Эф Си Донг Квай нь эмэгтэйчүүдэд тусгайлан зориулсан, байгалийн фитоэстроген (эм бэлгийн гормоны үйлчлэлийг
үзүүлэх ургамалын гаралтай бодис) бүхий эмийн ургамалууд, төмөр, магни, марганец, селен, цахиур, натри, В бүлгийн болон А, С, витаминууд, ниацин агуулсан NSP-ийн бүтээгдэхүүн юм.
Ургамалын эрдэсүүд, витаминуудын хувь тэнцүү бүрдэл нь бодисын солилцоог тогтворжуулж, яс сийрэгжихээс урьдчилан сэргийлдэг байна. Мөн энэ гайхамшигт бүтээгдэхүүн нь эмэгтэйчүүдийн цэвэршилтийн өмнөх ба дараах үед илрэх зовиуруудыг багасгадаг. Сарын тэмдэг зогсох (менопауза) нь өвчин биш, бүх эмэгтэйчүүдийн тодорхой насанд тохиолддог шилжилтийн үе юм. Сарын тэмдэг зогсох үе нь эмэгтэйчүүдийн бие махбодид эстроген гормоны бууралтаас эхэлдэг. Заримдаа халуу оргих, толгой өвдөх, бэлэг эрхтэн хуурайших, сарын тэмдэг тогтворгүйжих, ааш зан муудах, биеийн ерөнхий байдал тавгүйтэх зэрэг шинж тэмдэгүүд энэ үед илэрч болно. Гэвч энэ шилжилтийн үеийг хэрхэн зовиургүй өнгөрөөх аргыг хэн болгон мэддэггүй. Ургамалын гаралтай хоол хүнс давуутай хэрэглэдэг эмэгтэйчүүд энэ таагүй байдлыг бусад эмэгтэйчүүдтэй харьцуулахад харьцангуй бага мэдэрдэг байна.
Эф Си Донг Квай бүтээгдэхүүнд агуулагдсан анжеликийн үндэс, цимицифуга, амуу соёолж нь хүний биед "эмэгтэй” гормон ялгаруулахад нь тусалж, фитоэстрогений эх үүсвэр болдог тул цэвэршилтийн үеийн сөрөг байдлыг даван туулахад нэн тустай. Биологийн идэвхит нэмэлт Эф Си Донг Квай-гийн найрлаганд бөөрөлзгөнө, цагаан гаа, улаан евпатор, зараа өвс, алтей зэрэг сайн үр нөлөөтэй ургамал ордог.
NSP-гийн Эф Си Донг Квай-г хэрэглэснээр бүсгүй Та амьдралынхаа бүхий л үед (цэвэршилтийн өмнөх, цэвэршилтийн,
цэвэршилтийн дараах үеүүдэд) өөртөө тусалж байх болно шүү.
Найрлага - 1 капсулд
Бөөрөлзгөний улаан навч (Rubus idaeus)..............................79 мг
Анжеликийн үндэс (Angelica sinensis)...................................71 мг
Цагаан гааны үндэс (Zingiber officinale) ..............................53 мг
Амуу соёолж (Glycyrrhiza glabra)..........................................53 мг
Цимицифуг (Cimicifuga Racemosa) .......................................36 мг
Зараа өвс (Cnicus benedictus)............................................. 36 мг
Алтей (Althaea officinalis)......................................................36 мг
Евпатори (Eupatorium purpureum)..........................................36мг
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчдэд 1 капсулаар өдөрт 3 удаа,
хоолны үед хэрэглэнэ. Хуурай сэрүүн газар хадгална.
Хориглох заалт: Жирэмсэн болон хөхүүл эхчүүд хэрэглэж болохгүй.
Анхааруулга: NSP-ийн C-X, Wild Yam бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх нь зүйтэй.
Код: 882-100 капсул