МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Vitamin Е /Витамин Е/


Витамин Е нь эсийн мембраныг чөлөөт радикалуудаас хамгаалдаг хамгийн идэвхитэй антиоксидант юм. Уг витамин нь хоол боловсруулах замд өөх тос шингэх шимэгдэх явцыг хэвийн болгоно. Холестерин зэрэг бага нягтшилт липопротеидүүдийн исэлдлийг багасгадаг. Энэ үйлчлэлүүд нь зүрх судасны системийн хэвийн ажиллагаанд онцгой ач холбогдолтой. Мөн инсулин, триглицеридийн түвшинг бууруулж, зүрхний өвчин, судас хатууралт, цус өтгөрөлтийн хүндрэлээс хамгаалдаг. Витамин Е нь бэлгийн чадавхи сайжруулахаас гадна
эмэгтэйчүүдийн цэвэршилтийн хямралыг багасгадаг. Мөн бие  махбодид витамин А, төмөрийн нөөцийг бий болгоход нөлөөлдөг. Хоол хүнсээр бие махбодид шаардлагатай витаминыг нөхөн авах боломжгүй учир төрөл бүрийн витаминуудыг биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр дамжуулан авч байх шаардлагатай байдаг. Байгалийн гаралтай витамин Е нь синтетик аргаар гарган авсан витамин Е-ээс 2 дахин илүү үр нөлөөтэй байдгийг эрдэмтэд нотложээ. NSP-ийн бүтээгдэхүүн Витамин Е нь экологийн хувьд цэвэр, ургамалын гаралтай витамин Е-г агуулдаг.Энэхүү бүтээгдэхүүн нь өвчин намжааж, үл исэлдүүлэх хүчтэй нөлөөтэй, мөгөөрсийг сүйтгэгч ферментүүдийн ажиллагааг зогсоон мөгөөрсний нөхөн төлжилтөнд тусалдаг бүтээгдэхүүн.
Эмчилгээний турш өдөрт 400-800 МЕ тунгаар хэрэглэнэ.
                                  Найрлага – 1 капсулд
Витамин Е.............................................................................100 МЕ
Хэрэглэх заавар: Өдөрт 1 удаа 1 капсулыг хоол идэх үед хэрэглэнэ. Тунг өөртөө тохируулан хэрэглэе гэвэл эмчтэй зөвлөх шаардлагатай. Хуурай сэрүүн газар хадгална.
Хориглох заалт: Цусны бүлэгнэлт муутай, уг бүтээгдэхүүнд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Анхааруулга: Цус шингэрүүлэх антикоагулянттай хамт
хэрэглэж болохгүй.
Код: 1650 – 180 капсул

Ангилал: V, БИХНБ