МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Gotu Kola /Готу Кола/


Готу Кола нь халуун оронд ургадаг ургамал бөгөөд Энэтхэг, Хятадын ард түмэн түүнийг анагаах шинж чанараар нь эртнээс хүнсэндээ хэрэглэж иржээ. Готу Кола нь Кола самартай төсгүй, кофеин агуулдаггүй ургамал. Харин А, В, Е, К витамин, магнигаар баялаг билээ. Готу Колаг "ой тогтоолтын өвс” гэх нь ч буй. Төв мэдрэлийн тогтолцоог тайвшруулах нөлөөтэй учир шизофрени, эпилепси (унаж татах) зэрэг сэтгэцийн өвчнүүд, мэдрэлийн хямралд хэрэглэнэ. Тархины цусны эргэлт, хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулдаг бөгөөд үүгээрээ оюуны чадварыг дээшлүүлэх, сэтгэлгээний явцыг хурдасгах, ой тогтоолтыг нэмэгдүүлэх нөлөө үзүүлнэ. Мөн толгой өвдөхийг намдаах, шээс хөөх үйлчилгээтэй. NSP-гийн бүтээгдэхүүн Готу Кола нь коллаген үүсэлтийг
идэвхижүүлсэнээр нүүрний арьсны тонусыг сайжруулж илүү чанга, залуу харагдуулдаг, мөн шарх аниулахад сайнаар
нөлөөлдөг. Цусны даралт ихсэх, судас хатуурах, цэвэрших, венийн судас өргөсөх, псориаз, түлэгдэх, зүсэгдэх, шалбарах, мэдрэлийн шалтгаант бодисын солилцоо алдагдлаас үүссэн (трофический) шарханд хэрэглэнэ.
                          Найрлага – 1 капсулд
Готу Кола (Hydrocotyle asiatica)............................................. .. 395мг
Хэрэглэх заавар: 2 капсулаар өдөрт 2 удаа хоол идэж байх үедээ хэрэглэнэ. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүд, оройн цагаар хэрэглэх эсвэл хувийн онцлогоос шалтгаалан бүтээгдэхүүний найрлаганд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Код: 360-100 капсул

Ангилал: Мэндчилгээ, G