МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Sunshine Brite Шүдний оо

ФТОР-ын хор уршгийг сайтар судалсны үндсэн дээр, АНУ-ын NSP корпорацийн эрдэмтэд САНШАЙН БРАЙТ хэмээх эмчилгээний шүдний оог гаргаж авсан байна. Тус шүдний ооны онцлог нь ФТОР ер агуулаагүй, зөвхөн байгалийн гаралтай эмчилгээний ургамалуудыг агуулсан бөгөөд, шүдний пааланг гэмтээхгүйгээр шүдийг өнгөлөг болгож, шүдний толбуудыг арилгаж, шүдийг бэхжүүлж, цооролтоос сэргийлж, буйлны үрэвсэлийг эмчилдэг байна. 
Саншайн Брайт шүдний ооны найрлаганд дараахь эмийн ургамал, бодис агуулагддаг.
ҮҮНД:
Алое вера – тайвшруулах, эмчилгээний үйлчилгээтэй.
Алтан үндэсний ханд - буйлны үрэвсэлт өвчний эмчилгээнд хэрэглэгддэг хамгийн сайн антисептик. Мирр байгалийн антибиотик бөгөөд стоматит (амнсалст бүрхэвчийн үрэвсэл), гингивит (буйлны үрэвсэл) өвчний үед маш ихээр хэрэглэдэг.
Исландын сувдан мох (хөвд) - буйлны үрэвслээс хамгаалахад хэрэглэдэг, далайн замгаар бэлтгэсэн цэвэр гель.                
Прополис – үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, бичил ломбын шинж чанартай, зөгийн балнаас гаргаж авдаг.
Ментол /гаа/ - амны хөндийд сэрүүцэх, цэвэрших мэдрэмж төрүүлнэ.
Кальцийн аскорбат - Витамин С агуулсан, кальцийн хялбар шимэгдэх хэлбэр. Витамин С нь буйлыг тэжээж, үрэвсэл дарна, кальц нь шүдний пааланг бэхжүүлж, тэжээнэ.
Кальцийн карбонат - шүдний толбыг арилгах, өнгөлөх үйлчилгээтэй цэвэр шохой.
Натрийн бикарбонат /хүнсний сод/ - шүдний пааланг устгадаг хүчиллэг нянгийн үйл ажиллагааг хөнөөлгүй болгож, шүдний толбыг арилгана.
Ксилит, сорбит гэх зэрэг амтлагч бодисууд – ургамлаас гаргаж авсан, байгалийн гаралтай, амт оруулагч бодис. Мөн NSP корпорацийн Саншайн Брайт шүдний оо нь амьтны гаралтай бодис, хиймэл аргаар гаргаж авсан будагч, үнэржүүлэгч бодисуудыг ер агуулаагүйгээрээ онцлогтой юм.
 NSP корпорацийн Саншайн Брайт шүдний оог хэрэглэх заавар: 
Оогоо шүдээ угаахаас өмнө амандаа 1 минут байлгаж байгаад угаана. Угаасны дараа мөн 5 минут орчим амандаа байлгавал илүү үр дүнтэй. Хоол идсэний дараа, өдөрт 2-оос доошгүй удаа  шүдээ сайтар  угаана.

Ангилал: S, БИХНБ