МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Caprylic Acid combination /Каприлын Хүчилтэй Нэгдэл/

    Бие организм нь хүрээлэн буй орчны бичил биетэн мөн арьс, салстын гадаргуугийн бичил биетнүүд, организмын доторхи тухайлбал гэдсэнд олноор амьдрагч бичил биетнүүдийн дайралтанд байнга өртөж, тэдэнтэй байнгын харьцаанд орж байдаг. Бие организмд микро организм нь зөвхөн оршин тогтоод барахгүй үржиж эхэлдэг. Гэдэсний ашигтай ба ашиггүй бичил биетнүүдийн хоорондох харьцааны алдагдлыг дисбактериоз гэдэг. Энэ нь насанд хүрэгсэдийн 90%, хүүхдийн 95%-д тохиолддог түгээмэл үзэгдэл юм. Энэ үзэгдэл нь эмгэг төрөгч, стафилокк гэх мэт нян болон бусад кандида төрлийн хөрөнгө төст мөөгнүүдийн өсөлт үржилтэй хавсарсан тохиолдолд хүндрэл дагуулдаг. Кандида төрлийн мөөгний идэвхитэй үржлийн үед мөөгөнцөртөх өвчин үүснэ.
   Ихэнх тохиолдолд организмын нийт болон хэсгийн дархлаа буурсан тохиолдолд мөөгөнцөртөх өвчин үүсдэг. Кандидоз гол төлөв ам болон хоолойны салст бүрхүүлийг гэмтээдэг бөгөөд хэл болон амны салст бүрхүүлэнд тосон цагаан толбонууд бий болж тагнай, гүйлсэн булчирхай болон залгиурт тархдаг. 
Эмэгтэйчүүдэд ихэнхдээ үтрээ, бэлэг эрхтэний үрэвслээр илэрч, сүүнцэр үүсэж, аарц шиг зүйл ялгардаг, цөөнхи тохиолдолд шээсний сувгийн үрэвсэл буюу уретрит, давсагны үрэвсэл буюу цистит хэлбэрээр тус тус илэрдэг. 
Эрчүүдэд шээсний сувгийн болон түрүү булчирхайн үрэвсэл үүсгэж, энэ нь эмчлэгдэхэд хэцүү түрүү булчирхайн өвчлөлөөр хүндэрдэг.
    Эмчилгээ хийгээгvй тохиолдолд халдвар нь уушиг болон ходоод гэдэсний зам руу дамжих боломжтой. Уушиг гэмтээсэн үед бронхит, эсвэл уушигны үрэвсэл үүсдэг ч ноцтой тохиолдолд мөөгөнцөрийн халдвар цус, эсвэл тархинд нэвтэрч үхэлд хүргэх аюултай. Мөөг нь мөн хумсыг гэмтээх боломжтой бөгөөд ингэсэн үед хумс хатуу зузаан, хүрэндүү өнгөтэй болдог.
    Мөөгөнцөрийн өвчин үүсгэх шинж чанар нь бие организмын байдлаас тодорхой хэмжээгээр шалтгаалдаг. Ихэнхи хүмүүс кандида мөөгөнцөрийн тээгч болж, бластоспорыг унтаа байдалд нь тээж явдаг. Мөөгний өсөлтийг зарим бактериуд болон дархлалын системийн үйлчилгээ дарангуйлдаг. Жирэмсэн үед, мөн жирэмснээс хамгаалах эстроген агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж буй тохиолдолд мөөгөнцөрийн өсөлт идэвхиждэг. Кандида нь хүний ходоод гэдэсний замд бусад хэлбэрийн бактеруудтай хамт харьцангуй бага хэмжээгээр амьдардаг хөрөнгийн мөөг юм.
    Бие организмд стресс бухимдалт, өвчлөлт, төмөр дутагдалт, антибиотикийн өргөн хэрэглээ зэрэг нөхцөл бүрдвэл бактерын тэнцвэржилт алдагдан Кандида хөрөнгийн мөөг хурдац ихтэй өсч үржих шинж тэмдэг илэрнэ. Эдгээр нь гэдэс дүүрэх буюу метеоризм, суулгалт, сэтгэл гутралт, толгой өвдөх, ам гэмтэх, цагаан юм гарах байдлаар илэрдэг.
    Каприлын хүчил нь Кандида хөрөнгийн мөөгний өсөлтийг зогсоодог. Капсул нь энтеросолюбил бүрхэвчтэй тул гэдэсний зам хүртэл уусахгүйгээр ходоодны хүчиллэг орчныг давдаг. 
Капсул тус бүр нь шимэгчдийн идэвхийг дарангуйлагч каприлын хүчил ба хар самар /хальс/, девясил үндэс, бөөрөлзгөн /навч/ гэх мэт эмийн ургамалын хольц агуулна. Каприлын хүчлийн олон төрлийн эмчилгээний үйлчлэлийг /мөөгөнцөртөх, ходоод гэдэсний өвчлөл, сальмонеллез гэх мэт/ эрдэмтэд олж тогтоосон байна. Каприлын хүчлийн мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээ нь эмнэл зүйн болон лабораторын судалгаагаар батлагдсан бөгөөд уг үйлчилгээ нь "нистатин” эмийн үйлчилгээтэй ижил юм. 2,5-8,5 рН хооронд каприлын хүчил нь Candida Albicans хөрөнгө мөөгний эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг.
    Каприлын хүчлийг зарим бактерын халдварыг эмчилэхэд хэрэглэдэг. Каприлын хүчил нь богино гинжин бүтэцтэй тул липидын бүрхэвч бүхий зарим бактериудын /staphylococсus аureus, streptococcus-ын төрөл бүрийн хэлбэр/ бүрхэвчинд амархан нэвтэрдэг. Каприлын хүчил нь бөөлжих, суулгах шинж бүхий гэдэсний халдварт өвчин үүсгэгч Е.coli-ийг үр дүнтэй устгадаг нь амьтдад хийсэн судалгаагаар тогтоогдсон. Каприлын хүчил нь Е.coli-ийн бүх шатлалыг идэвхигүйжүүлэн хурдан задалдаг. Түүнээс гадна холестерины хэмжээг багасгадаг учир эмнэлгийн практикт цөсний хүүдийд үүссэн чулууг уусгаж хайлуулах зорилгоор хэрэглэдэг. Девясил уламжлах анагаах ухааны практикт халдваргүйжүүлэх, ханиалгын эсрэг, хөлрүүлэх, шээс хөөх, био организмыг сэргээх, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээнүүд нь ихээхэн үнэлэгддэг. Тэрээр цэрийг задалдаг тул цэр ховхлох зорилгоор хэрэлэдэг.  
    Девясилын үндэсний ханд нь тайвшруулах хөнгөн үйлчилгээтэй тул стресс бухимдал, сэтгэл гутрал, хэт ачаалалтай тэмцэхэд туслах бөгөөд эдгээртэй холбоотой толгойн өвчний үед хэрэглэгдэнэ. Хар самар эрт дээр үеэс уламжлалт анагаах ухаанд хэрэглэж ирсэн бөгөөд цэвэрлэх үйлчилгээтэй. Хар самар болон түүний хальс нь шимэгчдийг устгах, гадагшлуулах үйлчилгээ бүхий танин бодисоор баялаг. Мөн хиноны бусад нэгдэл /югландин, юглон, югландоны хүчил/ оролцдог. Хар самарын хальсанд ихээхэн хэмжээний витамин С агууллагддаг.
    Улаан бөөрөлзгөнөний навч нь мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд арьс, хумсны эрүүл байдлыг дээшлүүлдэг. Найрлагандаа пектин, кремний, витамин В, Д, өндөр концентрац бүхий галлотаннин, үл эсэлдүүлэгч флавоноид, антоцианин, кверцетин болон төрөл бүрийн органик хүчлүүдийг /лимоны, кумаровын, ферруловын, еллаговын/ агуулдаг.
     Дээрх бодисуудын хавсарсан үйлчилгээ нь гэдэсний бичил биетний тэнцвэрийг хэвийн болгож үрэвслийн явцыг багасган шимэгчдийн эсрэг өндөр идэвхит үйлчилгээг үзүүлнэ. Каприлын хүчлийг янз бүрийн өвчний үед стоматит буюу шүд буйлны үрэвсэл, цистит буюу давсагны үрэвсэл, уретрит буюу шээсний сувгийн үрэвсэл, вульвовагинит буюу үтрээний үрэвсэл, простатит буюу түрүү булчирхайн үрэвслийн үед хэрэглэхийг эмч нар зааварладаг. Дисбактериозоос урьдчилан сэргийлэх зорилгоор антибиотик болон химийн эмчилгээний дараа мөн хэрэглэнэ.
                          Найрлага - 1 капсулд
Каприлын хүчил (Acid Caprillic) ........................................... 300мг
Хар самрын хальс (Juglans nigra) ...........................................32мг
Девясилын үндэс (Inula helenium) ..........................................36мг
Улаан бөөрөлзөгний навч (Rubus idaeus) ...............................32мг
Хэрэглэх заавар: Өдөрт 2 удаа 2 капсулыг хоолны үед 2-3 долоо хоногийн хугацаанд хэрэглэнэ. Бифидофилус флора форс, Хлорофиллтой хавсран хэрэглэвэл үр дүн нь бүр илүү байдаг.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүн тохирохгүй бол хэрэглэхгүй байх нь зүйтэй
Жирэмсэн болон хөхүүл хүн хэрэглэхийн өмнө эмчээс зөвөлгөө
авна.
Код: 1808-90 капсул

Ангилал: C, БИХНБ