МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Bupleurum Plus /Буплерум Плюс/

    Буплерум Плюс–ын найрлага дахь буплер, амуу соёолж, цагаан гаа, анжелик нь үрэвслийн эсрэг ба агшилт сулруулах үйлчлэл үзүүлдэг. Буплерум Плюс бүтээгдэхүүн уургийн нийлэгжилт, элэгний гликогений өсөлт, кальцийн солилцоог тэтгэж, сайжруулдагаас гадна үрэвсэл, харшлын эсрэг хэрэглэхэд нэн тустай хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. Мөн элэгний үйл ажиллагаа, хоол боловсруулалт, уушигны үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. Сарын тэмдэг ирэхийн өмнөх зовиуруудын үед хэрэглэхэд тайвшруулах, өвдөлт намдаах үйлчилгээ үзүүлдэгээрээ онцлогтой. Хавар ургамал ногоо ургаж эхлэх үед шарилжны харшил маш ихээр идэвхиждэг. Үүнийг эмчлэхэд бие махбодийн мэдрэг чанарыг бууруулах зорилгоор энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхэд өндөр үр нөлөөтэй.
    Буплер - Энэ ургамалыг Японы ардын эмнэлэгт өвдөлт намдаах, үрэвсэл дарах зорилгоор өргөн хэрэглэдэг.
Сайкосапонин бол уг ургамалын үндсэнд агуулагддаг идэвхитэй нэгдэл бөгөөд бөөрний дээд булчирхайгаас ялгарах кортизон гормоны ялгарлыг нэмэгдүүлдэгээрээ үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй юм. Буплер нь үрэвслийг өдөөгч гистамин бодисын үүсэлт идэвхижлийг зогсоодгоороо онцгой гойд эмчилгээний чанартай ургамал юм. Мөн элэг хамгаалах, цөсний химийн бүтцийг хэвийн болгох, шарласны дараа элэгний эсийн төлжилтийг сайжруулах, ходоодны хүчиллэгийг ихэсгэж цөсний бүтцийг өөрчилдөг, элэгний архаг халдвар хатуурлын үед элэгний эсийг сэргээх, цөс хөөх, цөс чулуужихаас сэргийлэх үйлчилгээтэй. Халуун бууруулах, шээс хөөх, тамиржуулах үйлчилгээтэй. Нүдний өвчин, арьсны идээт болон загатнаат үрэвслийн үед уг ургамалыг өргөн хэрэглэдэг.
    Хүн орхоодойн үндэс /Panax ginseng Женьшень/ Хятадад хавдараар өвчилсөн өвчтөнүүдэд хийсэн судалгаагаар хүн орхоодойн эмчилгээний үр дүнд өвчтөний наслалт 3-17 жилээр уртассан. Өмнөд Солонгост 39-с
дээш насны 4500 хүнд 5 жилийн турш хүн орхоодойн бэлдмэл хэрэглүүлэн үр дүнг нь хүн орхоодойн бэлдмэл хэрэглээгүй нас чацуутнуудтай харьцуулахад хавдараар тэр дундаа ходоод уушигны хавдараар өвчлөгсдийн тоо 60%-иар бага байсан нь тогтоогджээ. Хүн орхоодой нь өвдөлт намдаах, хоргүйжүүлэх, хавдар эсэргүүцэх, амьдралын эрч хүч, бэлгийн чадавхийг дээшлүүлэх үйлчилгээтэй. Биеийн хүчний болон оюуны чадвар сулрах, зүрх судасны системийн үйл ажиллагааны алдагдал, бэлгийн булчирхайн сулрал, ходоодны архаг үрэвсэл, мэдрэлийн хямрал, ядаргаа, сэтгэцийн эмгэг, уушигний өвчин, цус багадалт, чихрийн шижин, ходоод гэдэсний замын үйл ажиллагаа алдагдах үед өргөн хэрэглэдэг. Хүч чадлыг сэлбэж, оюуны болон биеийн хүчний ажлын үр дүнг дээшлүүлэн, нүүрс усны солилцоог зохицуулах, зүрхний булчингийн агшилтыг сайжруулах, дотоод шүүрлийн булчирхайн системийн бүх эрхтэнүүдийн үйл ажиллагааг хэвийн болгох үйлчилгээтэй.
    Цээний үндэс /Paeonia officinale/ Хятадын анагаах ухаанд нүдний торлогт цус харвах, халдварт шар өвчин, ходоодны өвчлөл, хавдар, чихрийн шижин, эмэгтэйчүүдийн өвчнүүд, бөөрний үрэвсэлт өвчин, ходоодны архаг үрэвсэл, шархлаа, хавдар, цус багадалтын үед хэрэглэгдэж ирсэн ба цээний үндэсний ханд нь өвчин намдаагч, таталт сулруулах, сүү оруулах,
тайвшруулах, цэр ховхлох, шээс хөөх шидэт үйлчилгээтэй.
    Пинеллия /Pinellia ternata/ - ханиах, бөөлжих, толгой эргэх, халуурах болон жирэмсний хордлогын үед хэрэглэнэ. Хөлрүүлэх, агшилт сулруулах, цэр ховхлох, цус тогтоох, тайвшруулах, өвчин намдаах, хавдарын эсрэг үйлчилгээтэй.
    Исгэлүүн жүрж /Citrus aurantium/ Зүрхний булчинг бэхжүүлж цусны бүлэгнэлтийг багасгана. Зүрх дэлсэх, цус алдах, шархлаат өвчин, ходоод хорсох үед хэрэглэнэ. Исгэлүүн жүржийн эфирын тос нь халдваргүйжүүлэх, халдвар эсэргүүцэх, өвчин намдаах, цөс хөөх, хоргүйжүүлэх, цэр ховхлох, хөлрүүлэх, судасны хатуурлын эсрэг үйлчилгээтэй.
     Шлемник (Scutellaria baicalensis) Цусны судсыг өргөсгөж цусны даралтыг буулгана, тайвшруулах, таталтаас сэргийлэх үйлчилгээтэй. Даралт ихсэх,
судасны хатуурал, мэдрэлийн хямрал, нойргүйдэл, зүрх дэлсэх үед хэрэглэнэ.
    Үрүүл мөөг хоол боловсруулах үйл ажиллагааг хэвийн болгоно, гэдэсний ханны шимэгдүүлэлтийг сайжруулна, гүйлгэлтийг зогсооно, дэлүүний үйл ажиллагааг сайжруулна. Эмгэг төрөгч нянгийн өсөлтийг зогсооно, дархлалын системийг тэтгэнэ, уушигны үрэвсэлт өвчний үед уушгийг цэвэрлэнэ. Цистит буюу давсагны өвчлөл, бөөр ба зүрхний гаралтай хаван, хоолойны хөвч үрэвсэж хавагнасан үед хэрэглэхэд нэн өндөр үр дүнтэй.
    Атрактилодес ревматизмын эсрэг, өвчин намдаах, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Ходоод гэдэсний архаг үрэвсэл, чихрийн шижин, ханиад, толгойн өвдөлт, амьсгалын замын өвчин, нүдний болон арьсны өвчний үед хэрэглэнэ. Организмын ус электролитын тэнцвэрийг хэвийн болгох, элэг дэлүү нойр булчирхайн үйл ажиллагааг зохицуулж, цусан дахь сахарын хэмжээг бууруулна, судасыг тэлнэ, цус өтгөрөх судасны хана хатуурахаас сэргийлнэ. Организмын ус электролитын тэнцвэрийг хэвийн болгох, элэг дэлүү нойр булчирхайн үйл ажиллагааг зохицуулж цусан дахь сахарын хэмжээг бууруулна.  Буплерум Плюс нь элэг хамгаалах, цөсний биохимийн бүтцийг хэвийн болгох, шарласны дараах элэгний эсийн нөхөн төлжилтийг сайжруулах, ходоод нойр булчирхайн ферментын ялгаралтыг сайжруулах өндөр нөлөөтэй бөгөөд өтгөрсөн цөсийг шингэлнэ, хөөнө, цөс чулуужихаас сэргийлнэ. Уушигны үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, уушгийг цэвэрлэх, халуун бууруулах, шээс хөөх мөн тамиржуулах үйлчилгээтэй. Нүдний бүх төрлийн өвчин, арьсны идээт болон загатнаат үрэвслийн үед хэрэглэхэд нэн өндөр үр дүнтэй.
    Япон, Солонгос, Хятадад тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өндөр настнуудын ой санамж сэтгэн бодох чадвар эрс сайжирч, зүрх судасны хатуурлаас сэргийлэх, киста буюу уулинхай, ревматизм, хавдарын эсийн өсөлтийг зогсоох, аарцагны хөндийн эрхтэний үрэвслийг багасгах, элэгний архаг үрэвсэл буюу архаг гепатит, элэгний хатуурал буюу циррозын үед элэгний эсийг сэргээх, нөхөн төлжүүлэх, элэгний гликогений буюу энергийн дутагдлыг нөхөх үйлчилгээтэйг нь тогтоосон байна.
    Парацетамол, анальгин, но-шпа гэх мэт эмүүд нь өвчний үрэвслийн процессыг арилгахгүйгээр зөвхөн өвдөлтийг түр зуур намдааж, гөлгөр булчингийн агшилтыг л тавиулах үйлчилгээтэй. Энэ нь өвчний шинж тэмдэгийг бүдэгрүүлэн буруу онош тавих үндэс болдог.
    Харин Буплеурум Плюс нь өвдөлтийг намдаагаад зогсохгүй давхар үрэвслийн процесстэй хамтдаа явагддаг халдварт харшлын /инфекционно-аллергический/ гаралтай өвчнүүдийн үед ч маш сайн үр дүнтэй болох нь батлагдсан. Харшлын буюу антигистаминны химийн гаралтай эмийг ч орлож чадах шидэт үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм.
                           Найрлага - 1 капсулд
Хүн орхоодойн үндэс /Panax ginseng/.....................................29мг
Цагаан гааны үндэс /Zingiber officinale/...................................24мг
Амуу соёолжны үндэс /Glycyrrhiza uralesis/............................19,4мг
Анжеликийн үндэс /Angelica sinensis/.......................................39мг
Хятад буплерийн үндсэрхэг иш /Bupleurum chinese/.................78мг
Цээний үндэс /Paeonia officinale/..............................................58мг
Пинеллия /Pinellia ternata/.........................................................48мг
Үрүүл мөөг /Poria cocos/............................................................39мг
Дуулгат хорхой /Scutellaria baicalensis/......................................39мг
Исгэлүүн жүрж /Citrus aurantium/..............................................39мг
Атрактил /Atractylodes lancea/....................................................29мг
Хэрэглэх заалт: Насанд хүрсэн болон 12-оос дээш насны хүүхэд 2 капсулаар өдөрт 2 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. Хурц үрэвслийн үед болон үрэвсэл сэдэрсэн үед өвдөлтийг намдааж үрэвслийг дарах зорилгоор эхний тунг 2 капсулаар 30 минутын зайтай 2 удаа ууж, цаашид өдөрт 2 капсулаар 3 удаа ууна. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд, хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 1860-100 капсул

Ангилал: B, БИХНБ