МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Coral Calcium /Корал Кальци(Шүрийн кальци)/

Хүний бие махбодид кальцийн гүйцэтгэх үүргийг үнэлж баршгүй билээ. Бие махбодь дахь кальцийн хэмжээ болон түүний бусад эрдэстэй харьцах харьцаа нь маш чухал бөгөөд ясны эдэд ихээр хуримтлагддаг эрдэс юм. Бие махбодь кальцийг хоол хүнснээс нөхөхдөө түүнийг ион хэлбэрт оруулан хэрэглэдэг. Нас ахих тутам ходоодны кальцийг ион болгох чадвар нь буурдаг байна. Ийм учир 40 орчим насны хүмүүсийн 50%, 60 настнуудын 90% нь кальцийн дутагдалд ордог. Кальцийн дутагдал үргэлжилсээр архаг хэлбэрт ороход цусан дахь кальцийн хэмжээ хэвийн эсвэл үл ялиг ихэссэн байдаг нь кальци ясны эдээс цусруу алдагдаж буйн илрэл байдаг. Зарим эмч нар үүнд хууртан кальци агуулсан хүнсний нэмэлт хэрэглэхийг нь хязгаарладаг нь эмгэг процессыг улам даамжруулах нөхцөл болдог. Кальци нь ясны эдээс байнга алдагдаад байвал яс сийрэгжилтэнд хүргэдэг. Энэ эмгэгийн үед шалтгаангүйгээр ууц нуруугаар өвдөх, гар хөл янгинах, хөдөлгөөний идэвхи алдагдах, амархан ядарч сульдах, үс унах, хумс хугарамтгай болох, арьсанд үрчлээ суух, өвдөгний нүдээр сийгэж буй мэдрэмж төрөх, цаашилбал нуруу, гар, хөлний яс хугарах гэх мэтээр тахир дутуу ч болж болзошгүй юм. Кальцийн ион нь булчингийн, ялангуяа зүрхний булчингийн агшилтыг сайжруулдаг, эсийн ханын нэвчимтгий байдлыг хангадаг, харшил үүсгэгчид эмзэг байдлыг бууруулдаг, цус бүлэгнэх процесст оролцдог. Мөн бие махбодийн эрдэсийн болон бусад солилцоонд оролцдог. Кальци дутагдсанаас бие махбодид 100 гаруй төрлийн өвчин эмгэг үүснэ гэж эмч нар үздэг. Кальци алдагдах гол шалтгаануудыг мэдэхэд илүүдэхгүй бөгөөд үүнд: биеийн хүчний хүнд ажил, тамирчдын ачаалал ихтэй бэлтгэл, хөдөлгөөний хомсдол, бэртэх гэмтэх, цэвэршилт, ахимаг нас зэрэг хамаарна. Кальци - Хоол хүнсийг зохих хэмжээний кальцигаар баяжуулах нь ясны өсөлтөнд эерэг үүргийг гүйцэтгэдэг. Кальци мөн ахмад насны хүмүүсийн яс сийрэгжихээс сэргийлнэ.
Кальци дутагдвал, кальци болон фосфорын солилцоог зохицуулдаг паратироид гормонуудын үйл ажиллагаа алдагддаг. Ингэснээр дунд чөмөгний ясны жин алдагдаж, аюулт өвчлөл, эрсдлүүдэд хүргэнэ. Кальци бүхий хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үүнээс мөн сэргийлдэг. Кальцигаар хангах нь гагцхүү ясны өвчлөлүүдээс сэргийлэх ач холбогдолтой биш юм. Кальци дутагдах, тэнцвэр нь алдагдсанаар даралт ихсэх (гипертони), судас хатуурах (артериосклероз), ухаан доройтох (зөнөх) зэрэг ахмад насанд олонтаа тохиолддог эдгээр өвчлөлүүдээс "Корал Кальци” хамгаалж чадах бүтээгдэхүүн юм. 
    Магни - Ясны өсөлт төлжилтийн үйл ажиллагаанд чухал үүрэг рольтой оролцдог остеобласт эсүүдийг магни идэвхижүүлдэг. Мөн яс шаардлагатай эсээр хангагдахыг дэмжинэ. Кальци, фосфорын солилцоог зохицуулдаг паратироид гормон болон ясны харилцан уялдааг тэнцвэржүүлнэ. Магни дутагдвал паратироид гормон ялгарах нь багасдаг. Мөн яс хэрэгцээт бодисуудыг шимж авах процессийг алдагдахад хүргэдэг бөгөөд энэ тохиолдолд яс сийрэгждэг. Паратироид гормон багасвал мөн яс сийрэгждэг байна.
    Паратироид гормон их ялгарах нь мөн сөрөг нөлөөтэй. Харин кальци, магнийн тэнцвэр уг гормоны ялгаралтыг тэнцвэртэй болгоно. Яс эрдэст бодисоор хангагдах явцыг тэнцвэржүүлнэ. Эрдэс бодис дутагдвал сийрэгжин, хэврэгшдэг. Ихэдвэл уян хатан байдлаа алдан мөн л хэврэгшдэг. Хөлний өсгийнд яс ургасан үед Корал Кальци бүтээгдэхүүнийг Протеаза Плюс (Proteasa Plus)-тэй хавсруулан 2-3 сарын хугацаанд хэрэглэхэд 90% нь бүрэн шимэгддэг судалгаа гарсан. Учир нь галт уулын чулуулгаас гаралтай байгалийн маш хүчтэй сорбент болох Монтмориллонит хэмээх ховор бодисыг агуулсан байдаг. Энэ нь бие организмд байгаа хорт бодисуудыг хоргүйжүүлж, ялангуяа Афлатоксин хэмээх хорт бодисыг биеэс зайлуулдаг гайхамшигтай үйлчилгээтэй юм. Галт уулын үнснээс гаралтай нэгэн зүйл байгалийн шавраас гаргаж авдаг ховор бодис юм. Монтмориллонит хоол боловсруулах замыг хоргүйжүүлнэ, үйл ажиллагааг нь хэвийн болгоход нөлөөлнө. Хоол боловсруулах замын үйл ажиллагаа хэвийн болох нь яс шаардлагатай бодисуудаар хангагдахад чухал үүрэгтэй. Монтмориллонит хорт бодисуудыг өөртөө татаж шингээчихээд ямар нэг боловсруултанд оролгүйгээр биеэс гадагшилдаг. Гүйлгэх, өтгөн хатах, бүдүүн гэдэсний үрэвсэл, вирусын халдвар, ходоодны томуу, гэдэсний шимэгчит өвчнүүдийн үед монтмориллонит хэрэглэхийг санал болгодог нь тохиолдлын хэрэг бус. Элэг бөөрийг гэмтээх хорт үйлчилгээтэй Афлатоксин хэмээх бодисыг биеэс зайлуулахад Монтмориллонит ихээхэн үр нөлөөтэй байдаг нь судалгаагаар нотлогдсон.
   Протейн - Энэхүү уураг нь ясны хэвийн байдлыг хангахад эерэг нөлөөтэй. Мөн амьтан, ургамалын гаралтай протейны тэнцвэр чухал. Зохистой харьцаа бүхий протеин "Корал Кальци” бүтээгдэхүүнд агуулагддаг. NSP-ийн Корал Кальци бүтээгдэхүүн нь нунтаг хэлбэртэй байдаг ба хэрэглэхдээ түүнийг устай холиход кальци нь бие махбодид амархан шимэгддэг ионы хэлбэрт ордог юм. Энэ бүтээгдэхүүнийг буталж жижиглэсэн шүрээр хийдэг. Далайн бүлээн цэвэр усанд амьдардаг жижиг бичил амьтад ба ургамалуудын хуяг олон жилийн турш давхралдан хуримтлагдсаар шүрийг үүсгэдэг. Амьтан, ургамалын боловсруулсан эрдэс нь бидний биед сайн шимэгддэг билээ. Энэ бүтээгдэхүүн нь 325 мг кальци, 163 мг магни ба натри, кали, фосфор, хүхэр, төмөр, цахиур, цайр, хром, марганц, зэс зэргийг хялбар шингэх хэлбэрээр агуулсан байдаг. Корал Кальци нь байгалийн маш хүчтэй сорбент бөгөөд хлор (органик бус болон зайлуулахад хэцүү органик хлор), хүнд металлын давс, органик хорыг богино хугацаанд идэвхигүйжүүлнэ. Корал Кальци нь бие махбодид маш олон үүрэг гүйцэтгэдэг. Корал Кальцийн рН нь 10-11 учраас хүчтэй шүлтжүүлэх үйлчлэлтэй бөгөөд бие махбодийн хүчил шүлтийн тэнцвэрийг хэвийн түвшинд байлгана. Кальци бол хүний биеийн хүчил шүлтийг (pH) (устөрөгчийн үзүүлэлт) тэнцвэржүүлдэг буферийн системийн гол элемент юм.
    Жишээлбэл цусны рН нь бие махбодийн хамгийн нарийн тогтмол хэмжигдэхүүн бөгөөд хэвийн үед 7,4 (±0.02) байдаг. Энэ хэмжээ 0,1 хэмжээгээр өөрчлөгдөхөд биед ноцтой эмгэг үүсч болзошгүй ба 0,2-оор өөрчлөгдвөл хүн номын байдалд ордог. 0,3-аар өөрчлөгдөхөд үхэлд хүрнэ. Иймд хүн биеийнхээ хүчил шүлтийг байнга хянаж байх нь чухал. NSP корпорацийн рН хянах сорилын тестерууд тусална. Хэрэв рН өөрчлөгдвөл NSP корпорацийн рН зохицуулж тэнцвэржүүлэх программыг сонгох хэрэгтэй. Харин шээс ба шүлс нь сул хүчиллэг орчинтой байдаг ба рН нь 6,4-6,5 байдаг байна. Ходоод, гэдэсний эрхтэнүүдийн зарим хэсэг үтрээ, арьснаас бусад бие махбодийн орчин шүлтлэг байдаг. Бидний хоол хүнсний 80% нь хүчил үүсгэдэг бөгөөд дөнгөж 20% нь шүлт үүсгэдэг. Уг нь дээрх харьцаа эсрэгээр байх ёстой буюу шүлт үүсгэгч хүнс 80%-ийг эзлэх учиртай. Хэрэв бид хүчиллэг хүнсийг хэтрүүлж хэрэглэвэл биед ацидоз буюу хүчилшилт үүсч цус, тунгалаг болон эд хоорондын шингэнд явагдана. Бодисын солилцоо болон ферментүүдийн үйл ажиллагаа ч алдагдана. Үүнтэй бие махбодь тэмцэж ясны эдэд буй кальцийг "хүчилшилтийн эсрэг зорилгодоо” дайчлан ашиглаж эхэлнэ. Дайчлагдсан кальци нь исэлдэлт үүссэн янз бүрийн эрхтэнүүдэд зүй бусаар хуримтлагдана /цөс, бөөр, нурууны яс, үе, хөлийн өсгий гэх мэт/. Хүчилшилтийн үед эд эрхтэнүүдийн хүчилтөрөгчийн хангамж нь буурсан байдаг тул Корал Кальцийг заавал уух хэрэгтэй, учир нь эд эрхтэнүүдийн хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулдаг. Өнөөдөр Японд л гэхэд 4 сая гаруй хүн Корал Кальциийг тогтмол хэрэглэж байна. Яс сийрэгжилт, артерийн даралт ихдэлт, яс, үений бүтцийн өөрчлөлтийн (артрозын артрит, радикулит, өсгийд яс ургах) үед Корал Кальцийг хэрэглэхэд эерэгээр нөлөөлдөг. Ревматоидны полиартриттай хүмүүс 2 сарын хугацаанд хэрэглэхэд 80%-ийнх нь биеийн байдал сайжирсан. Мөн ходоодны хүчил ихдэлтийг бууруулах, ходоод гэдэсний замыг хоргүйжүүлэхэд сайн нөлөөтэй бүтээгдэхүүн юм. Мөн Корал Кальци нь антиоксидант үйлчлэлтэй.
Найрлага:

( 1 тун хэмжих халбага = 1,5г)

Шүрийн кальци (Корал кальци)..........................................325 мг

Магни.................................................................................163 мг
Бусад найрлага: монтмориллонит (бичил элементүүд агуулсан эрдэс)
Хэрэглэх заавар: 1 халбага /бүтээгдэхүүний саванд байгаа тун хэмжих халбага/ нунтгийг нэг шилэн аяга усанд (эсвэл дурын цай, ундаа) найруулж өдөрт 1-2 удаа хэрэглэнэ. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлаганд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй. 
Код: 1873-75 гр

Ангилал: C, БИХНБ