Энэ бүтээгдэхү
![](http://www.naturessunshine.mn/uploads/fotos/buteeg/ggc.jpg)
үн нь бие махбодийн ферментийн тогтолцоонд оролцож, дархлалыг идэвхижүүлэн, хэвийн үйл ажиллагааг нь тэнцвэржүүлэгч селен, цайр зэрэг микроэлементийн байгалийн эх булаг юм. Эдгээр элементүүдээс гадна, Жи Жи Си-гийн найрлаганд бие махбодийн үйл ажиллагаанд зайлшгүй чухал хэрэгцээтэй рибофлавин, тиамин, витамин А, С, ниацин зэргийг агуулсан эмийн ургамалууд ордог. Эдгээрээс гадна Жи Жи Си бүтээгдэхүүн дараах ургамалуудыг агуулна.
Кайены чинжүүний үр идэвхжүүлэх, халдварын эсрэг шинж чанартай бөгөөд хоол боловсруулалтыг хэвийн болгоно. Чинжүү зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааг сайжруулж, цус тогтоох үйлчилгээтэй. Биологийн идэвхит бодисуудын шимэгдэлтийг эрчимжүүлж, тэдгээрийн үр нөлөөг нэмэгдүүлнэ. Кайны перцтэй танилцсан анхны европчууд нь хойт Энэтхэгийн шинжилгээний ангийн Колумба аялалын оролцогчид байсан. Шинжилгээний эмч Чанка нутгийн уугуул оршин суугчидийн хооллодог «АХИ» хэмээн өөрсдийнхөө хэлээр нэрэлдэг халуун ногооны талаар эмдэглэл үлдээсэн байдаг. Уг халуун ногооны орчин үеийн нэр нь далайн эргийн Кайен хотын нэрээр нэрлэгдсэн бөгөөд жимсэнд нь 1,5% эфирийн тос, каротиноидын өргөн агууламж, кальци, төмөр, фосфор, В группын витаминуудыг мөн С витамин ихээр агуулагддаг. С витамины агууламж нь апельсиныхаас их, 200 мг % хүртэл агуулдаг. Түүнээс гадна хүхрээр баялаг бөгөөд бусад эмийн ургамлын үйлчилгээг ихэсгэх чадвартай. Хүхрийг «гоо сайхны эрдэс давс» гэж нэрлэдэг бөгөөд үсийг гялалзсан өнгөлөг, нүүрний арьсыг залуу толигор байх явцыг хангадаг.
Хүн төрлөхтөн Кайены перцыг олон зууны туршид янз бүрийн өвчний эмчилгээнд хэрэглэж ирсэн. Хоргүйжүүлэх үйлчилгээ өндөр бөгөөд хоол боловсруулах явцыг түргэсгэж илүүдэл илчлэгийг шатааж бодисын солилцоог эрчимжүүлдэг. Кайены перец нь ханиадыг идэвхтэй эсэргүүцэн, артерын даралтыг тогтворжуулна. Цусыг шингэрүүлж эргэлтийг нь сайжруулснаар зүрх судасны системийн хэвийн үйл ажиллагааг хангаж зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Чихрийн шижин, архины шарталт, үе мөчний өвчин, багтраа, амьсгалын зам, бөөрний халдварын үед хэрэглэнэ. Кайены перец эрт үеэс эрэгтэйчүүдийн бэлгийн чалхийг сайжруулдагаараа алдартай. Найрлаганд нь ордог капсаицин болон эфирийн тос нь цусны эргэлтыг сайжруулж бага аарцгийн эрхтэнүүдийн цусан хангамжийг тогтворжуулан мэдрэлийн системийг сэргээж бэлгийн чадавхыг дээшлүүлнэ. Сибирийн хүн орхоодой буюу Өргөст элеутерекокк нь бие махбодид үйлчлэх идэвхээрээ жирийн хүн орхоодойтой төстэй, бие махбодийн тамир тэнхээг нэмэгдүүлэх, бэхжүүлэх үйлчлэлтэй бөгөөд оюуны болон биеийн хүчний ажиллах чадварыг дээшлүүлэн идэвхижүүлэх нөлөө үзүүлж, мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг тэнцвэржүүлнэ. Бие махбодийн дасан зохицох чадварыг нэмэгдүүлж, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг хүчжүүлнэ. Өргөст элеутерекокк ургамлын найрлагад Тритерпенсапонин, Элеутерозид, Лигнан гэх мэт идэвхит бодисууд агуулагддаг.
Энэхүү бодисууд нь бие организмын дархлалыг идэвхижүүлэн ажлын чадварыг дээшлүүлж эрч хүчийг сэлбэх үйлчилгээтэй. Ялангуяа эдгээр үйлчилгээ нь чихрийн шижин, хавдрын өвчлөлтэй тэмцэхэд ихээхэн үр дүнтэй. Цусны даралтыг бууруулдаг тул ялангуяа настайчууд хэрэглэхэд биеийн байдал нь эрс дээрддэг. Мөн бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Бөөрний дээд булчирхай нь адаптогены үйлчлэлэээр сэтгэл санаанд таатай нөлөөлдөг бодисыг ялгаруулдаг тул амьдралын эрч хүчийг нэмэгдүүлж цоглог жавхаалаг, баяр баясгалантай болгодог. Орчин үеийн Анагаах Ухаанд уг ургамалын үндэснээс гаргаж авсан Джи Джи Си бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэдэг бөгөөд энэ нь хүн орхойдоон адил гайхамшигт үйлчилгээтэй гэдгээрээ алдаршсан. Готу Кола тархины мэдрэлийн эсийг идэвхижүүлэх, бэхжүүлэх нөлөөтэй чухал бодисыг агуулдаг ургамал юм. Энэ ургамал нь ой тогтоолтыг сайжруулна, дархлалыг бэхжүүлнэ, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлнэ, бие махбодийг сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Готу Кола ургамал ургадаг Шри Ланк болон Өмнөд Африкийн бүс нутагт эрт дээр үеэс навчийг нь уяман болон бусад арьсны өвчин, хавдар, үе мөчний үрэвсэл, шамбарам, сүрьеэ зэрэгт өргөн хэрэглэдэг байж. Мөн артерын даралт бууруулах, стресс, ядаргаа, хямрал, толгойн өвдөлтийг намжаахад хэрэглэнэ. Түүнээс гадна энэхүү ургамал нь байгалийн дархлаа сэргээгч гэгддэг бөгөөд бэлгийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг. Уг ургамал нь Энэтхэгийн уламжлалт анагаах ухаан Аюурведад тархины цагаан ба саарал бодисыг эрчимжүүлэх, ой санамжийг дээшлүүлж авхаалж чадварыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тайвшруулах, сэтгэл түгшилтыг арилгах үйлчилгээтэй болохыг тэмдэглэсэн байдаг.
Хятадад энэ ургамалыг «залуу насны ундрага» гэж нэрлэдэг бөгөөд амьдралыг уртасгагч арга зам мөн гэж үздэг. Орчин үеийн эрдэмтэд уг ургамалын найрлаганд үрэвсэл дарах, шарх эдгээх, тайвшруулах шинж чанар бүхий гликозидуудыг их тунгаар илрүүлсэн байна. Уг ургамал нь холбогч эдийг бэхжүүлэх, антиоксидант үйлчилгээ үзүүлэх, уураг тархины үйл ажиллагааг сайжруулах, даралт зохицуулах, шарх эдгээх, сорвижилт үүсэхээс сэргийлэх биологийн идэвхит үйлчилгээтэй Эдгээр анагаагч ургамалуудын нэгдэл Жи Жи Си патентлагдсан бүтээгдэхүүн нь зүрх судас, мэдрэлийн тогтолцооны эмчилгээнд болон дархлалын системд маш сайн үр нөлөөтэй. Джи Джи Си бүтээгдэхүүнийг дараах тохиолдолд хэрэглэх шаардлагатай:
Найрлага – 1капсулд
Патентлагдсан холимог……………………………............... 440мг
Кайены чинжүү (Capsicum annuum)
Сибирийн хүн орхоодой буюу өргөст элеутерококк (Eleutherococcus
senticosus) Готу Кола (Hydrocotyle asiatica)
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 2 капсулаар өдөрт 2 удаахоол идэх үедээ хэрэглэнэ. 250С-ээс ихгүй нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Цусны даралт ихсэх, жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний зүйтэй. Оройн цагаар хэрэглэхгүй байх. найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь
Код: 910-100 капсул