МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Osteo Plus /Остео Плюс/

Наснаас шалтгаалах гормоны өөрчлөлт, шаардлагатай бодис хүнсэнд хангалтгүй байх, хөдөлгөөний хомсдол нь бие махбодийг кальцийн дутагдалд оруулж, ясны системийг өвчлүүлдэг. Энэ нь дэлхийн хүн амын тулгамдсан асуудал болоод байгаа юм. Эмэгтэйчүүдийн бараг гуравны нэг нь яс сийрэгжих өвчинд нэрвэгдээд байгаа бөгөөд нас ахих тусам өвчлөлийн магадлал улам өсч байдаг. Шинжлэх ухааны олон судалгааны үр дүнд кальцийг хоол хүнсэндээ нэмэлтээр хэрэглэх нь ясны бүтцийг сайжруулдаг болохыг нотолсон. NSP-ийн Остео Плюс бүтээгдэхүүн нь олон төрлийн эрдэс, витамин, ургамалуудыг агуулдагаараа ясыг тэжээж, сийрэгжихээс хамгаалан, хугарахаас сэргийлнэ. Энэхүү бүтээгдэхүүнийг ууснаар төв мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагааг сайжруулж ясны хугарал болон яс сийрэгжих бусад өвчинөөс урьдчилан сэргийлдэг. Жирэмсэн, хүүхэд төрүүлсэн, хөхүүл эх, цус багадсан, ядарч сульдсан хүмүүс болон тамирчид, биеийн эсвэл оюуны их ачаалалтай ажилладаг хүмүүс зайлшгүй хэрэглэх ёстой бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүний найрлаганд витамин В6, В12 орсон байдаг тул холбоос эдэд тустай бодис – коллагены нөхөн сэргэлтийг хангана. Мөн шивэл, папайн үр, яншуй, ананас, бамбай өвсний болон чихэр өвсний үндэс зэрэг эмийн ургамалууд энэ бүтээгдэхүүний найрлаганд орсон байдаг. Үүнээс гадна Остео Плюс нь төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа, мэдрэлбулчингийн дамжуулалт, тулгуур-хөдөлгөөний тогтцын үйл
ажиллагааг сайжруулна.
                         Найрлага – 1 шахмалд
Витамин А (бетта- каротин ).......................................... ....125 МЕ
Витамин С ............................................................................37.5 мг
Витамин Д (загасны тос) ......................................................50 МЕ
Витамин В6 (пиридоксин HCl) ...........................................1.25 мг
Витамин В12 (цианокобаламин) .........................................7.5 мг
Кальци (хелат, дикальцийфосфат, цитрат) ...................150 мг
Төмөр (глюконат) ...............................................................0.75 мг
Фосфор (дикальций фосфат) ..............................................47 мг
Магний(хелат, оксид) ...........................................................150 мг
Цайр (оксид) .........................................................................3.75 мг
Зэс (глюконат)......................................................................0.5 мг
Марганц (хелат) ..................................................................0.25 мг
Кали (глюконат) .....................................................................25 мг
Бор (хелат) .........................................................................0.25 мг
Бетаин HCl ..........................................................................7.5 мг

Бусад орц: шивэл, папайн үр, яншуй, ананас, бамбай өвснийболон чихэр өвсний үндэс, ургамалын целлюлоза, магнийн стеарат, стеарины хүчил.

Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид, 12-оос дээш насны хүүхэд 1 шахмалыг хоол идэх үед хэрэглэнэ. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.

Хориглох заалт: Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлаганд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 1806 – 150 шахмал

Ангилал: O