МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

HVP /Эйч Ви Пи/

  Өдөр тутмын ажлын ачаалал, зөрчлүүд болон гэр бүлийн таагүй уур амьсгал, мөнгө санхүүгийн хүндрэл зэрэг байнга давтагдаж хэвшсэн бэрхшээлүүд нь хүнийг стресст оруулдаг бөгөөд үүний үр дагавар нь сэтгэл санаа тогтворгүйдэх, нойргүйдэх, тайван бус байх, цочромтгой, эмзэглэмтгий болох, амьдралын эрүүл идэвхи алдагдах, өвчинд өртөмхий болох зэргээр илэрдэг. Хүний биед зайлшгүй шаардлагатай тэжээллэг бодис болон ургамалаар дээрх зовиуруудтай тэмцэж болно. Юун түрүүнд мэдрэлийн системийг дэмжих биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай байдаг.

   Энэ зорилгоор NSP компани Эйч Ви Пи-г бүтээсэн бөгөөд стресс, нойргүйдлийн эсрэг, тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг бүтээгдэхүүн билээ. HVP гэдэг нь "Hops” – зөрөг, "Valerian” - бамбай өвс, "Passionflower” - тэчъяа цэцэг гэдэг гурван ургамалын нэрийг эхний үсгээр нь товчилсон нэр юм. Зөрөг нь шар айрагний үндсэн орц бөгөөд мэдрэлийн системийг тайвшруулах нөлөөтэй. Мөн хоолны дуршилыг зохицуулах, хоол боловсруулалтыг сайжруулах, цөс ялгаралтыг нэмэгдүүлэх, шимэгч хорхой хөөх үйлчлэлтэй. Толгой өвдөх, сэтгэл шаналах, нойргүйдлийн үед сайн нөлөө үзүүлдэг. Бамбай өвс нь бие махбодид тайвшруулах нөлөө үзүүлдэг ба тайвшруулах (транквилизатор), нойрсуулах 100 гаруй бүтээгдэхүүний найрлаганд ордог ургамал юм. Булчингийн таталт, сандарч тэвдэмтгий болох, сарын тэмдэг өвдөлттэй ирэх, тамхинаас гарах зэргийн үед хэрэглэдэг.

   Тэчъяа цэцэг тайвшруулах үйлчилгээтэй ургамал бөгөөд нойргүйдэл, мэдрэлийн систем хэвийн бус болох, ялангуяа гормоны алдагдлын үед тун эерэг нөлөөтэй. Сэтгэл санаа тавгүйтэх, толгой өвдөх, нойргүйдэх үед хэрэглэхэд нэн тустай. Мөн гуурсан хоолойн багтраа (астма) сэдрэх, таталт, цэвэршилтийн үеийн зовиурыг дарах, мэдрэлийн шалтгаанаар өндөрссөн артерийн даралтыг бууруулах зорилгоор хэрэглэнэ. Бусад тайвшруулах үйлчлэлтэй эмнүүдээс (транквилизатор) ялгаатай тал нь Эйч Ви Пи уугаад өглөө сэрэхэд нойрмог нозоорсон байдалтай биш, харин амарчихсан, сэргэг, идэвхитэй эрч хүчтэй босдог. Эрчүүд химийн гаралтай тайвшруулах эм хэрэглэхэд бэлгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, сулрал үүсгэдэг, харин Эйч Ви Пи нь ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүйбайна.

                         Найрлага-1 капсулд:
Патентлагдсан холимог: .................................... ............... 390мг
Бамбайн үндэс (Valeriana officinalis), Тэчъяацэцэг (Passiflora
incarnata), Зөргийн түрүү (Humulus lupulus)
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид унтахын өмнө 2 капсулыг хэрэглэнэ. Хуурай сэрүүн нөхцөлд хадгална.
Анхааруулга: Жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөх шаардлагатай.
Код: 940-100 капсул

Ангилал: Мэндчилгээ, H