Ургамалын тоосонцор гэдэг нь үржихэд нь шаардлагатай, цэцгийн эр үр юм. Харин зөгийн тоосонцор нь ургамалын тоосонцор, цэцгийн шүүс, зөгийн шүлсний холимог бөгөөд тэдгээрээр авгалдайгаа тэжээдэг байна.
Энэ тоосонцор нь (Би Поллен) байгалийн хамгийн дээд зэргийн тэжээллэг бүтээгдэхүүн мөн билээ.
Найрлаганд нь амин чухал шаардлагатай бараг бүх бодис буюу 18 төрлийн амин хүчил, 16 төрлийн аминдэм, 18 төрлийн эрдэс, 28 төрлийн бичил элемент, ферментүүд агуулагдана.
Зөгийн үүрний үүдэнд тусгай занга тавьж, түүнд хураагдан үлдсэн тоосонцорыг цуглуулж аваад, ходоод гэдсэнд үл шингэх зүйлүүдээс нь цэвэрлэж, харшил үүсгэгч бодисуудыг нь арилгаж хялбар шингэцтэй болгох фермент нэмж бэлтгэсэн бүтээгдэхүүн юм. Зөгийн тоосонцор нь бие бялдарын тэсвэр хатуужил, эрч хүчийг нэмэгдүүлэх, дархлал сэргээх, хоол шингэцийг сайжруулах, тураах, оюун ухааныг сайжруулах, залуужуулахын сацуу, зүрхний өвчнүүд, хорт хавдар, үе мөчний үрэвсэл, стрессээс сэргийлэх увидастай. Мөн харшил намдаана.
NSP-ийн энэ бүтээгдэхүүн нь туйлын цэвэр, үр дүн сайтай, харшил үүсгэдэггүй билээ. Гэхдээ зөгийн гаралтай бүтээгдэхүүнд (бал, прополис г.м.) хэт мэдрэмтгий хүн хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөхөд илүүдэхгүй.
Найрлага - 1 капсулд
Зөгийн тоосонцор ............................................................ 450 мг
Хэрэглэх заавар: 1 капсулаар өдөрт 2 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. 250С-аас ихгүй хэмд хадгална.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 70-100 капсул