Орчин үед байнгын стресс, ирээдүйдээ үл итгэх, ажил болон ойр дотны хүнээ алдахаас айх зэрэг нь хэн бүхнийг дарамтад оруулах болжээ. Ажил, амьдрал нь тэгширсэн хүнд хүртэл дээрх байдал хүндрэл учруулж байдаг юм. Энэ үед сэтгэл санаа хямрах, нойргүйдэх, гутарч гуних зэрэг байдлууд илэрдэг. Үүнтэй холбоотойгоор их идэх, архидах зэрэг муу зуршлууд үүсдэг бөгөөд цаашилбал архинаас хараат байдалд ордог байна. Эмч нар химийн гаралтай эмэнд (транквилизаторууд, антидепрессантууд) найдлага тавьж байгаа боловч, эдгээр эмүүд нь сөрөг нөлөө ихтэй байдаг.
Харин NSP-ийн 5-HTP бүтээгдэхүүний найрлага дахь триптофан нь тайвшруулдаг бодис серотонины нийлэгжилтийг (юуны өмнө тархинд) нэмэгдүүлнэ. Триптофан нь биед никотинамид буюу В бүлгийн витамин нийлэгжихэд оролцоно.
Гэхдээ серотонины нийлэгжихийг улам нэмэгдүүлэхийн тулд В бүлгийн витамин агуулсан бүтээгдэхүүнийг хамт хэрэглэх шаардлагатай. Мөн бие махбодь дахь бичил элемент, витамин, аминхүчлийн тэнцвэрийг хангаж өгдөгөөрөө тустай. Триптофангүйгээр тэдгээр нь биед төдийлөн сайн нөлөө үзүүлж чаддаггүй байна.
Серотонин нь өдөр-шөнийн үечлэлд бие махбодийн үйл ажиллагааг тааруулж, зохицуулж өгдөг мелатониныг үүсгэхэд дөхөм үзүүлдэг.
Триптофан маханд, ялангуяа гахай, нугас, ангийн маханд ихээр агуулагдана. Ургамалаас авах боломжийг 5-HTP Power олгоно.
5HTP-Power бүтээгдэхүүнийг тамхинаас гарахаар шийдсэн хүмүүс хэрэглэвэл тамхи татах хүсэлийг нь бууруулдаг.
Тамхинаас гаргах бусад бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэхэд ихээхэн үр дүнтэй байдаг. 5HTP-Power бүтээгдэхүүний найрлаганд дорнын анагаах ухаанд хэдэн зуун жил хэрэглэгдэж ирсэн Сибирийн хүн орхоодойн үндэс, өвлийн интоорын (ашваганд) үндэс, хүүдийн өвсний (сума) үндэс зэрэг гайхамшигтай ургамалууд ордог бөгөөд эдгээр нь триптофаны үйлдэлийг дэмждэг юм. Хятад эмнэлэгт хүн орхоодой нэн өндрөөр үнэлэгддэгийн адилаар ашваганда (өвлийн интоор) аюурведийн буюу Энэтхэгийн анагаах ухаанд маш чухал байр суурь эзэлдэг. Биеийн тамир тэнхээг дээшлүүлэх, залуужуулах, тайвшруулах, мэдрэлийн системийг бэхжүүлэхдээ сайн ургамал юм. Үүнийг тамирдан доройтох, бэлгийн сулрал, ядарч туйлдах, нойргүйдэх зэргийн үед хэрэглэнэ. Сибирийн хүн орхоодой биеийн ерөнхий тамир тэнхээг нэмэгдүүлэх, биеийн болон оюуны ажиллах чадварыг дээшлүүлэх, гормоны болон мэдрэлийн системийн үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэгт ач тустай юм. Бүтээгдэхүүний найрлаганд мөн витамин В6, цайрын глюконат ордог. 5HTP-Power бүтээгдэхүүнийг сарын тэмдэг ирэхийн өмнөх сэтгэл тавгүйтэл, сэтгэл гутрал, архидах дон, невроз, хүүхдийн анхаарал сулрах хам шинж, Дауны эмгэг (төрөлхийн оюуны хомсдол), өвдөлтийн хам шинж (ялангуяа фибромиалги), архаг ядаргаа, нойргүйдэл, биеийн жин бууруулах зэрэгт хэрэглэвэл өндөр үр дүнтэй байх болно. 5HTP-Power бүтээгдэхүүн нь химийн аргаар гарган авсан эмтэй харьцуулахад илүү үр нөлөөтэй, хямд үнэтэй байдаг. Хамгийн гол нь ам хатах, бэлгийн үйл ажиллагаа сулрах, цочромтгой, хямрамтгай болох зэрэг бусад эмүүдтэй адил гаж нөлөө үзүүлдэггүй.
Найрлага – 1 капсулд
Сибирийн хүн орхоодой (Eleutherococcus senticosus).........................286.2 мг
Хүүдий өвсний үндэс (Pfaffia paniculata)...............................................50 мг
Ашвагандын үндэс (Withania somnefera)................................................50мг
5-гидрокситриптофан..............................................................................35мг
Пиридоксин гидрохлорид (витамин В6)....................................................3мг
Цайр (глюконат)......................................................................................3мг
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 1 капсулыг хоол идэх үедээ хэрэглэнэ. Нойр хүргэх үйлчлэлийг нь сайжруулахын тулд оройн хоолны үед 3 капсул хүртэл тунг нэмж болно. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд, 12-оос доош насны хүүхэд, хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код:2806-60 капсул