ханган, гялалзсан эрүүл харагдуулж, үс уналтыг зогсооно.
АНУ-ын гоо заслын ба арьс судлалын эмч нар клиник туршилт явуулахад HSN-ийг Гарлик Тэбс, Грепайн Протекторс болон NSP – ийн липосом, коллаген, ферментийн комплекс агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнтэй хавсруулсан гурван курс нь арьсыг хөгшрүүлдэг чөлөөт радикалыг антиоксидантын тусламжтайгаар устгаж, арьсны бүтцийг сэргээж, үс унах, хумс хугарах, арьс сулрах зэрэг шинж тэмдгүүдийг арилгаж, арьсыг залуу, өнгөлөг, эрүүл болгож, гоо сайхны хагалгаанд орсон мэт арьс татагдан чангарч толийсон байна гэж дүгнэжээ.
Найрлага – 1 капсулд:
Патентлагдсан холимог ....................................................410мг
Улаан замаг (Rhodymenia palmata), Шивэл (Equisetum arvense),
Шар дэр (Salvia officinalis), Розмарин (Rosmarinus officinalis)
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид, 12-оос дээш насны хүүхэд 1 капсулаар өдөрт 3 удаа хэрэглэнэ. 30 хэмээс ихгүй нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 935 – 100 капсул