Сүүн зарааны бэлдмэлийг бусад эмүүдтэй хавсруулан элэгний хурц болон архаг өвчнүүдийн үед (элэг хатуурлын үед ч) хэрэглэж болно. Силимарин нь зөвхөн хэт исэлдлээс хамгаалах төдийгүй,
эсийн ханыг бэхжүүлж, уургийн нийлэгжилтийг идэвхижүүлсэнээр шинэ эс бий болоход тус үзүүлдэг бөгөөд энэ нь ч элгэнд сайнаар нөлөөлж, цөсний ялгаралтыг идэвхижүүлдэг. Хүний элэг хэвийн үйл ажиллагаатай байх юм бол биеийн дархлааны систем сайн ажиллана. Үүнээс уламжлан хавдар болон бусад өвчнийг эсэргүүцэх чадвар сайжирна гэсэн үг юм. Ялангуяа гормоноос хамаарах хавдарыг эсэргүүцэх чадвар үлэмж
нэмэгдэнэ. Иймд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнүүдийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд хэрэглэхийг зөвлөдөг. Ардын эмнэлгийн эмч нар зараа өвсийг псориазыг эмчлэхэд ашигладаг. Учир нь псориаз элэгний үйл ажиллагааны алдагдалтай холбоотой байдаг. Ер нь арьс хуурайших, бижрүүтэх, улайх, цочрох, загатнах зэрэг өөрчлөлт нь элэгний үйл ажиллагаа алдагдсаны эхний шинж тэмдэг байх нь олонтаа. Эцэст нь хэлэхэд сүүн зараа нь цөсний ялгаруулалтыг идэвхижүүлсэнээр хоол боловсруулах үйл ажиллагааг бүрэн
гүйцэд болгож, тосонд уусдаг витаминуудын шингэцийг нэмэгдүүлдэг.
Энэ биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хортой нөхцөлд ажилладаг хүмүүс экологийн цэвэр бус орчинд амьдрагсад болон согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэгчдэд хэрэглүүлбэл олон өвчнөөс урьдчилан сэргийлэх болно.
Сүүн зараа өвс (Silybum marianum) ...................................325 мг
Үрийн баяжмал ......................................................................175 мг
Хэрэглэх заавар: Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхэд 1 капсулаар өдөрт 2 удаа хоолны үед хэрэглэнэ. NSPгийн
Антиоксидант бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэх шаардлагатай бол эмчээс зөвлөгөө авна.
Код: 4040 - 60 капсул