По Д’Арког Бразилийн индианчууд шоргоолжны мод, Lapacho, Taheebo, Tabebuia зэрэг олон янзаар нэрлэн, холтсыг нь зуун зууны туршид олон янзын өвчнийг анагаахад хэрэглэсээр иржээ. Энэ ургамалын холтсын дотоод давхаргад байх лапахол хэмээх бодис дархлал зохицуулах, бичил биетэн устгах онцгой шинж чанартай тул, бүс нутгийн моднууд дундаа шоргоолжны мод ганцаараа мөөгөнцөргүй байдаг ажээ. По Д’Аркогийн холтос өвчин намдаах, цусны улаан эсийг нэмэгдүүлэх, халдварт өвчнүүд, түүний дотор вирусын халдварыг эмчлэхэд дэм өгөх, мөөгөнцөр ба шимэгчийг устгах увидастай болохыг өнөө үед нэгэнт тогтоогоод байгаа юм. Мөн энэхүү бүтээгдэхүүнийг нянгийн халдвар, харшил, хэрх, ходоод ба бүдүүн гэдэсний, түрүү булчирхай, бөөр шээсний замын үрэвсэл, цус багадалт, гэдэсний болон үтрээний мөөгөнцөр зэрэг өвчнүүдийн үед өргөн хэрэглэнэ. Казакстаны Хүнс Судлалын Академийн Профессор Т.Шармановын удирдлаган дор явагдсан судалгаанд АНУын
NSP корпорацийн "По Д’Арко” бүтээгдэхүүнийг ашиглажээ. Туршилтанд 2 бүлэг хүмүүсийг оролцуулсан бөгөөд 1-р бүлэгт өтгөн хаталттай, бүдүүн гэдэсний архаг үрэвсэл өвчний сэдрэлт намжилтын үе шатанд яваа хүмүүст 25 хоногийн турш По Д’Арко-г уулгаж ажиглаж үзэхэд ходоод гэдэс хийгээр дүүрэх, хоол боловсруулалт алдагдах, өтгөн хатах, бүдүүн гэдэс тэмтэрч үзэхэд өвдөх зэрэг шинж тэмдэгүүд эрс багасчээ. Цус, шээс, өтгөн, бактериологи, карболений шинжилгээнүүд нь сайн гарч, эмчилгээнд нь дорвитой ахиц гарсаныг илрүүлжээ. Ядрах, сульдах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэгүүд ч арилсан байв. 2-р бүлэгт үтрээний мөөгөнцөрөөс үүссэн үтрээний үрэвсэл өвчний бага хэмжээний сэдрэлтийн үе шатанд "По Д Арко” бүтээгдэхүүнийг хэрэглэсэн өвчтөнүүдийн, үтрээнээс
ялгардаг байсан аарц шиг шингэний ялгаралтын хэмжээ эрс багасч, хорсон халуу оргих зовиур багассаар арилсан. Учир нь шоргоолжны модны шүүс бол мөөгөнцөрийн жинхэнэ ангууч P P 166 167 юм. Ядарч туйлдах, сулран доройтох, толгой өвдөх зэрэг шинж тэмдэгүүд ч үгүй болсон. Харин По Д Арко хэрэглүүлээгүй
өвчтөнүүдийн биеийн байдал дээрх хүмүүстэй харьцуулбал арай сул, эмчилгээний үр дүн удаашралтай, хүндрэлтэй байв. Энэхүү судалгаа нь По Д Арко бүтээгдэхүүний үр нөлөөг бүрэн дүүрэн нотолж чаджээ. Дэлхийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн практикт АНУ-ын NSP корпорацийн "По Д Арко” бүтээгдэхүүнийг эмчилгээтэй хавсарган өргөнөөр хэрэглэдэг болоод байна.
Найрлага - 1 капсулд
По д’Арко (Tabebuia heptaphylla).................................. 500 мг
Хэрэглэх заавар: Насанд хүрэгсэд 2 капсулаар өдөрт 2 удаа хоолны үед хэрэглэнэ.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлаганд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 504 – 100 капсул