Дэлхийн 2-р дайн эхлэх хүртэл байгалийн антибиотик болох уусмал мөнгийг эмчилгээний зорилгоор өргөн ашиглаж байгаад эмийн үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийн үеээр химийн аргаар гаргаж авсан нийлэг антибиотикуудад шахагдан түрэгджээ. Ямар ч антибиотик 5-10 зүйлийн нянг хөнөөдөг бол мөнгөний уусмал нь ревматизм, артритыг үүсгэгч цус задлагч Бетта группийн Стрептококк, ходоодны шарх, хавдарыг үүсгэгч Хеликобактер,
Стафилококк, ханиад томууны вирус, гэдэсний халдварт өвчин үүсгэгч бактериуд зэрэг 650 нэр төрлийн вирус, бактерийг устгадаг. Химийн аргаар гаргаж авсан нийлэг антибиотикууд нь өвчин үүсгэгч бичил биетнүүдийг устгаад, мөн хүний бие организмд чухал үүрэг гүйцэтгэдэг ашигтай ферментүүд, бичил биетнүүдийг давхар устгадаг аюултай. Харин Коллоидал Силвер бол хүний биед шаардлагатай ашигтай фермент, бичил биетнүүдэд хор хөнөөл учруулдаггүй, тэднийг устгадаггүйгээрээ нийлэг антибиотикуудаас ялгаатай юм. Нийлэг антибиотик болон Коллоидал Силвер хоёрын бас нэг ялгаатай зүйл нь өвчин үүсгэгч нянгууд антибиотикт дасал болдог, харин Коллоидал Силверт дасал болж, үйлчлэлийг нь авахаа болино гэж байдаггүй. Үүнээс гадна Коллоидал Силверийн антибиотикоос ялгаатай хамгийн том давуу тал нь бусад эмийн бодистой ер харшилдаггүй, тэдгээртэй нийлж хорт нэгдэл үүсгэдэггүйд оршино Иймд гадуур ба дотуур хэрэглэх зориулалт бүхий NSP-ийн бүтээгдэхүүн болох Мөнгөний уусмал-ыг гэрийнхээ эмийн санд бэлэн хадгалан, зохистой хэрэглэх нь Танд болон Танай гэр бүлд нэн тустай. Олонхи компаний коллоид мөнгөтэй бүтээгдэхүүн химийн хямд төсөр аргаар үйлдвэрлэгдсэн байдаг. Тэдгээр нь цайвар шар, эсвэл хүрэвтэр өнгөөрөө ялгагдана. Харин АНУ-ын NSP корпорацын энэ бүтээгдэхүүн химийн урвалгүй, физикийн аргаар үйлдвэрлэгдсэн тул чанарын хувьд илүү баталгаатай, өнгөгүй тунгалаг байдаг.
NSP корпораци "Коллоидал Силвер” бүтээгдэхүүнээ өндөр чанартай зузаан шилээр хийгдсэн зориулалтын тусгай саванд савладаг. Уг тусгай шилэн сав нь Коллоидал Силвер уусмалын чанарыг найдвартай хадгалж, хэт ягаан туяаны сөрөг нөлөөнөөс хамгаалдаг. Зарим компани хуванцар саванд савладаг нь коллоид мөнгөний чанар алдагдахад хүргэдэг юм.
Найрлага - 1 цайны халбага:
Мөнгөний уусмал (Argentum colloidale) ……………..… 70 мкг
Суурь-Цэвэршүүлсэн ус
Хэрэглэх заавар: Цайны 1 халбага буюу 20 дуслыг хэл дороо 1 минут байлгасны дараа залгина, хоолой өвдсөн үед 3-4 минут амандаа зайлах маягаар хэрэглэнэ. Ердийн үед өдөрт 1-2 удаа хэрэглэнэ, эмчилгээний үед тунг 2-3 дахин нэмэгдүүлнэ. Богино хугацаанд биед хангалттай хуримтлал үүсгэхийн тулд эхний 7 хоног хоолны халбагаар хэрэглэж, дараа нь ердийн горимд /цайны халбага/ шилжвэл зохистой. 3-4 өдөр хэрэглэхэд мөнгөний ион хангалттай үйлчлэл үзүүлэхүйц хэмжээгээр эд эсэд хуримтлагдаж эрчимтэй нөлөөлж эхэлнэ. Хүүхдийн хувьд нас жингээр нь баримжаалан тунг тохируулна.
Анхааруулга: Коллоидал Силверийг хэрэглэхэд өвчин үүсгэгч нянгууд ихээр үхдэг тул заримдаа үхсэн бичил биетийн нөлөөгөөр хөнгөн хордолт үүсч болно. Тийм тохиолдолд толгой өвдөх, бөөлжис цутгах зэрэг шинж тэмдэг хэсэг хугацаанд илэрнэ. Хордолтыг арилгахын тулд Коллоидал Силверийн тунг багасгаж, үхсэн нянгуудыг бие организмаас хөөн зайлуулахын тулд цэвэршүүлсэн юм уу, буцалгасан усыг ихээр ууна. Коллоидал Силверийг хэрэглэж байх явцад өтгөн хэвийн, өдөр тутам гарч байгаа эсэхэд анхаарна. Хэрэв өтгөн өдөр тутам гарахгүй байвал Нейче Лакс, Локло, Каскара Саграда гэх мэт бүтээгдэхүүнүүдээс сонгож ууж, өтгөний гаралтыг тогтмол хэвийн болгох шаардлагатай. Colloidal Silver бүтээгдэхүүнийг хэрэглэх үедээ сахар, өөх тосны хэрэглээгээ багасгаж, хөдөлгөөнөө нэмэгдүүлэх нь чухал. Хлорофиллтэй хамт хэрэглэвэл үр дүн илүү өндөр байна. Гэхдээ хамтад нь хольж хутгаж хэрэглэж болохгүй. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлаганд харшилтай бол хэрэглэхгүй байх нь
зүйтэй.
Код: 4074-118 мл