Хөлний вений судасны зангиралтат бүдүүрэлт нь орчин үед түгээмэл тохиолдох болсон эмгэг юм. Хөл бадайрах, халуу оргих, өвдөх шинж тэмдэгээр илрэх ба цаашид арьсан дор вений судас товойн үзэгдэнэ. Өвчин даамжирвал венийн судас бөглөрч, хөлөнд тэжээлийн шарх үүсгэдэг. Хөлийн венийн судасны бүдүүрэлтийн үндсэн шалтгаан нь венийн судасны хананд түүний чангаралтыг хангаж, цусыг зүрх рүү урсгахад дэм өгдөг булчингийн эд байдаггүй явдал юм. Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байх, ялангуяа таагүй байдалд хөлийг удаан байлгахад (зогсох, суумгай ажил хийх, хөлөө ачих зэрэг) судасны булчин венийг бүрэн дүүрэн шахаж ажиллуулах чадваргүй болж улмаар цусны хэвийн урсгал алдагдахад хүрдэг. Ийм тохиолдолд венийн судасны нимгэн хана сунаж тэлэгддэг. Цус венийн судасны хамгийн сул хэсэгт хуримтлагдаж, тухайн хэсэг өргөсөн, зангилаа үүсгэж бүдүүрдэг. Үүнээс гадна, венийн судсанд байрладаг хавхлагуудын дутуу хаагдалт, холбогч эдийн дутуу хөгжил зэрэг төрөлхийн эмгэг олон хүнд байдаг. Хэрэв эмчилгээг цаг алдалгүй эхлэхгүй бол өвчин даамжирч, венийн судасны үрэвсэл-флебит, эсвэл бөглөрөлт үрэвсэл тромбофлебит үүсдэг. Тэдгээр нь тухайн хэсгийн арьс хатуурч, улайж хөндүүрлэн өвдөх шинж тэмдэгээр илэрдэг. Ийм тохиолдолд эмч хөлийн уян боолт хэрэглэхийг зөвлөдөг. Байнга тусгай оймс өмсөж, боолт хэрэглэх нь тийм ч тааламжтай бус юм. Тэгвэл танд анхны шинж тэмдэг илэрсэн бол Вэри-Гон бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Туулайн бөөр модны /Aesculus hippocastanum/ ханданд даралт буулгах, үрэвсэл, хаван, судас хатуурах болон бөглөрөхийн эсрэг, бичил судасны ханыг чангаруулах үйлчлэлтэй бодисууд ордог. Энэ нь венийн судасны орчмын эдийн бодисын солилцоог тогтворжуулж, тунгалагийн урсгалыг сайжруулж, улмаар хаван аажмаар шимэгдэн арилахад хүргэдэг. Зүүн өргөстийн үндэсээр бэлтгэсэн ханд нь агшилт сулруулах, өвдөлт намдаах, венийг чангаруулах үйлчилгээтэй. Витамин Стэй хавсруулан хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг. Биофлавоноидууд /рутин, геспередин, жүржийн биофлавоноид/ бичил судасны ханыг бэхжүүлж, тэдгээрийн хэврэгшлийг багасган, чангаралыг нэмэгдүүлнэ. Аскорбины хүчил /витаминС/ биофлавоноидуудын үйлчилгээг дэмжин, тэдгээрийг задралаас хамгаалдаг. Витамин С биофлавоноидуудын оролцоотойгоор сөрөг нөлөөт гиалуронидазын эсрэг идэвхитэй нөлөөлдөг. NSP корпорац ийн Вери-Гон бүтээгдэхүүн нь судасны байдлыг (ялангуяа венийн судасыг) чангаруулан хөл болон бусад цус зогсонгишилтой хэсгийг хэвийн болгоход тусална. Бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэвэл шулуун гэдэсний судасны сүлжээний (геморроидальное сплетение) цусан хангамж сайжирдаг байна.
Найрлага - 1 капсулд:
Туулайн бөөр модны үрээр бэлтгэсэн ханд...........................20% эсцинтэй……………………...…......................................……150 мг Зүүн өргөст өвсний ханд-8,5% рускогенина агуулсан.........25 мг Витамин С ………………………………………...........…….…48,5 мг Рутин…...…………………………………………..................…100 мг Гесперидин………………………………………....................…100 мг Нимбэгийн биофлавиноид ……………....................…...……100 мг
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 1 капсулаар өдөрт 3 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. Хуурай сэрүүн нөхцөлд хадгална. Анхааруулга: Бүтээгдэхүүн хэрэглэхдээ цус бүлэгнэлтийг үечлэн хянах хэрэгтэй. Хэрэв уг бүтээгдэхүүнийг цус бүлэгнэлтийг багасгаж, цус шингэлдэг бусад эм, бүтээгдэхүүнүүдтэй /витамин Е, гинкго билоба, сармис/ хамт хэрэглэвэл цус хэт шингэрч болзошгүй тул эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд болон уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай хүмүүс хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 999 - 90 капсул