МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Bifidophilus Flora Force /Бифидофилус Флора Форс/

   Нян гэдэг үг зөвхөн халдварт өвчинтэй холбогдон ойлгогдож байсан үе хэдийн өнгөрчээ. Эдүгээ ямар ч боловсролтой хүн бие махбодид ашигтай нян үгүй бол амьдрах боломжгүй гэдгийг мэдэх болжээ. Ялангуяа ходоод гэдэсний замд энэ нь ихээхэн хамаатай бөгөөд эдгээр ашигтай нян нь хоол тэжээлийг боловсруулахад оролцоод зогсохгүй, биеийн хамгаалах чадвар, хоргүйжүүлэх үйл ажиллагаа, витамины нийлэгжилт зэрэгт чухал үүрэг гүйцэтгэж, өвчин үүсгэгч бичил биетэн биед нэвтрэхэд саад учруулдаг.
   Хэрэв хүн эрүүл, зөв хооллодог, амьдралын хэвийн хэв маягтай бол түүнд ходоод гэдэсний зовиур илрэхгүй. Харин буруу хооллох, амьдралын хэв маяг хэвийн бус үед таагүй шинж тэмдэгүүд илэрнэ. Гадны бичил биетэн-энтерококк, клостриди, стафилококк, исгэг (дрожж) төст мөөг нь бага тоотойгоор эрүүл бие махбодид байж, хоол боловсруулахад оролцдог. Эдгээрийн хэт өсөлтийг гэдэсний ашигтай нянгууд хязгаарлаж байдаг юм. Гэдэсний хэвийн бичил биетний тэнцвэр өөрчлөгдсөнөөс дисбактериоз үүсдэг.
   Хоол боловсруулалт алдагдсанаас гүйлгэх, өтгөн хатах, хэвлийгээр өвдөх, хий дүүрэх зэрэг шинжүүд илэрдэг. Дисбактериоз үүсэх гол шалтгаан нь антибиотик, сульфаниламид болон бусад эмүүдийн зохисгүй хэрэглээ өссөн явдал юм. Мөн стресс ба байгаль орчны таагүй нөлөө шалтгаан болж байгаа билээ. Дисбактериозоор өвчлөх эрсдэл бүхий хүмүүс нь: онгоцны нисгэгч, жолооч, бизнес эрхлэгч, тамирчин, эмч, багш, экологийн таагүй орчинд оршин суугчид зэрэг болно. Дархлал сулрах, ходоод гэдэсний замын эрхтэнүүдийн үрэвсэлт өвчнүүд, харшил, гормоны хэрэглээ, зохисгүй хооллолт зэрэг нь басхүү дисбактериоз үүсэхэд нөлөөлнө.
Гэдэсний хэвийн бичил биетэний тэнцвэрийг сэргээх уян зөөлөн, зүй зохистой үйлчлэл бүхий бүтээгдэхүүн бол Бифидофилус Флора Форс юм. Уг бүтээгдэхүүний найрлаганд бифидобактери ба лактобактери ордог. Эдгээр нь ходоод гэдэсний замд ороод хурдан үржиж, гэдэсний хуниас, булан бүрт байрлан, өвчин үүсгэгч (дизентери, сальмонеллёз зэрэг) бичил нянгуудыг хайр найргүй устгадаг. Мөн хавдар үүсгэгч Н-нитрозо нэгдэл буй болохоос сэргийлдэг юм. Сүүлийн үед хийгдсэн судалгаагаар ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа нь нэгэн зүйл хеликобактеритай (Helicobacter pylori) холбоотойг эрдэмтэд нотолсон. Бифидо болон лакто бактери нь хеликобактерийн өсөлтийг зогсоодог.
   Хүн бүр Бифидофилус Флора Форсыг хэрэглэх ёстой.
  Ялангуяа энэ бүтээгдэхүүн нь хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүд, настай хүмүүс мөн ходоод гэдэсний замын эрхтэнүүдийн үйл ажиллагааны өөрчлөлттэй, мэс засал /ялангуяа ходоод гэдэсний замын эрхтэнүүдэд/ хийлгээд удаагүй байгаа антибиотик хэрэглэж байгаа (хэрэглэж байх үед болон хэрэглэж дууссаны дараах 14 хоногийн хугацаанд) хүмүүс уг бүтээгдэхүүнийг хэрэглэнэ. 

              Найрлага:1 капсулд

Лактобактери (Lactobacillus acidophilus)-25х 108

Бифидобактери (Bifidobacterium longum) - 10 х 108
Хэрэглэх заавар: 1 капсулаар өдөрт 2 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. Анхааруулга: Задалсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгална! 
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлаганд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 4100-90 капсул

Ангилал: B, БИХНБ