МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Protease plus (Протеаза Плюс)


Ферментүүд бие махбодид явагдах биохимийн бүхий л урвалуудын салшгүй хэсэг нь болдог. Зарим ферментүүд
амьдралын нэн чухал процессуудад нөлөөлдөг. Жишээ нь: биед энерги хуримтлагдах, хүчилтөрөгчөөр хангагдах мөн бүх эсийн дотоод бодисын солилцоо явагдахад нөлөөлнө. Ферментүүд нь уургийн бүтэцтэй байдаг. Нас ахих тусам, орчны хортой хүчин зүйлүүд, хэрэгцээт бодисын дутагдлаас болж хамгаалах ферментүүд ялгарах нь улам багасдаг. Уургийг аминхүчил болгон задалдаг ферментүүдийг протеазууд (протеолит) гэх бөгөөд тэдний ялгарал багасч, улмаар гэдсэнд уургийн задрал дутуу явагдвал хорт бодисууд цусанд шимэгдэн, бодисын солилцоо, биеийн дархлаанд сөргөөр нөлөөлнө.Өнгөрсөн зууны 70–аад оноос эмчилгээнд шинэ чиглэл гарч ирсэн нь энзим (ферментийн) эмчилгээ юм. Түүний өндөр үр нөлөөтэй болох нь үрэвсэл болон хаванг багасгах, дархлаа, цусны
бичил эргэлтийг сайжруулах, үхжилээс сэргийлэх үйлчлэлтэй нь эмчилгээгээр нотлогдсон байна. Иймд NSP корпораци ферментийн хосгүй цогцолбор болох Протеаза Плюс- г бүтээсэн. Энэ нь бие махбодийн бүх эд, эсийг
ферментжүүлэх явцыг эрчимжүүлэх, ялангуяа хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулахад өндөр үр нөлөөтэй бүтээгдэхүүн юм. Протеаза Плюс бүтээгдэхүүнийг Фүүд Энзим-тэй хослуулж хэрэглэвэл энзим эмчилгээний үр дүнг улам ихэсгэнэ. Протеаза Плюс бүтээгдэхүүний найрлаганд зөвхөн өндөр идэвхит фермент төдийгүй, ургамалын гаралтай бичил эрдэсийн иж бүрдэл орсон. Өвчний улмаас эдэд явагддаг янз бүрийн өөрчлөлт, нөхөн төлжилтөд уураг задлагч ферментүүд их үүрэг гүйцэтгэдэг. Иймд Протеаза Плюс-г мөгөөрсний (артроз, артрит, остеохондроз), буглаат болон үрэвсэлт өвчнүүдийн, цэр ихээр ялгарч буй бронхит, уушигны гялтан хальсны үрэвсэл, тэжээлийн (трофический) шархны үед хэрэглэхийг зөвлөдөг.Мөн энэ бүтээгдэхүүнийг чихрийн шижин өвчний шалтгаант үхжилт өөрчлөлтөөс сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.Сүүлийн үед түрүү булчирхайн архаг үрэвслийг анагаахад (ялангуяа удаан хугацаагаар үрэвссэн бол) өргөнөөр хэрэглэх болжээ. Ферментүүд холбогч эдийн эмчилгээнд хэрхэн нөлөөлөхийг судалж байгаа бөгөөд зарим эрдэмтэд хөхний эмгэг, гэдэсний түгжрэлийн үед хэрэглэхэд үр дүнтэй гэж үзэж байна. Уураг задалдаг Протеолит ферментүүд (протеазууд) эмчилгээний хугацааг чамгүй богиносгох болсон. Энэ нь үрэвсэл, хавдар, цус бөөм, үхсэн эд эсийн хорт нөлөөний эсрэг,дархлаа, цусны эргэлт, нөхөн төлжилт сайжруулах үйлчлэлтэй ферментүүд юм. Эл бүтээгдэхүүн организмын бүхий эд эсийн уургийг ферментжүүлнэ. "Протеаза Плюс”-т янз бүрийн протеазын холимог бус ургамалын гаралтай бичил эрдэсийн найрлага мөн агуулагдана. "Фүд Энзимс”-тэй хавсруулан хэрэглэвэл маш үр дүнтэй. Эд эсийн нөхөн төлжих үйл явцад протеолит ферментүүд (протеазууд) идэвхитэй оролцдог. Тиймээс мөгөөрсний доройтолтой холбоотой артроз, артрит, остеохондроз, идээт үрэвсэлт, шингэн ихтэй бронхит, уушигны гялтан хальсны үрэвсэл (плеврит), шархны идээлэлт, трофик шарх зэрэг өвчлөлийн үед хэрэглэвэл үр дүн сайтай. Чихрийн шижин өвчний үеийн үхжил, үе мөчөө тайруулах магадлалыг хэд дахин бууруулна. Бага аарцагийн хөндийн эрхтэнүүдийн архаг үрэвсэлт өвчнүүдийн үед тухайлбал түрүү булчирхайн буюу простатит, өндгөвчний буюу аднекситийн үед нэн өндөр үр дүнтэй нь судалгаагаар нотлогдсон. Сүүлийн үед "Протеаза плюс” бүтээгдэхүүнийг холбоос эдийн янз бүрийн өвчлөл, хөхний эмгэгт өөрчлөлт (фиброзно-кистозная мастопатия), гэдэсний наалдангит түгжрэл зэрэгт өргөн хэрэглэж байна. Протеаза Плюс нь бие махбодид харш зүйлүүдийг залгиж устгадаг эсүүдийг (макрофаг, киллер-эс зэргийг) идэвхижүүлдэг тул, дархлалын хомсдол, хорт хавдарын үед хэрэглэхэд нэн тохиромжтой. Арьсны эмгэг, гэмтэл согогийг эмчлэхэд Протеаза Плюс бүтээгдэхүүн сайнаар нөлөөлдөг. Витилиго өвчний үед хэрэглэхэд өвчний явц удаашран зогсож, арьсны өнгө эргэн засарсан тухай мөн нийтэлсэн байдаг.Уг бүтээгдэхүүн нь макрофаг (гадны сөрөг биетийг идэж устгагч эс) үүсэхийг нэмэгдүүлдэг болон дархлааны эсүүдийг идэвхижүүлэх чадвартай тул дархлааны хомсдол болон хавдарын үед хэрэглэхэд эерэг үр дүн үзүүлдэг. Барууны эрдэмтэд энзимийг хорт хавдарын бүхий л үе шат болон химийн, туяа эмчилгээний үед удаан хугацаанд өндөр тунгаар хэрэглэхэд сайн үр дүнтэй байхын зэрэгцээ сөрөг нөлөө үзүүлэхгүй байгааг тогтоожээ. Баруунд хорт хавдартай өвчтөнд энзим эмчилгээг санал болгож танилцуулахгүй бол өвчтөний эдгэрэх эрхийг хязгаарласанд тооцдог байна. Үүнээс үзэхэд хорт хавдарын эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэнд шинэ, үр дүнтэй арга зам бий болсон байна. Энэ арга замыг Протеаза Плюс нээж өгч буй юм.
                      Найрлага – 1 капсулд
Уураг задлагч ферментийн хольц (протеаз)......... .........203 мг
Хүрэн манжингийн эд ширхэг............................................197 мг
Бентонит...............................................................................100 мг
Протеазын идэвхи..................................................60,000 нэгж/кап
Хэрэглэх заавар: Хоолны шингэцийг сайжруулах зорилгоор өдөрт 1 капсулыг хоолны үед, үрэвслийн эсрэг ба дархлаа сайжруулах зорилгоор 1-3 капсулыг өдөрт 3-4 удаа хоолны хооронд хэрэглэнэ.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлаганд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 1841-90 капсул

Ангилал: P, БИХНБ