Аливаа зохисгүй хооллолт, гормоны тэнцвэргүй байдал, биеийн болон оюуны хэт ачаалал, агаарын бохирдол, хүүхэд төрүүлэх, хөхүүлэх нь бие махбодид кальци дутагдахад нөлөөлдөг ба энэ нь юун түрүүнд ясны сийрэгжилт өвчинд хүргэдэг. Барагцаалбал эмэгтэйчүүдийн гуравны нэг нь яс сийрэгжилттэй (буюу яс хугарах эрсдэл ихтэй) байдаг байна. Ясны системийг бэхжүүлэхийн тулд хангалттай хэмжээний кальци ба магнийг авч байх учиртай.
Ялангуяа яс сийрэгжилтийн эхэн үе буюу цэвэршилтийн үед ясыг бэхжүүлэхэд кальци ба магни нь нэн тустай байдаг.
Хүний яс нэгэнт жингээ алдсан л бол ахин хэзээ ч эргэж сэргэдэггүй, иймд ясны сийрэгжилтээс залуу наснаасаа урьдчилан сэргийлж ясны жингээ аль болох удаан хугацаанд барьж байхыг эрхэмлэх ёстой. Үүний тулд Кальци Магни Хелатийг зайлшгүй хэрэглэх ёстой. NSP корпорацийн кальцийн бэлдмэлүүд нь судсанд бус ясанд шимэгдэн хуримтлагддаг хэлбэрээр өндөр технологийн аргаар хийгдсэнээрээ бусад компаний ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс илүү юм. Найрлага нь тэнцвэржилгүй, шимэгдэлт муутай кальцийн бэлдмэл нь ясны эдэд хүрэлгүй цусны судасны хананд сууж хуримтлагдсаар судасны ханыг хатууруулж шил шиг болгон, судсыг нарийсгаж, цус харвах аюул үүсгэдэг. Хэрэв судасны хананд холестерин өөх тос нэгэнтээ хуримтлагдсан бол кальцийн бэлдмэлийг уухаасаа өмнө Гарлик Тэбс эсвэл Капсикум энд Гарлик бүтээгдэхүүнийг урьдчилан уухад судас хатуурлын бөөгөнцөрүүд судасны хананаас арилж, судасны хана уян зөөлөн болдог.
Кальци Магни Хелат нь хелат хэлбэртэй (аминохүчилтэй нэгдсэн хэлбэр) кальци, магни, фосфор зэрэг эрдэс, витамин Д-г агуулдаг. Витамин Д дээрх эрдэсүүдийн шимэгдэлтийг сайжруулах ба нарны гэрэл дутагдалтай орчинд амьдарч, ажилладаг хүмүүст нэн хэрэгцээтэй витамин юм. Кальци Магни Хелат нь ясны эдийг нөхөн сэргээх, хэлбэржүүлэх, судасны хана бэхжүүлэх, мэдрэлийн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлэхэд нэн сайнаар нөлөөлдөг. Витамин Д-ийн дутагдалтай, рахиттай хүүхдүүд Кальций Магний Хелат, Чилдрэнз Чэйвэблыг уухад хүүхдийн хөлний майга засарч рахит үгүй болохоос гадна хүүхдийн оюун ухааны бие бялдарын өсөлт хөгжилт хэвийн болж, дархлаа сайжирч, ханиад томуунаас сэргийлдэг.
Хүүхдийн түнхний мултралын үед Кальций Магний Хелат (Calcium Magnesium Chelate), Коллоидал Минералсыг (Colloidal Minerals) нас жингийх нь онцлогт тохируулан 3-6 сар уухад түнхний дутуу хөгжил нь нөхөгдөн сэргэж зохих хэмжээндээ хүрч, явж чаддаггүй, суугаа жаалууд хөл дээрээ босдог.
Найрлага – 1 шахмал
Кальци /хелат, цитрат/..........................................250мг
Магни /хелат, оксид/.............................................125мг
Фосфор /хелат/......................................................100мг
Витамин Д /загасны тос/.......................................133 МЕ
Хэрэглэх арга: Уг бүтээгдэхүүнийг 1 капсулаар өдөрт нэг удаа хоол идэх үедээ хэрэглэнэ.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүн тохирохгүй бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 1675-200 шахмал