МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Стресс ба нойргүйдэлтийн талаарх асуулт, хариулт

-Нойргүйдэл нь сэтгэлийн ядаргаанд орсны нэг илрэл үү?

-Нойргүйдэл үүсэх шалтгаан олон янз байдаг. Нойр хүрэхгүй байгаа тохиолдолд нэн түрүүнд эм уулгүйгээр асуудлаа шийдвэрлэх ёстой. Нойр хүрэхгүй байна гээд эм уугаад байвал сүүлдээ эм уухгүй л бол унтаж чадахгүй, эмийн хамааралд орчихдог.

-Ер нь стресст орохгүй байх нь нойргүйдлийн хамгийн сайн эм. Харин стресст өртөхгүй байх гол арга юу вэ?
-Хүн сэтгэл сан­аагаа тайван тог­твор­той байлгахын тулд тодорхой асуудлыг богино хугацаанд бүрэн шийдэх ёстой. Хэрвээ сэтгэл зов­оосон асуудалтайгаа удаан хугацаагаар зууралдаад байвал сүүлдээ стресст ордог юм. Өөрт тулгамдсан асуудлаа бусадтайгаа ярилцаад, гарах гарцыг нь хурдан олох хэрэгтэй. Харин удаан хугацаанд стресстэй байх нь эрхтний бусад системд сөргөөр нөлөөлдөг.
-Ямар эрхтэнд нөлөөлөх вэ?
-Хоол боловсруулах эрхтэн муудах, зүрх дэлсдэг болох, нойргүйдэлд орох, цаашлаад мэдрэлийн тогтолцооны хямрал нь улам гүнзгийрнэ. Тиймээс амгалан, бухимдалгүй байх нь хамгийн чухал асуудал.
-Нойргүй удаан хугац­аагаар явах, нойргүйдэлд ор­оод удаан хугацаанд эмч мэргэжил­тнүүдэд хан­дахгүй байх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Нойргүй удаан хугацаанд байсан тохиолдолд ердийн шийдвэр гаргаж чадахаа больдог. Ямар нэгэн хэмжээгээр бухимдал нь нэмэгддэг. Нойртой холбоотой дам эрсдэл их бий. Ялангуяа үйлдвэрт ажилладаг, машин жолооддог хүмүүст гарч болох эрсдэл их шүү дээ. 24 цаг ажилласан хүнийг 48 цаг амраана гэдэг нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлагдсан зүйл. Хүн нойроо авах хугацаандаа бүрэн аваагүй бол мэдрэлийн тогтолцоонд нь өөрчлөлт орно. Тэр өөрчлөлтийг хэвийн болгож амраахын тулд амрах, ажиллах хугацааг нарийн зааж өгсөн байгаа юм.
-Хүмүүс бухимдал, ямар нэгэн зовлон шаналлаа давахын тулд архи уух, хийж байгаа ажил төрлөө солих гэх мэт арга хэрэгслийг ихэвчлэн сонгодог. Ер нь бухимдал тайлах хамгийн зөв арга юу вэ?
-Архи дарс ууж, хэн нэгэнд өөрийнхөө бурууг нялзааж бухимдлаа тайлах нь тийм ч сайн арга биш. Эмэгтэйчүүд найз нөхөдтэйгөө уулзаад хамаг юмаа ярьж байгаад бухимдлаа тайлчихдаг. Харин эрэгтэй хүмүүс хүнд өөрт байгаа зовлон шаналалаа ярихгүй, дотроо хадгалсаар байгаад хүнд байдалд орох тохиолдол бий. Эцсийн эцэст бухимдлыг хэн нэгтэй ярилцаж, дотроо байгаа юмны үнэн мөнийг олсон тохиолдолд сайхан болдог. Ганцаараа тэнгэр рүү харж хашхираад, хэний ч бухимдал тайлагдахгүй. Мөн давхар ургамалын гаралтай тайвшруулах бүтээгдэхүүн хэрэглэх нь тохиромжтой.
-Хүн гэр орондоо тайван байдаг ч ажил дээрээ ч юм уу нийгмийн харилцаанаас болж бухимдалд орох нь их байдаг?
-Нийгмийн амьдралд бухимдал төрүүлэх юм зөндөө байна. Өнөөдөр телевиз, сонин хэвлэлээр гарч байгаа мэдээлэлд сайхан юм байхгүй, дандаа л хэн нэгний хэрүүл зодоон, ялласан, шүүсэн гэх мэт мэдээллүүд гаргадаг.
Хүн өөрт хамаагүй зүйлийг анхаарч сонссоныхоо дараа сэтгэл санаа нь хямрах тохиолдол гардаг. Нийгмийн харилцаа, ажил дээрээ болсон бухимдлаа гэр бүлийнхээ гишүүдэд гаргадаг. Хувь хүн өөрөө бухимдлаас ангид байхыг хичээх нь чухал ч гэсэн аж ахуйн нэгжийн удирдлагууд ажлын байран дээрээ бухимдалгүй байлгах нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.
-Эцэг эхээсээ болж хүүхэд стресст орох нь элбэг байдаг гэсэн?
-Тэгэлгүй яах вэ. Хүүхэд өөрөө аливаа юманд амархан автдаг. Хүн хүүхэд байсан үеэ бодоод байдаг хэрнээ хүүхдээ ойлгож чаддаггүй. Хүүхэд аливаа асуудалд ямар өнцгөөс хандахаа мэдэхгүй байж байгаад сэтгэлийн дарамтанд ордог.
Тийм ч учраас хүүхдэд ямар дарамт байгааг эцэг эхчүүд олох, өөрсдөө хүүхдийн хажууд хэрэлдэж зодолдохгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.
Хичээл сургууль дээрээ очоод найз нөхөдтэйгөө тоглохыг хүсдэгүй хүүхэд байдаггүй. Тэд нэг л өдөр хичээлдээ явахаас дургүйлэхээд байвал найз нөхөд, багш нарынх нь хооронд ямар нэгэн асуудал байна л гэсэн үг. Тиймээс шалтгааныг нь олоод хүүхдэдээ зөвөөр тайлбарлаж ойлгуулах нь чухал.Өөрийнх нь насанд тохирсон эрдэс витамин болон тархины үйл ажиллагааг дэмжих нь маш чухал.

Нойргүйдэл (мэдрэлийн системийн цочромтгой, тайван бус байдлаас үүссэн).

Нойр бол бүх амьд амьтанд агаар, хоол тэжээл шиг шаардлагатай зүйл юм. Унтаж байх үед хүний булчингууд суларч, уураг тархи амардаг.     

21-р зуунд нийгмийн хэт хурдацтай хөгжилөөс шалтгаалж "нойргүйдэл” гэсэн өвчинд хүмүүс ихээр нэрвэгдэх болсон. Удаан хугацааны туршид нойр муутай явах нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж, цаашлаад хүний насыг ч богиносгоно. Эмчийн заавраар бичигдэж байгаа жоруудын дийлэнх хувийг нойрны асуудалтай хүмүүсийн эмчилгээ эзэлж байна. 10 хүн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар нойрны эм хэрэглэсэн байдаг. Гэтэл удаан хугацаагаар нойрны эм хэрэглэвэл мэдрэлд муугаар нөлөөлнө. Хар дарж зүүдлэх, сэтгэл гутралд гүн орох нь ихэсдэг. Хэрэв хүн ханатал нойр авч унтаж чадвал царай зүс сайхан болж, сэтгэл санаа өөдрөг явах болно.

а.Грепайн: 1 шахмалаар өдөрт 1-2 удаа хоолны хамт (организмыг үл исэлдүүлэгчээр хамгаалах, дэмжих).

б.5-HTP:2-3 капсулаар оройн хоолны дараа (сэтгэл гутрал, мэдрэлийн түгшүүрийг арилгаж, тайван унтуулна).