МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

MSM /МСМ/


МСМ нь метилсульфонилметан гэсэн товчилсон үг бөгөөд энэ нь цагаан өнгөтэй, үнэргүй, сахарыг санагдуулам талст бодис юм. МСМ–ийн хувийн жингийн 34%-ийг хүхрийн агууламж эзэлдэг. Иймд хүхрийн байгаль дахь эх уурхай нь МСМ бодис юм. Хүхэр нь организмын эс болгонд агуулагддаг ялангуяа үе мөч, үс, арьс, хумсанд их хэмжээгээр агуулагдана. Сонирхолтой нь цистин аминохүчилийн хүхэр элементийн холбоос нь үсийг буржгар болоход нөлөөлдөг. Хүхэр элементийн холбоосыг таслахад үсийг шулуун болгодог. Хүхэр тэрчлэн цус болон бусад эрхтэнд агуулагдана. Хүний биеийн химийн бүтцийг харуулсан дараах хүснэгтээс бие организмд орших элемент дотор хүхэр нь хувийн
жингээрээ 8-рт ордог нь харагдана:
• Ус .......................................... 45кг
• Калий ................................... 140г
• Нүүрс ус ............................... 16кг
• Сод ....................................... 100г
• Хүчилтөрөгч /усгүй/........... 2,9кг
• Хлор ....................................... 95г
• Ус төрөгч /усгүй/................ 2,9кг
• Магни .................................... 19г
• Азот ................................... 1,8кг
• Кремни................................ 18гр
• Кальц................................... 1,1гр
• Төмөр.................................... 4,2г
• Фосфор ............................. 600гр
• Цинк ..................................... 2,3г
• Хүхэр ................................... 140г
• Витамин С........................ 1,2-2г
Хязгаарлагдмал хооллолт, бодисын солилцооны өөрчлөлтөөс хамаарч хүхрийн агууламж нас ахих тусам буурдаг. Биеийн хэвийн үйл ажиллагаанд МСМ зайлшгүй шаардлагатай. Организм нь хүхрийг эсийн шинэчлэлтэнд хэрэглэдэг. Хэрэв хоол хүнсээрээ хүхэр агуулсан бүтээгдэхүүнүүдийг хангалттай хэрэглэхгүй бол организмд сул дорой ажиллагаатай эсүүд үүсч эхэлдэг. Тиамин, пантотены хүчил, биотин, липоевийн хүчилд энгийн хүхэр агуулагддаг бөгөөд бодисын солилцооны шаардлагатай элемент болдог. Эдгээр нь мэдрэлийн системийн эрүүл байдлыг дэмждэг. Хүхэр нь эсийн амьсгалын үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүчил төрөгч бусад бодисын эсийн бүтэц, энерги үүсэлтэнд хэрэглэгддэг. Хүхэр элгэнд цөсний
боловсролтонд нөлөөлнө.
Хүхрийн үндсэн гол 3 чухал үүрэг:
1. Хоргүйжүүлэх - хүхэр нь эсийн мембраны кали-натрийн насос буюу ионы солилцоог хариуцдаг. Хүхэр нь эсийн мембраны нэвчих хэвийн үйл ажиллагааг хангана. Шаардлагатай тэжээлийн бодисыг эсэд хүргэх ба задралын бодисуудын хорт үлдэгдлийг гадагшлуулна.
2. Энерги боловсруулалт - хүхэр нь инсулины чухал элемент. Инсулин нь эс дахь сахарын энерги ялгаруулах хэрэглээг зохицуулна. Тиамин ба биотины нүүрс усны хэвийн солилцоог\ дэмждэг.
3. Эдийн бүтэц, нөхөн төлжилт - хүхэр нь цус, судас, үс, хумс гэх мэт бие махбодийн бусад бүх эдийн уургийн салшгүй хэсэгт оролцдог. Хүхэр нь уургийн дотор дисульфит холбоо үүсгэдэг бөгөөд эдийн уян чанар хөдөлгөөнийг хариуцдаг. Организмын бүх эс байнгын төлжилтийн байдалд оршдог. Организм дахь хүхрийн хэвийн хангалттай агууламж нь эд эсийг гэмтэлээс сэргийлж хувь хүнийг залуу сайхан харагдуулдаг. Танд хүхрийн дутагдал байгаа эсэхийг яаж мэдэх вэ?
• Шархны удаан эдгэрэлт, анилт
• Хэврэг хумс
• Хэврэг үс
• Ходоод гэдэсний үйл ажиллагаа
хэвийн биш болох
• Байнгын үрэвсэл
• Уушигны үйл ажиллагааны алдагдал
• Дархлал дутагдал
• Үе мөчний үрэвсэл
• Батга, идээт тууралтууд
• Харшлын тууралт
• Сэтгэл гутрал
• Ой тогтоолт муудалт
Дэлхийн улс орнуудад МСМ-ийн дутагдал ба зарим өвчнүүдийн, жишээ нь үений үрэвсэл, Альцгеймерийн өвчин, харшлууд, багтраа, арьсны асуудлууд, шүдний өвчлөл тэр бүү хэл хавдарын өвчнүүдийн харилцан холбоог судалж байна. Орчин үеийн хүнсний бүтээгдэхүүнүүд боловсруулалтын үед хүхрийн
агууламжаа алдчихсан байдаг тул хүхрийг бие организмд нөхөж чаддаггүй, ялангуяа цагаан хоолтонгууд, сүү, өндөг хэрэглэдэггүй хүмүүс хүхрийн дутагдалд орсон байдаг. Хүхэр нь фермент, аминхүчил, аминдэм, эсрэг биет гэх мэт 150 орчим химийн нэгдэлд агуулагддаг тул бие организмд зайлшгүй шаардлагатай эрдэс минерал юм. Жишээ нь:
• Гормоны химийн нэгдэлд агуулагдсанаар нүүрс-усны солилцоог зохицуулдаг.
• Үл исэлдэгч альфолипоевын хүчлийн химийн нэгдэлд агуулагдсанаар витаминуудын үл исэлдүүлэгч кофактор бөгөөд витамин Е, витамин С, глутатионы үл исэлдүүлэгч идэвхийг ихэсгэснээр архи болон вирусын гаралтай элэгний эмгэгийн үед элэгнээс хүнд металыг гадагшлуулдаг. Европын улс орнуудад альфолипоевын хүчлийг үл исэлдүүлэгч утгаар нь мөн цусан дахь сахарын тэнцвэрийг хэвийн болгож, энергийн солилцоон голлох үүргийг гүйцэтгэдэг гэдгээр нь чихрийн шижингийн эмчилгээнд, полиневропати, катаракт, нүдний шар толбын хатингарлаас сэргийлэх зорилгоор хэрэглэдэг.
• Амин хүчлүүдийн химийн нэгдэлд агуулагдсанаар эсийн чухал бүтэц болох ДНК, РНК, коллагены үйл ажиллагаа, эсийн уургийн\ нийлэгжилтэнд зайлшгүй шаардлагатай кофермент А, гепарин, биотин, липоевын хүчил, глютатион зэрэг чухал бодисуудын бүрдэлтийн явцад оролцдог. Мөн лецитины  бүрдэх явцад оролцож элэг болон цусанд өөх тос хуримтлагдахаас сэргийлж хоргүйжүүлнэ. Гистаминыг саармагжуулах чадвар бүхий хелат
нэгдэлүүд нь хорт металл, хар тугалга, кадмиг гадагшлуулж чөлөөт радикалтай тэмцэнэ. Архинаас үүдэлт супероксид радикалын идэвхийг багасгадаг, цацраг идэвхит бодисын хордлого, байгалийн бохирдол, хүнд металлын хордлогын нөлөөг саармагжуулж, хоргүйжүүлдэг.
• Витаминууд - хүхэр агуулагч тиамин В1, биотин В7, витамин Н, кофермент К нь зүрх, мэдрэлийн системийн хэвийн үед ажиллагаанд хүхэр нь нэн шаардлагатай бөгөөд цусны хэлбэржилт, бүрдэлтэнд тусалж, бие организмд өтгөн ба шингэн хуримтлагдахаас сэргийлж булчингийн эрч хүчийг дэмжин, үл исэлдүүлэх үүрэг гүйцэтгэнэ.
• Уургийн нэгдэлд оролцдог тул коллаген, кератины нөхөн төлжилт үүсэлтийг сайжруулсанаар арьс, үс, хумс, шүдний яс, шөрмөс, холбогч эдийн бүтцийг сайжруулж, наснаас нь илүү залуу харагдуулдаг. МСМ нь үений мөгөөрсний эдийн үндсэн элемент болох Гликозаминогликаны бүтцэнд оролцдог тул мөгөөрсөн эдийн үүсэлтэнд нэн чухал үүрэгтэй юм. Гликозаминогликан өмнө нь мукополисахид гэж нэрлэгддэг байсан салбарлагдаагүй\ полисахарид бөгөөд дисахарид нь нэгжээрээ дахин давтагддаг.Сүүлчийн 2 сахарын үлдэгдэлийг аминосахар /азотын атом
агуулсан/ гэх бөгөөд глюкозамин буюу галактозамин гэж нэрлэдэг. Эдгээр сахарууд нь ихэвчлэн хүхэрлэгдсэн байдаг. Хүхэрлэгдсэн эдгээр бодисууд нь коллагены тусламжтайгаар наалдах бодис ялгаруулж организмын бүх эдийг холбодог. Холбогч бүх эдийн бүтцэд хүхэрт холбоос байдаг. Эдгээр нь
зөвхөн эсийн бүтцийг хариуцаад зогсохгүй тэжээлийн бодис болон хүчил төрөгчийн эсүүдэд зөөж хүргэдэг. Салст мембраны хамгаалах чадвар, гэдсэнд тэжээлийн бодис шимэгдэх чадвар, арьс, судасны уян хатан зэрэг нь мукополисахаридын агууламж
ба чанараас шалтгаална. Организм нь мукополисахаридыг үйлдвэрлэхгүй болон бага хэмжээгээр ялгаруулах нь мукополисахаридын чанарт муугаар
нөлөөлж организмд хөгшрөлт явагдана. Мукополисахаридын нэмэлт хэрэглээ нь эрүүл мэндэд таатай нөлөөлж өвчний илрэх шинж тэмдэгийг багасгадаг. Артрит, бурсит, амьсгалын системийн өвчлөл, толгой өвдөлт, шархлаат өвчин, харшил, үрэвслийг зогсоож, шархны анилтыг хурдасгаж дархлалын системийг дэмждэг, тромбо үүсэх магадлалыг бууруулж, цусны холестерины хэмжээг багасгаж, нуклеин хүчлийн нийлэгжилтийг хурдасгадаг. Холбогч эдийн өөр нэг чухал бүтэц нь гликозаминогликаны уурагт холбогдсон протеогликан нэгдэл юм. Протеогликаны бүтцийн коллагены судлууд ба эластины
нэгдлүүд нь холбогч эдийн үндсэн бодис болох бөгөөд бүх эдийн эс хоорондын зайг дүүргэдэг. Элэг, уушиг, зүрх, артерын хануудын эс хоорондын бодист гликозаминогликаны чухал төлөөлөгч болох антикоагулянт гипарин агуулагддаг. Цус бүлэгнэлтийн эсрэг идэвхи бүхий ГАГ-ны /гликозаминогликан/
үйлдвэрийн анхны түүхий эд нь глюкозамин юм. Энэ нь шөрмөс, холбоос, үеийн шингэн, хоол боловсруулах, амьсгалын зам, зүрхний клапан, нүд, хумс, арьс, ясны мембраны барилгын материал бөгөөд мөгөөрсөн эдийн бүтцийг бэхжүүлж уян зөөлөн болгодог. Глюкозамин нь глюкоз, глютаминыг хүхэржүүлсэнээр организмд нийлэгждэг. Глюкозамины нэмэлт хэрэглээ нь ямар нэг гаж нөлөө эсрэг заалтгүй бөгөөд ямарч эмийн бодистой
хавсарч хэрэглэж болдог. Глюкозамин нь хондроитин үүсэхэд зайлшгүй шаардлагатай бөгөөд зөвхөн мөгөөрсөн эдийг
бүрдүүлээд зогсохгүй мөгөөрсний метаболизын "түлхүүр” бодис болдог. МСМ нь үе мөчинд зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодис юм. Хүнд МСМ ямар ашигтай вэ? АНУ-ын Орегоно мужийн Эрүүл Мэндийг Судлах Институтын эрдэмтэд Стенли Джекоб, Роберт Хершлер нар нь МСМ-тэй холбоотой ихэнхи судалгааг хийсэн ба МСМ-ийн үйлчилгээг 30 гаруй жил судалсан юм. МСМ нь бүх төрлийн үе мөчний үрэвсэлд нэн ашигтай. Дэлхийн эрдэмтэд
МСМ –ийн үйлчилгээг судлах үед үе мөчний үрэвсэлтэй хүмүүсийн мөгөөрсөн эд дахь хүхрийн концентрац нь эрүүл хүмүүсийнхээс 3
дахин бага байгааг тогтоожээ. Мөн тэдний цистеин аминхүчлийн\ хэмжээ эрүүл хүмүүсийнхээс бага байсан байна. МСМ-ийн биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээг судалсан Америкийн эрдэмтэд МСМ-ийн хэрэглээ нь үе
мөчний үрэвслийн үед үрэвслийн явц, мөгөөрсний гэмтэхийг багасгадагийг тогтоожээ. Судлаачид МСМ–ийг үе мөчний дараах өвчлөлийн үед хэрэглэхийг зөвлөж байна:
• Үе мөчний уян хатан чанарыг сайжруулах
• Хязгаарлагдмал хөдөлгөөн, хавдалтыг багасгах
• Эсийн амьдрах чадвар, цусны эргэлтийг сайжруулах
• Үрэвслийн гаралтай өвдөлтийг багасгах
• Үеүүдэд зүй бусаар ургасан Кальцийн хуримтлалыг зогсоох Үе мөчний өвчин зарим тохиолдолд үе мөчний эдэд кальци хуримтлагдсанаас үүсдэг. МСМ бүтээгдэхүүн нь үеийн шингэн дэхь кальцийн сул нэгдлийг задалж, үеийг цэвэрлэдэг. Түүнчлэн бөөрний чулууг задлахад мөн хэрэглэдэг. МСМ нь үе мөчний өвчин түүний дотор түгээмэл тархсан үеүүдэд яс ургах өвчнөөр өвчлөгсдийн ¹1хэрэглээний бүтээгдэхүүн юм. Артритын архаг
явцтай хэлбэрийг артоз-артрит гэнэ. Бүх төрлийн артритын эмнэл зүйн илрэл нь өвдөх, хавдах, хөдөлгөөний алдагдал, нэг болон нэг хэсэг үеийн бүтэц алдагдах зэргээр илэрдэг. Үений өвчин, гарын яс, сарвуу, гарын хуруу, хөл гуяны үе, далны үе, нурууны яс гэмтэх /үрэвсэх/ боломжтой. Остеоартрит үе мөчийн гаж буруу хөгжилт бөгөөд настангуудад ихэвчлэн тохиолддог. Энэ нь ясны төгсгөлийн мөгөөрсөн эдийн гэмтэлтэй холбоотой. Мөгөөрсний
гөлгөр гадаргуу нь үрэлдсэнээр барзгар болж хөдлөхөд өвдөлт үүсгэдэг. Ийм зовиуртай өвчтөнүүдэд Стенли Джекоб эрдэмтэн МСМ бүтээгдэхүүнийг өдөрт 3000мг-аар хэрэглүүлэхэд 1 сарын\ дараа тэдгээрийн өвдөлт арилж, хавдалт нь багассан байна. Бердокд агуулагдах Репейникийн үндэс, Буплеурум Плюсд
агуулагдах Имбирь зэрэг ургамалууд нь МСМ –ийн үйлчилгээг
улам эрчимжүүлж хавсарч хэрэглэхэд аспирин болон бусад
үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмнүүдээс илүү үр дүнтэй байсан
байна. Витамин С /өдөрт 1000мг/ нь үрэвслийн эсрэг үйлчилгээ
бүхий кортизоны хэмжээг ихэсгэж бөөрний дайвар булчирхайн
үйл ажиллагааг дэмжиж дархлалыг сайжруулна. Мөн цусны
цагаан эсийн төлжилтийг сайжруулж дархлалыг ихэсгэнэ.
Витамин С-г бүх төрлийн үрэвсэлт өвчний үед витамин Е болон
биофлавонойдтой хавсарч хэрэглэнэ.
Артритийн үеийн ашигтай зөвлөгөө
• Харшлаа үүсгэх зүйлээс хол байх
• Фосфор ихээр агуулагч, хүчил үүсгэгч
хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах
• Цагаан гурил, сахар, давс, амтлагч, исгэлэн жимс,
архи, кофе гэх мэт хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах
• Хоолны давсны оронд далайн давс хэрэглэх. Далайн
давс нь биологийн чухал хэлбэрийн эрдэс давс
агуулдаг бөгөөд амархан задардаг
• Өдөрт 10-12 цаг амарч байх
• Биеийн дасгал хөдөлгөөнийг өдөр бүр хийж байх
/цусны эргэлтийг дэмжиж эрүүлжилтийг хурдасгана/
• Шүршүүрт орж байх /4 минут халуун, 1 минут
хүйтэн усаар сэлгэж шүршихэд цусны бичил
эргэлт сайжирна/
• Өвдөлтөнд анхааралтай байх. Физикийн
дасгал сургуулилтын дараа үе мөч хэдэн цагаар
өвдвөл дасгалыг давтахгүй байх
• Өдөр бүр хангалттай хэмжээгээр хооллох

Харшлын өвчинд МСМ-ийн хэрэглээ МСМ нь бие махбодийн хамгаалах чадварыг бэхжүүлдэг. МСМ-ийг хэрэглэх нь харшлын хариу урвалыг багасгана. МСМ нь харшлын эсрэг уламжлалт эмүүдээс илүү үйлчилгээтэй бөгөөд сөрөг үр дүн өгдөггүй. Харшлын болон уушигны олон хэлбэрийн үйл ажиллагааны алдагдлын үед хүхэр нь чөлөөт радикалыг устгаж хоргүйжүүлдэг чухал үүрэг гүйцэтгэдэг. Эрдэм шинжилгээний туршилтаар МСМ бүтээгдэхүүн нь хэдхэн өдрийн дотор уушигны үйл ажиллагааг сайжруулж тоос, тоосонцор, хүнсний бүтээгдэхүүнд харшлын янз бүрийн хариу урвалыг хянадаг болохыг тогтоосон. Багтраа өвчинд МСМ-ийн хэрэглээ МСМ нь мөгөөрсөн хоолой, уушигны салст бүрхэвчийн гадаргууд үүссэн харшлын урвалыг дарангуйлдаг. МСМ нь бас нэг гол чухал үйлчилгээ нь амьсгалын замын салстыг бүрхдэг салстын ялгаралтыг ихэсгэдэг. Энэ фактор их чухал бөгөөд уушгыг гадны бичил биетэн, гадаад орчны хорт бодисуудаас хамгаалдаг.

    МСМ –ийн харшлын эсрэг шинж чанар нь багтрааны үед тод илэрдэг. Үрэвсэл ба өвдөлтийн үеийн МСМ-ийн хэрэглээ МСМ нь үрэвслийн эсрэг, өвчин намдаах үйлчилгээтэй. МСМ нь тодорхой мэдрэлийн судлуудад өвдөлтийг блоколдог. Сорвижилтийн эдийн бүрдэлтэнд оролцдог хөндлөн холбоос үүсэлтийг зогсоож сорвижилтын эдийг багасгадаг. Эдгээр нь эдийн эдгэрэлтийг түргэсгэдэг. Хүхэр нь кали, натрийн насосны системийг зохицуулсанаар эсийн мембраны нэвчих чанарыг ихэсгэнэ. Энэ үед шингэн ба тэжээллэг бодисууд эсийн ханаар чөлөөтэй нэвтэрч эсээс токсиныг гадагшлуулж өвдөлт, үрэвслийг багасгаж эрүүлжилтийг түргэсгэнэ. Эсээс токсиныг гадагшлуулах тохиолдол бүрт токсиныг саармагжуулсан хүхэрлэг нэгдэл гадагшладаг. Ийм учраас хүхэр агуулсан тэжээллэг элемент МСМ-ийг өдөр болгон хэрэглэх шаардлагатай.

    МСМ нь сүүний хүчил үүсэлтийг багасгаж булчингийн агшилтын давтамжийг багасгах ба агшилтыг сулруулах үйлчилгээтэй. Энэ нь ихэвчлэн шөнийн булчингийн таталтаар илэрдэг. МСМ-ийг хэрэглэж байсан гүйлтийн тамирчдын гэмтлийн эдгэрэлтийн хугацаа 75%-иар богиноссон, булчин шөрмөсийн таталт нь ховор тохиолдож байсан. Хамрын хөндий нь салстаар бүрхэгдсэн байдаг. Хамрын цусны судас тэлэгдэхэд салст бүрхэвч хавагнаж агаарын нэвтрэлтийг саатуулан амьсгалахад хүндрэлтэй болно. Хамраас цус гоожно. Хамрын хөндийн хурц архаг үрэвсэл, гайморитын үед МСМ–н тогтмол хэрэглээ нь эдийн салс бүрхэвчийн бүрэн бүтэн байдлыг бэхжүүлж үрэвсэл болон цус гоожилтыг арилгана. Хавдарын үеийн МСМ-ийн хэрэглээ Хавдарын эс нь гаж хөгжилтэй эс юм. Эдгээр эсүүд нь хяналтгүй үржиж, хавдарыг бүрэлдүүлж ойр орших эдийн эрүүл эсийн тэжээллэг бодисыг үгүй хийдэг. Хавдарын эс нь хурдан үржиж бүх организмд замбараагүй байдал үүсгэдэг. Эмнэл зүйн илрэл нь хавдарын төрөл байршлаас хамаардаг. Хавдарын гаж эс нь организмд байнга үүсэж байдаг.

     Цусны цагаан эс нь тухайн гаж эсийг өсөж үржихээс өмнө организмд хор учруулахаас нь өмнө устгах үүрэгтэй. Гэвч хавдар үүсгэгч бодисын байнгын хэрэглээ нь /тамхи, бусад химийн болон эмийн бодис/ дархлалын системыг сулруулдаг. Зөв хооллолт, ангир уураг агуулсан Колострум, хүхэр агуулсан МСМ гэх мэт биологийн идэвхит нэмэлтийн тусламжтайгаар дархлалын системийг тогтворжуулж эрүүл байдлыг дэмждэг. Хүхэр агуулагч ногоо болон ургамалуудын хэрэглээ нь хавдар үүсгэгчийн идэвхийг бууруулдаг. Америкийн Огайо мужийн Их Сургуульд хийсэн судалгаагаар МСМ нь хавдарын эсрэг үйлчилгээтэй ба хөхний болон элэг, ходоод, гэдэсний хавдар үүсэх эрсдэлийг маш ихээр багасгадаг нь тогтоогдсон. Ходоод гэдэсний өвчинд МСМ-ийн хэрэглээ Хоол боловсруулалтын эмгэг, салстын үрэвсэл, улайлт, шархлаа, гэдэсний хурц ба архаг өвдөлт, ходоод хорсох, гэдэс дүүрэх, толгой өвдөх, дүйнгэтэх, бөөлжис цутгах, бөөлжих үед МСМ нь хоол боловсруулалтыг сайжруулж дараах асуудлыг шийднэ. Хүчил ихсэх - МСМ нь ходоодны хүчлийг багасгаж ходоод хорсолтыг арилгана.

     Өтгөн хаталт - Архаг хаталттай хүмүүс МСМ-ийг өдөр 500мг-с багагүй хэрэглэхэд тогтвортой удаан хугацааны үр дүнг үзүүлнэ. Усны хэрэглээг нэмэх шаардлагатай. Дивертикулит архаг болон шархлаат бүдүүн гэдэсний үрэвсэл МСМ нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж эдгэрэлтийн явцыг түргэсгэнэ. Шимэгч - МСМ нь лямблий гэх мэт шимэгчүүд, трихомонад, кандида мөөгөнцөрийн эсрэг үр дүнтэй үйлчилгээ үзүүлнэ. МСМ нь ходоод гэдэсний замын салст бүрхэвчинд шимэгч, мөөгөнцөрийг эс рүү нэвтрэж эмгэг үүсгэхэд саад болдог. Мал эмнэлгийн практикт МСМ-ын усан уусмалыг шимэгчдийн эсрэг өргөн хэрэглэдэг. Чихрийн шижин өвчинд МСМ-ийн хэрэглээ Чихрийн шижингийн 2-р хэлбэр нь зах хязгаарын эд нь инсулин, сахарыг шингээх чадвараа алдсантай холбоотой үүсдэг. Энэ үед тэдгээрийн эсүүд нэвчих чадвараа алдаж инсулинд мэдрэггүй болдог. Инсулин хангалттай бүрдэх боловч эсийн мембран нь сахарыг нэвчүүлдэггүй. Энэ тохиолдолд МСМ тусална. Хүхэр нь инсулин болон нүүрс усны хэвийн солилцоонд шаардлагатай бодисуудад чухал үүрэгтэй. МСМ нь цусанд сахарын хэмжээг тогтворжуулж эсийн мембрын нэвчих чанарыг дээшлүүлнэ. Шүдний өвчлөлийн үед МСМ-ийн хэрэглээ Пародонтоз, пиореей нь шүдний болон шүдний бүтцийн үрэвсэлт өвчин бөгөөд шүдний өнгөрт байдаг нянгаас үүсдэг. Шүдний өнгөр нь шүдэнд үүсдэг нүдэнд харагдахгүй хальс юм. Өнгөрийг өдөр тутам цэвэрлэхгүй бол бактер шүдэнд үржиж улмаар өнгөр хатуурч шүдэнд чулуу үүсдэг. Бактер нь үрэвсэл үүсгэж ясны эдэд тархааснаар шүдийг гэмтээдэг.

      Пародонтоз нь шүдээ алдах гол шалтгаан болдог. 60 нас хүрэгсэдийн 40%-д нь хиймэл шүд хэрэгцээтэй болсон байдаг гэсэн тооцоо гарсан. Пародонтоз нь 30-с дээш насанд үүсч насжих тусам ихэсдэг. Туршилтанд 4-6 сарын турш шүдний өвчтэй хүмүүс МСМ-ийн агууламж нь 50% шүдний оогоор өдөрт 2 удаа шүдээ цэвэрлэхэд бүх оролцогчдын шүдний үрэвсэл 7-хон хоногт арилжээ. МСМ-ийн усан уусмалаар амны хөндийг зайлахад амны эвгүй үнэр арилж шүд, буйл эрүүлжсэн байна. Үс, Хумс, Арьсанд МСМ-ийн нөлөө Тэжээлийн бодисын дутагдал нь үсний асуудлын шалтгаан болдог. Хүхэр, аминхүчилийн /цистин/ дутагдал нь бууралтах мэт үсний өнгөний өөрчлөлт, үс уналтаанд нөлөөлнө. Хүхрийг гоо сайхны эрдэс менерал гэж нэрэлдэг. Ийм учраас үсийг шулуун гялалзсан болгож арьсыг гэрэлтүүлж, цайруулж, төгс гоо үзэмжтэй болгодог. Арьс, хумс, үсний эрүүл байдлыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй коллаген, кератин, протеин буюу уургийн бодисын бүрдэлтэнд хүхэр нь зайлшгүй шаардлагатай. Цистин нь арьсны эд, үсний 14%-г бүрдүүлдэг. Цистин дахь хүхэр нь биеийн эд эсийн ихэнхи хэсгийг сэргээдэг, арьс, дотор эрхтэн г.м. Мөн чөлөөт радикалын уршигаар гэмтсэн хөгширсөн эд эсийг ч сэргээнэ. МСМ нь түлэгдэлт хагалгааны дараах шархыг эдгээхэд чухал үүрэгтэй. Организмд цистин, хүхэрийн агууламж дутагдахад сорвижилтын эд үүсдэг. МСМ нь цацраг идэвхит бодис, хүрээлэн буй орчны хорт нөлөөллөлөөс хамгаалах чадварынхаа тусламжтайгаар хөгшрөлтийн явцыг удаашруулж, амьдрах хугацааг уртасгана. Хүхэр нь гемоглобинд, организмын бүх эдэд байрлаж коллагены нийлэгжилтэнд хэрэглэгддэг. Үүний үр дүнд арьсны хуурайшилт, хугаралт арилж уян хатан, чанга болдог. Өсвөр насныханд МСМ нь батагшилт гарахыг багасгадаг. МСМ-ийг тосон ба лосьон хэлбэрээр псориоз, экзем, дерматит, хаг ба бусад мөөгний халдварын үед хэрэглэнэ. Загатнаа, арьс гуужилтыг арилгадаг. Түлэгдэлтийн үед өвдөлтийг багасган, шарх анилтыг хурдасгах, соривжилтыг багасгах зорилгоор МСМ-ийг усан уусмалаар бэлтгэж өдөрт 10 минутаар хэд хэдэн удаа шавшиж мөн давхар дотроосоо ууж хэрэглэнэ. Хурхиралтийн үед МСМ-ийн хэрэглээ Орегано мужийн Эрүүл Мэндийн Институтэд хийсэн судалгаанд хурхирдаг 35 хүн оролцсон ба тэдгээрийг унтахаас 15 минутын өмнө 16%-ийн МСМ –ын усан уусмалыг хамарт дусааж хэрэглэхэд туршилтын 1-4 хоногт 80%-д эерэгээр үйлчилж хурхиралт нь багассан байна. Хурхиралт нь багассан хүмүүст өөрсдөд нь мэдэгдэхгүйгээр МСМ–ийн уусмалыг давсан уусмалаар солиход 24 цагийн дараа хурхиралт нь буцаад ихэссэн байна. 90 өдрийн дараа шинжилгээ авахад оролцогчидод МСМ-ийн ямар нэгэн сөрөг шинж тэмдэг илрээгүй байна. Иймд МСМ-ийг хурхиралтын эсрэг бүтээгдэхүүнээр албан ёсоор патенталсан юм. МСМ –н хэрэглээ ба тун МСМ –ийг харшил, уушигны өвчин, багтраа, атроз-артрит, ходоод гэдэсний замын өвчин, чихрийн шижин, невроз, бухимдал, арьсны өвчлөлүүд, түлэгдэлт, соривжилтын явц, батга, зэрэг өвчний үед хэрэлэх ба нь шүд, арьс, хумс, үсний эрүүл байдлыг дэмждэг. Яс ,булчингийн системийн өвчний үрэвслийн үед өвдөлтийг намдаахад хэрэглэнэ. Тамирчидад механик ачаалал ихсэх үед мөн булчингийн өвдөлтийг намдаахад хэрэглэнэ. Биеийн эрүүл мэнд өвчлөлийн хугацаа, биеийн жингээс хамаарч МСМ–ийн өдрийн тун 2-20 гр хэлбэлздэг. Эхний 2 долоо хоногт дутагдлыг нөхөх зорилгоор өндөр тунг сонгодог. МСМ нь органик хүхэр тул биед тун амархан шингэдэг. МСМ нь амаар хэрэглэхэд эсийн салст бүрхэвчинд орж үлдсэн хэсэг нь цусанд хурдан шингэнэ. МСМ нь ус мэт хамгийн хоргүй биологийн бодис юм. Энгийн хоолны давс илүү хортой, жишээ нь МСМ-ийн хулганыг үхүүлэх тун 1кг жинд 2,0г байдаг бол давсных 1кг жинд 2,5г байдаг байна. МСМ хүнсний нэмэлтийн хувьд сайтар судлагдсан бөгөөд ямар нэг харшлын урвалгүй болох нь батлагдсан. Орегано мужийн Эрүүл Мэндийн Институтэд МСМ-ийн сөрөг чанарыг 6 сарын хугацаанд судалсан. 12000 өвчтөн өдөрт 2г хэрэглэхэд ямар ч сөрөг шинж чанар, гаж нөлөө илрээгүй байна. Ревматиодын артрит, багтраа, хоол боловсруулалтын эрхтэний болон бусад өвчлөлийн эмчилгээний анхны шат нь организмыг хоргүйжүүлэх детокс программ юм. Детокс программанд Блек Волнат, Бердок, Каприлийн хүчилтэй нэгдэл, Каскара Саграда, Хлорофил ликвид, Эйч Пи Файтер, По Де Арко, Гарлик Тэбс ордог. Өндөр идэвхит үр дүнд хүрэхийн тулд детокс буюу хоргүйжүүлэх цэвэрлэх программд өндөр тунтай МСМ нэмж хэрэглэнэ. Хүн бүрийн биеийн онцлог өөр. Ийм учир организмыг цэвэрлэх хоргүйжүүлэх янз бүрийн шатлалтай программ байдаг. Жишээ нь уушгинд хурдан үйлчилдэг бол үе мөчинд аажмаар үйлчилдэг. Уушигны байдлын өөрчлөлт 3-5 хоногт илэрдэг бол үе мөчний 2-3 долоо хоногт илэрдэг. МСМ удаан хэрэглэх тусам үр дүн нь төдий чинээ өндөр гардаг. Тун нь өндөр бол үр дүн нь мэдээж сайн. Бие организмаас хорыг гадагшлуулахад ус чухал үүрэгтэй. Усыг их хэрэглэх тусам үр дүн нь өндөр байна. Гаж нөлөөүй. МСМ-ийг 18 цагаас өмнө хэрэлэнэ. Витамин С, В төрлийн витаминууд, В1,В5 биотин болон бичил элементийг хавсарч хэрэглэхэд хүхэрийн үр нөлөө илүү байдаг. Гарч болох гаж нөлөө: Зарим хүнд хор гадагшлах эхний өдрүүдэд толгой өвдөх, ядрах, мэдрэмж төрдөг. Энэ үед усыг ихээр хэрэглэж, хорыг гадагшлуулах хэрэгтэй. Хэрэглэх заалт: Өдөрт 2 шахмалаар 3 удаа хоолны үед ууна. МСМ–ийг Хондроитин, Глюкозамин, Витамин С-тэй хавсарч хэрэглэвэл үр дүн илүү. Өдөрт 250-75мг МСМ-ийг хэрэглэхэд зарим өвчний эдгэрэлтийг түргэсгэдэг гэж судлаачид үздэг. Зарим нь өдөрт 2-6 гр хэрэглэхийг зөвлөдөг. Өдрийн хэрэглэх хамгийн бага тун нь 3 гр. Лямблиоз шимэгч хорхойн үед өдөрт 750мг МСМ-ийг 3 удаа 14 хоногийн турш Блэк Волнат, Моринда г.м. хавсаргаж хэрэглэнэ. Хэрэглэснээс 10 дахь өдөрт эмнэл зүйн илрэл арилж 7 хоногийн дараа шимэгч устана. Батга, загатнаа, арьс гуужилтын үед 750 мг-аар өдөрт 2 удаа 1-2 долоо хоног ууна. Остеоартритын үед өдөрт 3000мг-ийг 2 удаа хэрэглэхэд НПВП буюу үрэвслийн эсрэг үйлчилгээтэй стериод бус эм хэрэглэсэнтэй дүйцдэг. Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй стериод бус эм удаан хугацаагаар хэрэглэхэд ходоодны шарх, цусны бүтцэнд нөлөөлөх гэх мэт аюулт хүндрэл үүсэгдэгээс гадна мөгөөрсний эдийг дэмжих ямарч тэжээллэг бодис агуулдаггүй сул талтай. Эсрэг заалт: жирэмсэн, хөхүүл эхчүүд хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамал тохирохгүй бол уг бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх нь зүйтэй. МСМ-ийн гадуур хэрэглээ МСМ–ийг агуулсан "EVER FLEX” эмчилгээний тосыг үрэвсэл, үе мөч, булчин, арьсны гэмтлийн үед арьсанд түрхэж хэрэглэнэ, хавдар буулгах, өвчин намдаах үйлчилгээтэй. МСМ нь эдэд идэвхитэй нэвтэрч арьс булчин, мөгөөрс, ясны эдийн эдгэрэлтийг түргэсгэнэ. Жижиг үе, холбогч эдийн гэмтлийн үед өндөр үр дүнтэй бөгөөд үеийн хөдөлгөөнийг дээшлүүлнэ, өвдөлт дарна, арьсны бүтцийг сайжруулна, эдийг сэргээж төлжүүлэх үйлчилгээтэй. Хэрэглэх заалт: Арьсны асуудалтай, булчин, шөрмөс, үе мөчний өвдөлттэй хэсэгт түрхэж хэрэглэнэ. EVER FLEX-тэй тос нь тулгуур эрхтэний эдийн эмчилгээнд нэн өндөр үр дүнтэй. Мөн арьсны гоо сайхныг сайжруулахад гайхамшигтай үйлчилгээтэй. Тосыг Хондроитин, Глюкозамин, МСМ бүтээгдэхүүнтэй дотроос нь хавсарч хэрэглэвэл үр дүн нэн өндөр. Mega - Chel Мега - Хел Код: 1611-180 шахмал • Зүрх судасны эрхтэнүүдийн үйл ажиллагааг дэмжих • Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх • Бие махбодийг стрессээс хамгаалах • Бие махбодийн бодисын солилцоог дэмжих • Амин дэм болон эрдэсийн дутагдлыг нөхөх зэрэгт хэрэглэхэд тустай. Зүрх судасны эрхтэнүүдийн үйл ажиллагааг бэхжүүлэн бие махбодийг стрессээс хамгаалж, бодисын солилцоог дэмжих, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Мега Хелл бүтээгдэхүүн нь бие махбодийн ерөнхий байдлыг сайжруулж, биеийн хүчний болон оюуны чадварт сайнаар нөлөөлдөг. Мөн гадаад орчны таагүй нөлөөг эсэргүүцэх чадварыг дээшлүүлдэг. Дархлалын системийг сайжруулдаг учир халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Бие махбодийн бодисын солилцоог сайжруулна. Стресс болон сэтгэл гутралаас сэргийлнэ. Мөн бие махбодиос хорт бодисууд болон хүнд металлын давсны хорыг гадагшлуулдаг ба бие махбодийн витамин, эрдэсийн дутагдлыг нөхдөг. Мега Хелл бүтээгдэхүүн нь тамхи татах, архи уух гэх мэт хорт зуршлын сөрөг нөлөөг бууруулж өгдөг. Мега Хеллийн найрлага дахь витамины комплекс нь мэдрэл, зүрх судас, дархлалын системийн үйл ажиллагаа болон эдийн амьсгалыг дэмжинэ, хөгшрөлтийн процессыг удаашруулна. Хелат хэлбэртэй эрдэсүүд нь яс үе, мэдрэл, ферментийн системийн үйл ажиллагааг бэхжүүлнэ. Антиоксидантууд нь бие махбодийг чөлөөт радикалын хорт нөлөөнөөс хамгаална. Кофермент Q10 нь биеийн дархлааг сайжруулж, гадаад орчны таагүй нөлөөг эсэргүүцэх чадварыг сайжруулна. Мөн зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Ургамалын нэгдлүүд (Гинкго, долоогоно) нь тархины цусан хангамж, ой тогтоолтыг сайжруулна, зүрхний булчингийн үйл ажиллагаа, артерийн даралт зэргийг тэнцвэржүүлнэ. Аминхүчлүүд болон органик нэгдлүүд нь судас хатууралтын процессыг бууруулах, хүнд металлын давс болон бусад хорыг биеэс гадагшлуулах нөлөө үзүүлнэ.

                         Найрлага - 3 шахмалд
Витамин А (каротин, ретинол) ........................................ 10.000 МЕ
Витамин С (аскорбиний хүчил) .........................................1.000 мг
Витамин D ............................................................................162.5 МЕ
Витамин Е (d-токоферол) ...................................................100 МЕ
Витамин В1 (тиамин) ...........................................................50 мг
Витамин В2 (рибофлавин) ..................................................12.5 мг
Ниацин....................................................................................25мг
Витамин B6 (пиридоксин HCI) ...........................................37.5 мг
Фолийн хүчил ...................................................................... 100мкг
Витамин В12 (цианокобалами) ..........................................62.5 мкг
Биотин ....................................................................................25 мкг
Пантотений хүчил (d-кальцийпантотенат) ........................100 мг
Төмөр (фумарат) ...................................................................2.5 мг
Фосфор (кальцийгидрофосфат) .........................................72.5 мг
Иод (иодид калия) .................................................................31.5 мкг
Магни (хелат, оксид) ............................................................100 мг

Цинк (глюконат, оксид) ........................................................7.5 мг

Селен (хелат) .......................................................................62.5 мкг
Зэс (глюконат) ......................................................................62.5 мкг
Марганц (хелат) ....................................................................1.25 мг
Хром (хелат) ......................................................................... .50 мкг
Кали (глюконат) .................................................................... 100мг
Аминобензойны хүчил (ПАБК) ...........................................62.5 мг
Инозит .................................................................................... 10 мг
Кофермент Q10 .................................................................... 2.5 мг
L-цистеин HCI ................................................................ 187.5 мг
L-метионин .......................................................................... 44 мг
Бусад орц: цитрусын биофлавоноидууд, рутин, долоогоно,
целлюлоза, стеариний хүчил, силикат ба стеарат магни,
цайрын диоксид.
Хэрэглэх арга: Өдөрт 3 удаа 1 капсулаар хоол идэх үедээ
хэрэглэнэ.
Анхааруулга: Савлагаа нь гэмтсэн тохиолдолд хэрэглэж болохгүй.
Код: 4059-90 шахмал

Ангилал: M, БИХНБ