МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Alfalfa /Альфальфа(Хээрийн царгас)/

Alfalfa /Альфальфа(Хээрийн царгас)/

 

    Эртний арабууд болон орчин үеийн эмийн ургамал судлаач нархээрийн царгасыг эмийн ургамалын манлай, "эцэг” гэж тооцдог бөгөөд энэ нь буурцагтны бүлийн ургамал юм. Уг ургамалд хүний биед зайлшгүй шаардлагатай кальци, фосфор, марганц, төмөр, цайр, зэс зэрэг эрдэс агуулагддаг. Люцерн буюу царгас нь уураг задлагч фермент агуулдаг ба уургийн шимэгдэлтийг сайжруулна. Мөн ургамалын ногоон мөхлөг, витаминуудыг ихээр агуулдаг.

    Энэ бүтээгдэхүүн нь үйлчлэлийн өргөн хүрээтэй. Улайлт, шарх, шархлааны эдгэрэлтэнд сайнаар нөлөөлж, тэдгээрт халдвар орохоос сэргийлнэ. Царгас нь артерийн судасны уян хатан чанарыг сайжруулж, цусан дахь холестериний хэмжээг багасгаж, судас хатуурахаас сэргийлнэ. Мөн цусан дахь сахарын хэмжээг бууруулна.

    Уг бүтээгдэхүүнийг давсаг, түрүү булчирхайн архаг болон хурц хэлбэрийн үрэвсэл, ходоодны шархлаа, үе мөчний үрэвсэл, хэрлэг зэрэг өвчний үед үрэвслийн явцыг бууруулах, чихрийн шижингийн хүндрэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

Үүнээс гадна энэ бүтээгдэхүүн хөхүүл эхийн сүүний гаралтыг нэмэгдүүлдэг юм. Царгас нь өргөн үйлчлэл үзүүлдэг учир аливаа архаг өвчний үед хэрэглэхэд нэн тустай.
 
 
                     Найрлага - 1 капсулд
Царгас (Medicago sativa) …………………........................… 340 мг
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид өдөрт 1 капсулаар 3 удаа,
хоол идэх үедээ хэрэглэнэ. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг
бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол
хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 30-100 капсул

Ангилал: A, БИХНБ