МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Children’s Chewable Vitamins-Iron– (Vitasaurs) /Чилдрэнз чуэбл/

Хүүхэд насанд зарим эрдэс, витамин дутагдсанаас олон өвчний үүд хаалга нээгддэг. Витамин хангалттай хэрэглэхгүй бол хүүхэд оюун ухааны ба бие бялдарын хувьд төгс төгөлдөр байж чадахгүй бөгөөд түүний дутагдал нь бодисын солилцоо болон бие махбодийн бүх үйл ажиллагаа, дархлааг сулруулсанаар ноцтой өвчнүүдэд хүргэнэ. NSP-ийн Витазавр нь витаминаар маш баялаг, гайхамшигтай бүтээгдэхүүн юм. Таны хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтөнд витамин А, Д зайлшгүй хэрэгтэй. Витазавр нь сульдаанаас урьдчилан сэргийлэх ба витамин А,
Д-ийн тун нь манай орны нөхцөлд тохиромжтой юм. Витамин Дийн дутагдалтай, рахиттай хүүхдүүд Чилдрэнз Чуэбл, Кальций Магний Хелатыг уухад хүүхдийн хөлний майга засарч рахит үгүй болохоос гадна хүүхдийн оюун ухааны бие бялдарын өсөлт хөгжилт хэвийн болж, дархлаа сайжирч, ханиад томуунаас сэргийлдэг. Витазаврик нь В бүлгийн витаминуудаас зургааг /В1, В2, В3, В5, В6, В12/ өөртөө агуулсан хосгүй бүтээгдэхүүн бөгөөд тэдгээр нь мэдрэлийн ба зүрх судас, хоол боловсруулах эрхтэнүүдэд сайн нөлөөтэй. Уургийн нийлэгжилтэнд В төрлийн витамин чухал үүрэг гүйцэтгэдэг тул ходоодны шархлаат өвчтэй хүмүүст Витазаврикийг уухад ходоодны салст бүрхэвчийн нөхөн төлжилтийг хурдасгадаг. Сургуулийн насны хүүхдүүд хаврын цагт ядарч, нойрмоглож, анхаарал султай болдог. Энэ үед нь тэдэнд туслах хэрэгтэй. Нэг улирлаас нөгөө рүү шилжихэд хүүхдийн бие махбодийн хэмнэл өөрчлөгдөж, витамины дутагдалд орж, ядралын хам шинж илэрдэг. Сургуулийн насны хүүхдийн бодисын солилцоо цэцэрлэгийн хүүхдүүдийг бодвол харьцангуй идэвхитэй байдаг. Учир нь тэдэнд өдөр бүр багшид асуугдах, гэрийн даалгавар хийх, цаашилбал хөгжим, бүжиг, гадаад хэл, биеийн тамирын хичээл зэргийн ачаалал байдаг бөгөөд эдгээр нь хүүхдийн мэдрэлийн системд дарамт болж байдаг. Бие бялдар, сэтгэл санааг нь эрүүл байлгахын тулд витамин ба эрдэс бодисуудыг гаднаас нөхөж өгч байх шаардлагатай. NSP-ийн Витазавр бүтээгдэхүүн нь хүүхдийн өдрийн хэрэгцээт витамин ба төмрийг агуулсан байдаг тул цус багадалт гэх мэт өвчнүүдээс сэргийлэхэд тустай билээ. Мөн уг бүтээгдэхүүнд витамин С зохист тунгаар байгаа тул хүүхдийг ханиад томуунаас сэргийлж чадна. Шахмал нь зажилж хэрэглэх зориулалттай, папай, жүрж, нимбэгний амттай бүтээгдэхүүн юм.
Найрлага: – 1 шахмалд
Витамин А.......................................................2500МЕ
Витамин В1...........................................................1мг
ВитаминВ2.........................................................1,5 мг
Витамин В6.........................................................1,5мг
Витамин В12........................................................7,5мг
ВитаминЁ..............................................................60мг
ВитаминД..........................................................200МЕ
ВитаминЕ............................................................15МЕ
Биотин..............................................................150мкг
Фолийн хүчил...................................................200мкг
Ниацин................................................................10мг
Пантотений хүчил..................................................5мг
Төмөр..................................................................2,5мг
Бусад найрлага: инозит, холин, буудайн хөврөл, нохойн хошуу, далайн хүрэн замаг, гүглийн давирхай, папайя.
Хэрэглэх арга: 1-4 настай хүүхдэд 1 шахмалаар өдөрт 1 удаа, 4-дээш насны хүүхдэд 1 шахмалаар өдөрт 2 удаа хэрэглүүлнэ. 30-аас ихгүй хэмд хадгална.
Анхааруулга: Элэгний өвчин ба шээс ялгаруулах замд чулуутай, ходоодны архаг шархлааны сэдрэлтэй бол
эмчтэй зөвлөж хэрэглэнэ. Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол
хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 1622-120 шахмал

Ангилал: C, БИХНБ