Энэ бүтээгдэхүүн нь бие биенийхээ үйлчлэлийг дэмжих шинж чанартай олон чухал ургамалуудын нэгдэл бөгөөд мэдрэлийн болон бусад эрхтэн системүүдийн уялдаатай үйл ажиллагааг тогтворжуулан бэхжүүлнэ.
Цагаан уд модны холтос аспирин төст бодис болох салицингликозидийг агуулна. Энэ нь үрэвсэл дарах дааврын бус бэлдмэлтэй адил үйлчлэлтэй болох нь нэгэнтээ батлагдсан. Цагаан удын холтос сөрөг нөлөө үзүүлдэггүй давуу талтайгаас гадна, бодисын солилцоог эрчимжүүлэх, шээс хөөх, үрэвсэл намжаах, халуун бууруулах, хэт исэлдүүлдэггүй үйлчлэл бүхий биофлавоноидууд болон витамин С агуулдаг.
Цимицифугийн үндэс тайвшруулах, нойр уртасгах, цусны даралт бууруулах, зүрхний үйл ажиллагааг сэргээх, гөлгөр булчинг сулруулах, шээс хөөх үйлчлэлтэй. Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед илрэх шинж тэмдэгийг багасгахад идэвхитэй эмчилгээний (дааврын бус) нөлөөтэй. Мөн сэтгэл зовох, хямрах, невроз, нойргүйдэхийг анагаахад тустай ургамал юм. Кайены чинжүү цусны бичил эргэлт, хоол боловсруулалтыг идэвхижүүлж, дисбактериозоос (хүний бие дэх ашигтай нянгийн зохист харьцаа алдагдах) сэргийлнэ. Бамбай нь зүрх судасны эмгэг, сэтгэлийн хэт хөөрөл, толгой таллаж өвдөх (мигрень), ухаан алдаж унах болон нойргүйдэх, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийн хямрал зэргийг анагаах, гөлгөр булчингийн агшилтыг сулруулахад тустай юм. Цагаан гааны үндэс ходоод гэдэсний хямралыг намдааж, цэр ховхлох, үрэвсэл дарах, шээс хөөх үйлчлэлтэй. Зөрөг цэцэг тайвшруулах, нойрсуулах үйлчлэлтэй тул мэдрэлийн хямралын үед хэрэглэнэ. Мөн таталтын эсрэг, өвдөлт намдаах, шээс хөөх, нян устгах зэрэг давхар үйлчилгээ үзүүлнэ. Эмийн хурдас бие махбодийг тайвшруулж, бодисын солилцоог эрчимжүүлж, хоолны шингэцийг сайжруулж, цусны даралтыг бууруулахын сацуу үрэвсэл дарах, цөс хөөх, өвдөлт намдаах, гуурсан хоолойн багтрааг (астма) анагаах зэрэгт их тустай ургамал юм. Шулмын хумсны үндэс буюу анхилам мартиния нь үе мөчний үрэвсэл, хэрх, хуян шар ус, мэдрэлийн хямралыг анагаахад сайн нөлөөтэй.
NSP корпорацийн патентлагдсан Эйт бүтээгдэхүүний найрлага дахь дээрх найман ургамал кальци, магни, марганц, селен, цайр зэрэг эрдэсүүдийг агуулах бөгөөд мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг тогтворжуулж, бие махбодийн эсэргүүцэн хамгаалах чадварыг бэхжүүлнэ.
Найрлага – 1 капсулд
Патентлагдсан холимог:…....………….......................…….425 мг
Цагаан удын холтос (Salix alba ), Цимицифугийн үндэс (Cimicifuga racemosa), Кайен чинжүүний үр (Capsicum annuum), Бамбай өвсний үндэс (Valeriana officinalis), Цагаан гааны үндэс (Zingiber officinale), Зөрөг цэцгийн үр (Humulus lupulus), Эмийн хурдас өвс (Betonica officinalis), Шулмын хумсны (мартиния), үндэс (Harpagophytum procumbens)
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 1 капсулаар өдөрт 3 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 850-100 капсул