МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Мөөгөнцөрийн талаарх асуулт, хариулт

-Мөөгөнцөр гэж юу вэ?

Ямар ч эрvvл эмэгтэй хvний vтрээнд байдаг бичил биет. Гагцхvv хэт ихсээд, шинж тэмдэг өгөөд, хvнд зовиур учруулаад эхлэхээр мөөгөнцрийн халдвар vрэвслийн асуудал vvснэ.

-Яагаад мөөгөнцрийн халдвар vvсдэг юм бэ?
Хамгийн олон шалтгаантай гэж ойлгож болно. Хамгийн тvгээмэл нь vтрээг дотуур угааж цэвэрлэх явдал. Ингэснээр мөөгөнцрийн vржлийг дарж байдаг нянгуудын тоо багасдаг. Удаан хугацаагаар антибиотек хэрэглэснээр vтрээний байх ёстой нянгууд мөн устаж, улмаар мөөгөнцөр ихсэнэ. Стеройд төрлийн эмийн vйлчилгээтэй vед vvснэ. Мөөгөнцөр мөн зарим тохиолдолд жирэмснээс хамгаалах өдөр тутам уудаг дааврын эмтэй холбоотой vvсдэг. Биеийн эсэргvvцэл суларсан, ядарсан, сульдсан, дархлаа суларсан vед мөөгөнцөр vvснэ. Бариу жинс өмд хvртэл нөлөөлнө. Ер нь нойтон, чийгтэй, халуун, харанхуй орчинд мөөгөнцөр маш хурдан vржинэ. Үтрээ бол мөөгөнцөр vржих хамгийн тохиромжтой газар.

-Урьд нь мөөгөнцөрөөр өвдөж байгаагvй бол яаж мэдэх вэ?
Хамгийн эхний өөрт мэдэгдэх, хэвийн бус гэж санагдах шинж бол гадна бэлэг эрхтэн загатнаж эхлэх явдал юм. Загатнаа ихэвчлэн маш хvчтэй байдаг тул маажиж, шархлуулах явдал гардаг. Гэхдээ ганцхан мөөгөнцрийн vед хvчтэй загтнахгvй шvv, өөр өвчин ч бий. Дараагийн шинж тэмдэг бол ээдэм шиг зузаан цагаан ялгадас ихээр гарна. Цагаан буртгансан шинжтэй ч байна. Гадна бэлэг эрхтэн, бэлгийн уруул орчим улайж хавдана. Халуун оргих, бэлгийн харьцааны vед өвдөх зэрэг шинж мөн илэрч болно.

-Хvн болгон ижилхэн шинж тэмдэг илрэх vv?
Ихэвчлэн ижилхэн. Гэхдээ заримд нь ялгадас маш их, заримд нь загатнах нь их хvчтэй байх зэргээр ялгарч болно. Мөн бэлгийн уруул, хярзан ба анус /хошного/ орчмын арьс хэт улайж хавдана, гvвдрvvтэх, шээхэд гадна арьс хорсож халуун оргих, бэлгийн харьцаанд өвдөх зэрэг нь харилцан адилгvй байж болно.

-Цагаан юм ихсээд загатнавал мөөгөнцөр гэж vзэх vv?
Урьд нь мөөгөнцөр гэж оношлогдоод эмчилгээ хийлгэж байсан эмэгтэйчvvд ихэвчлэн мөөгөнцөр болсоноо сайн мэдэж байдаг. Харин анх удаа дээрх шинж илэрсэн бол заавал эмчдээ vзvvлж, шинжилгээ өгч, оношоо тодруулж эмчилгээ хийлгээрэй. Яагаад гэвэл бусад нянгийн эсвэл трихомониадын vрэвсэл халдварууд ижил шинжтэй явагдаж болно.

-Ямар шинжилгээ өгдөг вэ, мазокоор илрэх vv?
Мөөгөнцрийн халдварыг илрvvлэх олон шинжилгээ бий. Мазок илрvvлнэ. Хамгийн энгийн арга бол vтрээнээс ялгадас авч, тvрхэц бэлдээд микроскопоор харж оношлох юм. Анхны удаа бол энэ арга хангалттай. Хэрэв олон дахин давтагдсан бол мөөгөнцрийн ургалтын шинжилгээ өгөх хэрэгтэй. Эмчилгээ хийгдсэний дараа vр дvнг тодорхойлж давтан шинжилгээ өгч болно.

-Мөөгөнцөр БЗХӨ мөн vv?
Үтрээний ялгадас ихсэх, загатнах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул ихэнх эмэгтэйчvvд мөөгөнцрийг бэлгийн замаар халдварлагддаг өвчин гэж боддог. Үнэндээ цөөн тохиолдолд л бэлгийн амьдралтай холбоотой байдаг, ялангуяа эмчлэгдэхгvй удсан, архагшсан vед БЗХӨ-ний шинжтэй болно. Мөөгөнц
өрийн гаралтай vрэвсэлтэй эрэгтэйтэй хамгаалалтгvй бэлгийн харьцаанд орсон бол халдвар авах эрсдэл өндөр байна. Гэхдээ ийм халдвартай эрэгтэйчvvд тийм элбэг бус. Амны хөндий, хоолойн мөөгөнцөртэй хvмvvс байдаг, ийм хvн амаар бэлгийн хавьталд орсон тохиолдолд мөн халдвар дамжих эрсдэл ихэснэ.

-Жирэмснээс хамгаалах эм ууж байхад мөөгөнцөр vvсвэл яах вэ?
Эдгээр дааврын эм нь хvний биеийн чихрийн солилцоонд ямар нэгэн нөлөөтэй байж, цусан дахь эстроген дааврыг ихэсгэх тул мөөгөнцөр vvсэх эрсдэл ихэсгэнэ гэж vзнэ. Гэхдээ ихэвчлэн хvмvvс хэтрvvлж ойлгох талтай. Жирэмснээс хамгаалах эмээ зогсоо гэж би хэзээ ч зөвлөхгvй, тэглээ гээд мэдэгдэхvйц тус нэмэр байхгvй шvv. Дааврын эмнээс гадна мөөгөнцөр vvсэх олон өөр хvчин зvйлс байгаа.

-Бэлгийн харьцаанд орсны дараа мөөгөнцөр vvсээд байж болох уу?
Хэрэв эмэгтэй дааврын эм уудаг бол зарим ховор тохиолдолд тийм зvйл ажиглагддаг. Эрэгтэй хvний vрийн шингэн хэсэг газрын буюу vтрээний дархлаа сулруулах ямар нэгэн vйлчилгээ vзvvлдэг байж болох юм. Үрийн шингэнээс ч харшилтай ч тохиолдол тэмдэглэгдсэн байдаг. Хэрэв тийм бол давхар бэлгэвч тогтмол хэрэглээд vзэх хэрэгтэй. Мөн бусад хvчин зvйлийг судлах зvйтэй.

Ерөндөг мөөгөнцөрт нөлөөлөх vv?
Үтрээнд байгаа ямар нэгэн механик, гадны биет vтрээний vрэвсэл, халдвар vvсэх эрсдэлийг ихэсгэх хандлагатай нь vнэн. Эдгээр нь vтрээний орчинд нөлөөлж байдаг. Тухайн эмэгтэйн ерөнхий биеийн эсэргvvцэл, дархлаанаас ихээхэн хамаарах зvйл.

-Нэгэнт мөөгөнцөртэй болсон бол заавал дахидаг уу?
Заавал vгvй. Гэхдээ нийт өвчлөгсдийн 5%-д дахидаг гэж vзнэ. Дахина гэдэг нь буруу дутуу эмчилгээ, архаг хууч өвчин эмгэг, удаан хэрэглээний эмийн зvйлvvд гэх мэт олон шалтгаанаас болно. Дахидаг мөөгөнцөр гэдгийн эмчилгээ тодорхойлт бол жилд 4 ба тvvнээс дээш удаа мөөгөнцрийн халвдар vvссэн нь эмчээр нотлогдсон тохиолдлыг хэлдэг.

-Дутуу эмчилгээ гэж юу вэ?
Эм уух, эсвэл лаа хэрэглэх зэрэгт биеийн байдал сайжирч, зовиур арилмагц эмчилгээг ямар нэгэн шалтгаанаар зогсоодог. Ингээд тодорхой хугацааны дараа шинж тэмдэг дахин гарч ирнэ. Иймд нэгэнт эмчилгээ эхэлсэн бол заавал дvvргэх хэрэгтэй гэсэн vг. Ингэж архагшиж дахисаны дараа БЗХӨ-ий шинжтэй болдог тул тогтмол бэлгийн харьцаанд байдаг партнёроо эмчлvvлэх шаардлага гарна.

-Мөөгөнцрийн vед дотуур угаалга хийх vv?
Ялгадас ихтэй зовиуртай vед гоожуурын бvлээн усаар бургуйдах, эсвэо 2 хуруугаар цагаан ялгадас гарахгvй болтол цэвэрлэж болно. Ингэсний дараа vтрээний лаагаа хэрэглэвэл илvv vр дvнтэй байна. Гэхдээ хурдан зvгээр болохоос гадна гvйцэд эмчлvvлэхээ мартуузай. Гол нь хуурай, цэвэрхэн орчинг аль болох бvрдvvлж өгөх хэрэгтэй. Маажихгvй байхыг хичээ. Гар хумсаар халдварлагдаж болно. Шөнө унтахдаа дотоожгvй унтахыг ч зөвлөдөг.

-Мөөгөнцрөөс сэргийлэхийн тулд ариун цэврийг хэрхэн сахих вэ?
Гадна бэлэг эрхтэнээ 7 хоногт 2-оос доошгvй удаа цэвэр гараар бvлээн гоожуурын усаар угаахад хангалттай. Зөвхөн өөрийн хэрэглээний тусгай цэвэр зөөлөн алчууртай байх, арьсаа цочроохгvйн тулд усыг шингээж дарж арчих зохистой. Усны урсгал болон гарын хөдөлгөөн урдаас хойшоо чиглэсэн байх, ингэснээр шулуун гэдэсний амсар орчмоос vтрээнд халдвар оруулахаас сэргийлнэ (бие зассаны дараа ариун цэврийн цаасны хөдөлгөөн мөн адил байх). Зохих төрлийн савангаар зөвхөн vтрээний орох хэсгийн гадна тал, бэлгийн уруулыг угааж болно. Цэвэр даавуун дотоож хувцас хэрэглэх. Болж өгвөл бариу жинс мэт хувцас өмсөхгvй байх. Төрөл бvрийн ариун цэврийн гэх мэт бvтээгдэхvvнээс татгалзах. Ялангуяа, шvршдэг, цацдаг vнэртэй бvтээгдэхvvн. Дотуур савандаж буюу тусгай уусмалаар байнга угаахгvй байх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд хамгаалттай бэлгийн харьцааг байнга эрхэмлэх нь чухал.

-Мөөгөнцөрийн үед хэрэглэх бүтээгдэхүүн:

трээний мөөгөнцөр

Шалтгаан: бие организм хэт даарах, стресс, ходоод гэдэсний замын асуудал, дисбактериоз, сахарын шижин, дархлал буурах, харшил, нийлэг эдээр хийсэн дотуур хувцас өмсөх г.м.

Хурц явц, эсвэл архаг процесс сэдэрсэн үе

Эхний сард

а. Коллойдол Силвер: 50 дуслаар өдөрт 3 удаа хоолноос 30 минутын өмнө, хэлэн доор, 7-10-14 хоног. (хүнд хөнгөнөөс шалтгалж үргэлжлэх хоногийг тогтооно, хүн бүрт тусгайлан).

б. Хлорофилл: нэг хоолны халбагыг 1 стакан усанд уусгаж өдөрт 2-3 хоолноос 30 минутын өмнө.

в. По Д’Арко:2 ширхэгээр өдөрт 2 удаа

д. Хлорофилл, Коллойдол Силвер-ээр тампон хийж үтрээнд тавих, 10-14 хоног.

Далд хэлбэрийн мөөгөнцөр байвал дээрх схемээр эмчилнэ.

Хийгдсэн эмчилгээний дараа хяналтын мазокны шинжилгээ хийлгэхэд Кандида мөөгөнцөр илрээгүй бол 2-р курс эмчилгээг хийлгэнэ:

2-р сард

а. Хлорофилл: 1 хоолны халбагыг 1 стакан усанд найруулж өдөрт 2-3 удаа хоолноос 30 минутын өмнө.

б. Бифидофилус: 1 капсулаар өдөрт 3 удаа хоолноос 20 минутын өмнө. Шөнө 1 капсулыг үтрээнд хийх (14 хоног).

Хяналтын мазокны шинжилгээгээр Кандида мөөгөнцөр илрээгүй тохиолдолд 3-р курс эмчилгээг эхлэнэ:

а. Би Поллен: 1 капсулаар өдөрт 2 удаа хоолны үед (мөөгөнцрийн эсрэг дархлалтыг бэхжүүлнэ). Хяналтын мазокны шинжилгээг 3 сар тутам 1 жилийн турш хийлгэнэ.

Урьдчилан сэргийлэлт:

а. Уна Де Гато: 1 капсулаар өдөрт 1 удаа, сар бүр 10 хоног, 5 сарын турш.

б. ТНТ эсвэл Суперкомплекс.

Хэрэв эхний сарын дараа мөөгөнцөр илэрвэл, шалтгаан нь шимэгч болох ба МСМ, Кордицепс, Блэк Волнат, Гарлик Тэбс нэмэх шаардлагатай.