МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Co Q10 Plus /Кофермент Кью 10 Плюс/

    Кофермент - эсийн энерги үүсэх, уг энергийг аденазилтрифосфорын (АТФ) хүчил хэлбэрээр хадгалан хуримтлуулах, ферментийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй чухал хэрэгцээтэй уургийн бус гаралтай витамин төст бодис юм. Эмнэл зүйн судалгаагаар кофермент Q10 нь хүний биед шаардагдах бүх энергийн ойролцоогоор 95%-ийг үйлдвэрлэдэг эсийн митохондрийн бүтцийн хэсэг юм. Энерги их шаарддаг зүрх, элэг, бөөр, дэлүү, нойр булчирхай зэрэг эрхтэнүүдэд кофермент Q10-ийн хэмжээг өндөр түвшинд байлгаж байх хэрэгтэй. Судалгааны үр дүнгээр, дээрх эрхтэнүүдэд кофермент Q10-ийн хэмжээ 25%-иар буурахад янз бүрийн өвчин үүсч эхэлдэг нь тогтоогдсон. Нас ахих тусам кофермент Q10-ийн хэмжээ, нийлэгжүүлэх чадвар буурдаг тул өвчинд өртөмтгий болдог.
    Судалгаагаар, кофермент Q10 нь хүний биеийн дархлаа, зүрх судасны тогтолцооны үйл ажиллагааны тогтворжилтыг хангадаг нь нотлогдсон. Мөн артерийн цусны даралтыг бууруулдаг. Орчин үед зүрх судасны эмч нар артерийн даралт ихсэлтийг эмчлэхэд кофермент Q10 -ийг хэрэглэж эхлээд байна. Энэ бэлдмэлийг зүрхний булчингийн үрэвсэл, зүрхний булчингийн тэжээлийн хямрал, зүрхний дутагдалын үед (150мг тунгаар) удаан хугацаагаар хэрэглэвэл сайн үр дүнтэй нь батлагдсан. Дээрх эмгэгт энгийн эмүүд эерэг нөлөөг бага үзүүлдэг. Мөн зүрхний бахын үед хэрэглэхэд сайн нөлөө үзүүлдэг нь тогтоогджээ. Шүдний эмч нар кофермент Q10-ийг буйлны парадонтоз өвчний эмчилгээнд хэрэглэхэд гайхамшигтай үр дүнтэй байгааг баталж байна (50-75 мг-аар хоногт). Хорт хавдарын эсрэг хэрэглэх талаархи судалгаанууд амжилттай явагдаж байна. Хөхний хавдар болон бусад эрхтэний хавдарыг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд сайн үр дүнтэйгээр хэрэглэж болохуйц юм гэдэг нь батлагдаж байгаа ажээ. Кофермент Q10-ийг бодисын солилцоо, чихрийн шижин, биеийн жинг бууруулах зориулалттайгаар хэрэглэж болно. Жин хасахад L-карнитин агуулсан NSP-ийн бүтээгдэхүүн болох "Гарциния Комбинейшн”-тэй хавсарч хэрэглэвэл илүү үр нөлөөтэй байдаг. 
    Энэхүү бүтээгдэхүүн нь кофермент Q10-аас гадна төмөр, магни, цайр, зэсийн хелат нэгдлүүд, биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүний шимэгдэлтийг сайжруулдаг долоогоно, кайены чинжүү агуулдаг. Эдгээр нь нийлж, дээд зэргийн үр дүнд хүргэдэг. Биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болох
Кофермент Q10 нь зүрх судас, дархлалын тогтолцоог тэнцвэржүүлэн, тархины үйл ажиллагааг сайжруулж, цусны эргэлтийг зохицуулж, бүхий л бие махбодийн энергийн үйл явцад эерэг нөлөө үзүүлдэг.
Найрлага - 1капсулд
Кофермент Q10........................................................................10мг
Төмөр(хелат).............................................................................2мг
Цинк(хелат)...............................................................................5мг
Магни (хелат)...........................................................................25мг
Зэс (хелат)..............................................................................2,5мг
Улаан чинжүү, долоогоно 1:1.................................................190мг
Хелат хэлбэр нь глицин, гистидин ба лейцин зэрэг амин хүчил болон эрдэс бодисуудын хоорондын органик нэгдэлүүдийн холимог юм.
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 1 капсулаар өдөрт 1-3 удаа, хоол идэх үедээ хэрэглэнэ. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 1796-60 капсул

Ангилал: C, БИХНБ