Ессиак буюу Е-цайны түүх нэн сонин. Канадын сувилагч Рене Каиссе /1888-1978/ энэ цайны жорыг өөрийн нэг өвчтөнөөс олж мэджээ. Тэр өвчтөн нь энэхүү жороор хөхний хорт хавдараа эмчилсэн гэж ярьсан бөгөөд настай Индиан эмэгтэйгээс уг жорыг авсан байжээ. Хоёр жилийн дараа Ренегийн эгч эмчлэгдэх найдваргүй ходоод, элэгний хорт хавдараар өвчилсөн юм. Эмч нь дээрх жороор хийсэн цайг хэрэглэхийг зөвшөөрсөн ба Рене зохих ургамалуудыг олж авч, жорын дагуу бэлтгэн эгчдээ хоёр сарын турш уулгасан байна. Түүнээс хойш эгч нь урт удаан насалж, 21 жилийн турш хорт хавдарын эмчилгээ хийх шаардлагагүйгээр амьдарсан билээ. Жорыг Рене улам боловсронгуй болгон, эмчилгээгүй гэгдсэн мянга мянган хүнд хэрэглүүлжээ. 1922 оноос Каиссе энэхүү цайг хавдарыг эмчилэхэд ашиглаж эхлэсэн. (Мөн овгоо тонгоруулж Ессиак гэдэг нэртэй болгожээ). Энэ жорын талаар эмч нарын санаа бодол хуваагддаг. Зарим эмч нар хэрэглэхийн эсрэг байр суурьтай байдаг ч, мянга мянган хүн энэхүү жорыг хэрэглээд үр дүнг нь батласан юм.
АНУ-ын ерөнхийлөгч Кеннедигийн эмч доктор Чарлз Браск 1959 онд "Ессиак цай нь хорт хавдарыг эмчлэх үйлсэд их гавъяа байгуулсан” гэж дүгнэн зарлажээ. Энэхүү цайг өргөн хэрэглэхэд гардаг гол хүндрэл нь бэлтгэх ба хадгалах явц юм. NSP корпораци нь уг ургамалуудын чанамалаас хуурай нунтаг бэлтгэх өвөрмөц аргыг боловсруулаад, түүнийгээ капсултайгаар үйлдвэрлэж, Е-цай нэрээр олны хүртээл болгосон. Уг цайны найрлаганд дараах дөрвөн ургамал ордог. Даливсын үндэс: Шээс, цөс хөөх, өвдөлт намдаах, хөлрүүлэх харшлын болон халдварын эсрэг, халдваргүйжүүлэх, хоргүйжүүлэх, арьсны байдлыг сайжруулах үйлчлэлтэй. Мөн нойр булчирхайн ферментийн үүсэлтийг идэвхижүүлнэ. Витамин, эрдэс болон бусад ашигт бодисоор (b-ситостерин, инулин зэрэг) баялаг. Бодисын солилцоог хэвийн болгож цусны цагаан эсийн бүтэц, үсний ургалтыг сайжруулан давс хуримтлагдах, чулуу үүсэхээс урьдчилан сэргийлнэ.
Арьсны харшил, үрэвслийн үед эмчилгээнд хэрэглэнэ.
Их хурган чих: Нүүрс-ус, органик хүчил, эфирийн тос, алкалоид, витамин К, флавоноид тэргүүтнийг агуулдаг ургамал юм. Аргаах, цөс хөөх, үрэвслийн эсрэг үйлчлэлтэй. Ходоодны үйл ажиллагааг сайжруулж, хоолны дуршилыг нэмэгдүүлнэ. Хоргүйжүүлдэг, дотор муухайрах, бөөлжилтийн эсрэг энэ ургамалыг хэрэглэдэг. Америкийн хайлаасны холтос: b-ситостерин, полисахарид агуулдаг. Шээс хөөж,өвдөлт , үрэвслийг эсэргүүцдэг. Уушигны өвчний эдгэрэлтийн дараах үед хэрэглэдэг. Уг холтосны чанамалыг бөөр, шээс ялгаруулах замын үрэвсэл, хоол боловсруулах системийн өвчний үед хэрэглэнэ. Холтосны доторх хэсгээр бэлтгэсэн агшаамал (каша) нь тэжээллэг болон шингэцтэй чанараараа овьёосноос дутуугүй тул хүүхэд, сульдаж доройтсон хүмүүст хэрэглүүлэхэд сайнаар нөлөөлдөг.
Хяруулын гишүүнэ- Энэ ургамал Хятад, Түвдэд ургадаг. Анагаах ухаанд түүний үндэсийг ашигладаг ба тонус сайжруулах, сэргээх, нян эсэргүүцэх үйлчлэлтэй билээ. NSP-ийн патентлагдсан Ессиак цайг шээс болон хоол боловсруулах замын эрхтэнүүдийн үрэвсэлт өвчний үед хэрэглэж болно. Бие махбодийн хамгаалах хүчийг нэмэгдүүлэх, өтгөн хаталт, шамбарам, чихрийн шижин, ревматизмын үед ач тустай бүтээгдэхүүн юм. Ханиад томууны үед сайн нөлөөтэй. Мөн хавдараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно. Е-ЦАЙГ хавар намрын улиралд уухад цөсний зогсонгишил арилж, шээсний ялгаруулалт сайжирч, хаван хөөгдөж, биенд хуримтлагдсан бүх хорт бодис гадагшилж, биеийн эсэргүүцэл сайжирдаг. Арчил бургасны хальс агуулсан тул өрцний ивэрхий өвчний үед улаан хоолойн салстыг ходоодны хүчлээс хамгаална, өвдөлтийг намдаана. Е-цай уусан өвчтөнүүд зүрхээр өвдөхөө больчихлоо гэж ярьдаг. Учир нь зарим өвчтөнүүдэд өрцний ивэрхийн өвдөлт нь зүрхний бах буюу стенокардиятай андуурагддаг. Энэ бүтээгдэхүүн нь бие махбодийн дархлалын системийг сайжруулдаг, жишээ нь дөнгөж эхэлж байгаа ханиадны шинж тэмдэг ганц хоногийн дотор арилдаг. Е-цайнаас 3 капсулыг 1 стакан халуун усанд найруулж 30 минутын зайтайгаар 3 удаа уугаад унтахад маргааш өглөө нь эрүүл босч ирдэг.
Найрлага – 1 капсулд
Патентлагдсан холимог:……............... ....................... …….430 мг
Их даливс (Arctium lappa), Их хурган чих (Rumex acetosella), Америк хайлаас (Ulmus rubra), Хяруулын гишүүнэ (Rheum officinale)
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 1 капсулаар өдөрт 3 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. 25-аас ихгүй хэмд хадгална.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код:1360-100 капсул