МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Цэвэршилтийн талаарх асуулт, хариулт

-Цэвэршилт гэж юуг хэлдэг юм бэ?                                                                             

Эмэгтэй хүн амьдралынхаа туршид сар бүр нэг удаа өндгөн эс боловсруулах чадвартай байдаг. Энэ нас нь 15-49 насанд явагддаг. Эмэгтэй хүн өндгөн эсээ боловсруулж чадахгүй болох буюу жирэмслэхгүй болох энэ үе л цэвэршилтийн процесс юм. Нэг үгээр хэлбэл эмэгтэй хүн жирэмслэх чадвараа алдах процессыг л цэвэршилт гэж нэрлэж байгаа хэрэг. Цэвэршилт явагдлаа гээд эмэгтэй хүн эмэгтэй хүн байхаа болино гэсэн үг биш. -Хүмүүсийн дунд ийм яриа байдаг. Цэвэршилт явагдахаар  уур уцаартай болдог. Хөгширөлт хурдан явагддаг, бэлгийн харьцаанд орохоо больдог гээд... Энэ үнэн үү? 

Энэ бол маш буруу ташаа ойлголт. Цэвэршилтийн үед тухайн эмэгтэйн биеийн байдал онцлогоос шалтгаалаад багахан хэмжээний эмгэг өөрчлөлтүүд л гардаг. Энэ нь юу вэ? гэвэл хөлрөх, уур уцаартай болох, нойргүйдэх, халуун оргих гэх мэт мэдрэлийн гаралтай шинж тэмдгүүд илэрдэг. Энэ үед буюу эдгээр эмгэгүүд илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авч, өөрт тохирсон эмийн ба эмийн бус эмчилгээг хийлгэх хэрэгтэй.                                                                                                                                          

-Эрт цэвэршихгүй байхын тулд эмэгтэйчүүд ямар арга хэрэглэх вэ?        

Цэвэршилтийг удаашруулах буюу эрт цэвэршүүлэхгүйн тулд сарын тэмдгийн мөчлөгийг алдагдуулахгүй бүтээгдэхүүн ууж болно. Өндгөвчний үйл ажиллагааг дэмждэг ургамлын гаралтай бүтээгдэхүүн  хэрэглэж болно. Эм бэлдмэлийг ууснаар цэвэршилтийг бүр мөсөн алга болгоно гэсэн үг биш. Харин энэ үйл явцыг удаашруулж, хойшлуулна гэсэн үг. Цэвэршчихлээ гэхээр сарын тэмдэг огт ирэхгүй гэсэн үг бас биш. Хүн хүний онцлогоос шалтгаалаад заримынх нь нэг хоёр сар өнжөөд ирж байх, зарим хүмүүсийнх жилийн дараа ирдэг байх жишээтэй.                                            

 

- Цэвэршилт явагдаж байгаа эмэгтэйчүүд бэлгийн харьцаанд орж болдоггүй гэсэн?

Энэ бас л буруу ойлголт  байна. Цэвэршлээ гэдэг нь сарын тэмдэг ирэхгүй, жирэмслэхгүй л гэсэн үг. Түүнээс биш бэлгийн харьцаанд орох чадвараа алдсан гэсэн үг ерөөсөө биш. Бэлгийн дур хүсэл урьдынх шигээ хэвээрээ байдаг.                                                                   

- Цэвэршилт хэдэн наснаас, хэдий хэрийн хугацаанд үргэлжилдэг үйл явц вэ?

Цэвэршилтийн процесс 45-аас дээш насанд явагддаг ба энэ нь 5-10 жилийн хугацаанд үргэлжилдэг. Өнөөдөр сарын тэмдэг зогсчихлоо гээд цэвэршиж байгаа юм биш шүү. Нэг хоёр сар, магадгүй жилийн дараа ирж болно.                                                                                     

 

- Сүүлийн үед цэвэршилт залуужиж байгаа. Энэ талаар?                                            

Цэвэршилт зарим хүмүүст эрт үзэгдэх болсон. Энэ нь сүүлийн үед нийгмийн талын стрессүүдтэй холбоотой болж байна. Мөн хувь хүний сэтгэл зүйн онцлогоос ихээхэн хамаардаг. Асуудлыг хэрхэн хүлээж авч байгаа байдал нөлөөлдөг. Зөвхөн бэлгийн харьцаанд орсноороо таашаал авдаг бус хосууд бие биендээ халуун дулаан үг хэлдэг, энхрийлж таалдаг байх нь бас нэгэн чухал асуудал юм. Үүнээс үүдээд эмэгтэйлэг байдлаа хадгалдаг, эмэгтэйчүүдээс хайрын гормон ялгарч байдаг.                                                        

- Эрчүүдийн хувьд цэвэршилт байдаг юм болов уу?                                                            

Бидний дунд зөвхөн эмэгтэйчүүдэд л цэвэршилт тохиолддог гэсэн ойлголт байдаг. Харин эрчүүдэд ч энэ үйл явц явагддаг. Эрчүүдийнх бүр залуу үед нь ч тохиолдох явдал байдаг. Эрэгтэй хүний цэвэршилт сарын тэмдэг ирдэггүйгээрээ л ялгаатай. Эрчүүдийн хувьд бэлгийн гормон даавар ялгарах нь мууддаг ба ингэснээрээ бодисын солилцоо нь багасаж бас л эмгэг өөрчлөлтүүд илэрдэг. Эрчүүдийн цэвэршилтийг хөгшрөлт гэж ойлгоод байдаг. Эрчүүд өөрсдийгөө цэвэршдэг гэдгийг мэддэггүй. Бараг тийм ойлголт байдгийг ч мэдэхгүй. Үс нь цайж, үс хумс нь хугарамтгай болох, уур уцаартай болох, нойргүйдэх, ядарч сульдах, бэлгийн дур хүсэл нь багасах гэх мэт сэтгэхүйн өөрчлөлтүүд илэрдэг.         

-Эрчүүдийн цэвэршилтийн нас?                                                                                                   

Эрчүүдийн цэвэршилт эмэгтэйчүүдийнхээс эрт эхэлдэг. Эмэгтэйчүүдийнх 45-55 насны хоород байдаг бол, эрчүүдийнх 40-50 насанд тохиолддог. Энэ насандаа эрчүүд дааврын болоод биеийн дархлаагаа дэмжих бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж байх хэрэгтэй.                                                                                                   

Цэвэршилтын үед хэрэглэгдэх бүтээгдэхүүн:                                                                                            

а. Эф Си Донг Квай: 1 капсулаар өдөрт 3 удаа сарын тэмдгийн циклийн эхний хагаст, сарын тэмдэг ирсэн өдрөөс хойш 5-14 дэхь өдрүүдэд ууна (байгалийн эстроген даавар).                       

б. Вайлд Ямс: 1 капсулаар өдөрт 2 удаа, сарын тэмдэг ирсэн өдрөөс хойш 15-25 дахь өдрүүдэд ууна (байгалийн прогестерон даавар).           

в. Эйт: 2 капсулыг унтахын өмнө (тайвшруулж өвчин намдаана).                                                          

г. Хлорофилл: 1 цайны халбагыг 50мл бүлээн буцалсан усанд найруулж үтрээг бургуйдаж угаана (салстын үрэвсэл хатингаршил хуурайшилтыг намдааж, үтрээний хэвийн орчинг бүрдүүлж, ашигт микрофлорыг хэвийн болгоно).                                                                                     

д. Корал Кальци: 1 хэмжээст халбагыг 1 стакан усанд найруулж өдөрт 5-6 удаа хооллолт хооронд (эсүүдэд тэжээлийн бодисыг түгээнэ).