МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Шимэгчийн талаарх асуулт, хариулт

-Шимэгч гэж юуг хэлэх вэ?

Хvний бие организмын аль ч хэсэгт дасан зохицож хvнд зайлшгvй хэрэгтэй аминдэм, хоол тэжээл, энергийг шимэн амьдардаг олон тєрлийн шимэгч хорхой юм. Ихэнхдээ нарийн, бvдvvн гэдсэнд байрлах боловч цусанд, арьсанд, булчин шєрмєсєнд тэр ч битгий хэл тархи, нvд гээд хvний хамгийн эмзэг, чухал эрхтэнvvдэд ч байрлах нь элбэг. Шимэгч хорхойнууд нь хvнд зайлшгvй хэрэгтэй амин дэм, уураг, нvvрс ус, эрдэс бодисыг шимэн vгvй хийж єєрєєсєє хорт бодис ялгаруулсанаар євчин vvсэх шалтгаануудыг бий болгодог байна. Усгvй бол ямар ч ургамал vхдэг шиг тэжээлийн хомсдолд орсон эд эрхтэн євчилж эхэлдэг.

-Чимээгүй АЛУУРЧИД шимэгч тээж байгаагаа хэрхэн мэдэх вэ?

АНУ-ын хэсэг эрдэмтдийн хийсэн судалгаагаар арван хүний найм нь "чимээгүй алуурчид” буюу үл үзэгдэгч шимэгчдийг өөрийн биед агуулан хордож байдгийг тогтоожээ. Шимэгч хорхой нь хүний биеийн дотор оршин биеийн энерги, хоол, амин дэмийг шимэн амьдарч байдаг амьд биет юм.

Тэдгээрийн дийлэнх нь хүний бүдүүн болон нарийн гэдсэнд байрладаг бөгөөд маш олон төрлийн бичил биеэс хэдэн арван метр хүртэлх урт хэмжээтэй байдаг байна. Ер нь хүний бие тэр чигээрээ 100 орчим төрлийн шимэгчдийг тэжээж чадах боломжтой, шимэгчүүд бүр цус, арьс, булчин шөрмөс зэрэг бүх биеэр, уушиг, элэг, тархи, нүд зэрэг хүний хамгийн чухал эрхтэнүүдэд ч гэсэн орогнож чаддаг байна.

Эрдэмтэн шинжээчид шимэгч хорхойнуудаас 36 төрлийн хорт бодис ялгардаг болохыг тогтоожээ. Эдгээр хорт бодис нь хүний биед нэвтрэн орж эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байдаг. Хүмүүс бид ихэвчлэн гаднаа цэвэр байхыг чухалчилж, гол зүйл болох дотор талаа цэвэр байлгах тал дээр тун хариуцлагагүй ханддаг аж.

Хамгийн гайхалтай нь шимэгчид хүний биен дотор амьдрахдаа уг хүндээ ямар нэгэн мэдрэмж төрүүлдэггүй, зовиур үүсгэдэггүй ухаалаг организм юм. Тэд бидний биед нэгэн эрхтэн мэт дасан зохицож, хоол хүнсээр авсан шим тэжээл, хэрэгтэй амин дэмийг өөртөө шимэн улам томорч, маш түргэн үржиж амьдардаг аж.

Шимэгч хорхой тээгч хүний биед илрэх шинж тэмдгүүд:

Өтгөн хатах
Хэрвээ та эрүүл бол өдөрт 2-3 удаа өтгөнөөр бие засах нь хэвийн зүйл бөгөөд хүн хамгийн наад зах нь өдөрт нэг удаа "хүндэрч байх” ёстой. Харин энэ тоо цөөрөх тусам организмд маш муугаар нөлөөлдөг. Боловсрогдож дууссан ялгадас бие дотор удаан хадгалагдах нь биеийг дотроос нь хордуулдаг. Томорсон хорхой нь цөсний суваг хоолой, бүдүүн болон шулуун гэдэсний ханыг чөлөөтэй байлгахад саад болдог нь өтгөн хатах шалтгаан болдог. Ийм тохиолдолд хорхой улам томрох нь ямар аюултай болох нь тодорхой.

Хий дүүрэх
Хэтэрхий ихээр ер бусын хий дүүрэх, хэхрэх нь хүний биед шимэгчид нилээд газар авсны шинж тэмдэг юм. Гэвч эдгээр шинж тэмдгүүдийг хүмүүс жирийн нэг хэвийн үзэгдэл мэт ойлгон тоохгүй байх нь элбэг.

Гэдэс гүйлгэх
Шалтгаан нь олдохгүй үргэлжлүүлэн гүйлгэх нь шимэгч хорхой биед нилээд газар авсны шинж. Учир нь тэд хлорид, сод зэрэг бодисыг ялгаруулж хүний өтгөнийг шингэн усархаг болгон задалдаг байна.

Нуруугаар хатгах, булчин шөрмөс хөндүүрлэн өвдөх
Зарим шимэгч хорхой хүний булчингийн эд эсэд үүрлэдэг учраас хүний биеийн түүнийг эсэргүүцсэн тэр хэсэг хөөж /хавдаж/ өвддөг байна. Үүнийг ихэвчлэн буруу тодорхойлж ясны өвчин, булчин шөрмөснмий өвчин хэмээн буруу оношлох нь элбэг тохиолддог.

Хэт туранхай ба хэт тарган байх
Бүдүүн, нарийн гэдэсний дотор хана үрэвсэж, бохирдсоны улмаас биенд хоол хүнснээс авсан шим тэжээлүүд бүрэн шингэж чаддаггүй нь хэт туранхай байх үндэс болдог. Харин зайлшгүй хэрэгцээтэй "сайн тарга” нь шимэгч хорхойнуудын хоол болж, ялгагдаж үлдсэн "муу тарга”-аар хооллосон хүний бие хөөж, хэт таргалдаг.

Нүүрээр юм гарах, харшил болон арьсны тууралтууд
Дотор эрхтэнүүд хордож үрэвссэнээр хоол боловсруулах эрхтэнүүд муудаж "eosinophiles” гэдэг бодис биед их хэмжээгээр ялгаруулдаг. Үүнээс үүдэн арьсанд ер бусын тууралт үүсэх, ханиалгах, найтаах, хамар хоолой загатнах гэх мэт шинж тэмдгүүд бүхий харшлууд үүснэ. Иймд хүмүүс гэдэс дотроо цэвэрхэн байлгах нь эрүүл мэндээ хамгаалах хамгийн чухал арга юм.

Нойргүйдэл, уур уцаартай, сандруу байдал
Хүний төв мэдрэлийн систем шимэгч хорхойнуудын ялгаруулдаг хорт бодисоос болж амархан өвчилдөг байна. Тухайлбал, нойргүйдэх, уур уцаартай, тэвчээргүй зан байдлууд гаргаж эхэлдэг. Бага насны хүүхдүүдийн дунд элбэг байдаг цагаан хорхой нь шулуун гэдэсний хананд тавгүй орчин бүрдүүлдгээс хүүхдийг тайван унтаж амрахад нь саад болдог. Тиймээс ч шимэгч хорхойноос цэвэрлэгдэж /эмчлэгдэж/ салсан хүмүүсийн нойргүйдэл хэвийн болж амралт сайжирч, сэтгэл санаа тайван, мэдэгдэхүйц дөлгөөн зантай болдог байна.

Амин дэмийн алдагдал болон ядаргаанд орж сульдах
Хоол хүнснээс авч буй тэжээл биднийг бус шимэгчдийг хооллосноос бид биедээ шаардлагатай уураг болон бусад чухал шим тэжээлээ идэж байгаа ч өөртөө шингээн авч чаддаггүй учир бие сульдаж, турж эцэн, идээд байгаа хирнээ цадахгүй болдог. Сүүлдээ ийм байдлаасаа ядаргаанд шилжин орох нь элбэг. Түүнчлэн хүний бие организм шим тэжээлийн дутагдалд орон суларч ядарснаар биеийн эсэргүүцэх чадвар алдагдаж, ханиад томуу зэрэг элдэв төрлийн өвчин тусах нөхцөл бүрэлдэн, байнга өвчлөх шалтгаан болж байдаг.

Ой санамж, нүдний хараа муудах
Ер нь шимэгч хорхойнуудаас хамааралтай өвчин эмгэгүүдийг тоочиж бичээд барахгүй. Шимэгчид хүний биеийг эзэрхийлж эхлэхээрээ шинж тэмдэг нь улам илэрхий болж байдаг. Тухайлбал хэт таргалах, хэт турах, байнгын өлсгөлөн, астма, амны хөндийн эвгүй үнэр, чихрийн шижин, толгой өвдөх гээд маш олон төрлийн өвчин илэрдэг. Мөн зүрх судасны өвчин болон хорт хавдрууд үүсэхэд шимэгч хорхойнууд идэвхитэй нөлөөлөх нь хамгийн аюултай. Америкийн эрдэмтэд эдгээр өвчнөөр өвдсөн хүмүүсээс шимэгч хорхойн судалгаа авахад ихэнх нь хорхойтой гарчээ.

-Хүмүүсийн нүүрэн дээр гараад байгаа батганд демотекс гэдэг шимэгч хорхой байдаг тухай гоо сайханчид хэлдэг. Энэ хорхой малаас хүнд халдварладаг гэл үү?

-Бидний хүрээлэн байгаа орчинд маш олон бактери, мөөгөнцөр, вирус байдаг. Эдгээр нь өвчин үүсгэх хүчин чадалгүй  хэдий ч хүний арьсанд байнга наалддаг. Хамгийн гол нь хачиг гэдэг бол хүний арьсны эвэрлэг бүрхүүлийн доод давхаргад амьдардаг. Энэ шимэгч хачиг нь хүний арьсны гуужилтын бүтээгдэхүүнээр буюу тослогийн булчирхайн шүүрлээр хооллодог амьтан. Хачиг гэхээр бохир, заваан, өвчтэй хүнд байдаг зүйл биш. Эрүүл хүний биед ч байдаг. Яагаад заавал батгатай холбож үзээд байна вэ гэхээр тоо нь олшрох, арьсны нүхжилт ихсэх, нэг газраа бөөгнөрч арьсны тослогийн тэнцвэр алдагдахаар хачиг үржиж арьсыг үрэвсүүлдэг. Батга дотроо олон янз л даа. Ягаан, хар, цагаан гэх мэт олон төрөл байдаг. 40, 50 нас хүрсэн хүний нүүрээр ч батга гардаг. Батга гэхээр зөвхөн залуучуудад гардаг зүйл гэж ойлгож болохгүй. Өсвөр насныхан буюу 13-28 нас хүртэлх залуусын тослогийн булчирхаи үйл ажиллагаа эрчимтэй ихэсдэг учраас нүүрээр батга гарах үзэгдэл элбэг тохиолдоно. Ингэснээр гадаад орчинд байгаа бактериуд холилдсоноос өвчин үүсгэх шаттгаан бий болдог. Арьсны өвчин судлалын үндэсний төвөөр батганы шархтай, тосны булчирхайн өвчлөлтэй хүмүүс голдуу үйлчлүүлдэг. Тосны булчирхайн хүүдийд хачиг орсноор Демотекоз буюу батгатай хавсарсан өвчин үүсдэг. Манайд энэ төрлийн шинжилгээг хийдэг. Шинжилгээгээр хачиг илэрвэл яаралтай эмчилгээ хийх шаардлагатай. Гэхдээ бусад эрхтэн системд сөрөг нөлөөлөл үзүүлж гэмтээх зүйл байхгүй. Ер нь их аймаар зүйл гэж ойлгож болохгүй. Малаас халдварладаг эсэхийг одоогоор тогтоогоогүй. Эрүүл хүний арьсанд ч энэ хачиг байдаг. Харин хүнээс хүнд ахуйн замаар халдварладаг. Нүүр гарын алчуур, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт зүйлээр дамжин халдварлах тохиолдол бий.

-Демодекс гэж нэрлээд байгаа шимэгч хорхой ямар хэлбэртэй вэ?

Демодекс бол харагдахгүй. Микроскофоор 20 дахин томруулж хардаг. Урд талдаа дөрвөн хошуутай, сүүл рүүгээ нарийхан хачиг байдаг. Урдаа байдаг дөрвөн хошуугаараа арьсны эвэрлэг давхрааг гэмтээж цоолдог. Өвчлөл үүсэх тохироо бүрдсэн үед гарч ирж өндөглөдөг.

Тэгвэл энэ шимэгч хорхойг бүрэн устгах боломж бий юу?

-Нүүр, нуруу хэсгээр үрэвсэлтэй батга гараад байвал хамгийн түрүүнд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Нарийн мэргэшсэн гоо сайханчид хандаж болно. Зөвхөн маск, иллэг гэх мэт зүйл хийгээд эмчлэгдэхгүй. Тусгай эмчилгээ шаардаагатай байдаг.

 

<!-- [if gte mso 9]> <!-- [if gte mso 10]> /* Style Definitions */ table.MsoNormalTable {mso-style-name:"Table Normal"; mso-tstyle-rowband-size:0; mso-tstyle-colband-size:0; mso-style-noshow:yes; mso-style-priority:99; mso-style-qformat:yes; mso-style-parent:""; mso-padding-alt:0in 5.4pt 0in 5.4pt; mso-para-margin-top:0in; mso-para-margin-right:0in; mso-para-margin-bottom:10.0pt; mso-para-margin-left:0in; line-height:115%; mso-pagination:widow-orphan; font-size:11.0pt; font-family:"Calibri","sans-serif"; mso-ascii-font-family:Calibri; mso-ascii-theme-font:minor-latin; mso-fareast-font-family:"Times New Roman"; mso-fareast-theme-font:minor-fareast; mso-hansi-font-family:Calibri; mso-hansi-theme-font:minor-latin;}

Шимэгчийн эсрэг хүүхдийн программ

а. Блэк Волнат, Моринда, Гарлик Тэбс

Хүүхдийн наснаас хамаарч тунг тохируулах: 1-3 насанд 1/4 капсулаар өдөрт 3 удаа хоолны үед 3-6 насанд 1/3 капсулаар өдөрт 3 удаа хоолны үед 6-12 насанд 1/2 капсулаар өдөрт 3 удаа хоолны үед 12-с дээш насанд 1 капсулаар өдөрт 3 удаа хоолны үед

Янз бүрийн хувилбараар шимэгч хорхой устгадаг бүтээгдэхүүнүүдийг хавсруулан өгч болно, жишээ нь:

1-р хувилбар: 10 өдөр Блэк Волнат, 10 өдөр Моринда, 10 өдөр Гарлик Тэбс г.м. эсвэл

2-р хувилбар: Блэк Волнат + Моринда эсвэл Блэк Волнат + Гарлик Тэбс г.м. эсвэл

3-р хувилбар: Блэк Волнат 10 өдөр, Моринда 10 өдөр, По Де Арко 10 өдөр г.м.

Эмчилгээний хугацаа 25 өдөр, 10 хоног завсарлаад 2-р

курс эмчилгээ 25 хоног явуулна.

Урьдчилан сэргийлэх зорилгоор 10 хонгийн эмчилгээ, 14

хоногийн завсарлага, 10-н өдрийн эмчилгээ г.м.

б.Хлорофилл: 1 хоолны халбагыг 1 стакан усанд найруулж

хоолноос 30 минутын өмнө, өдөрт 3 удаа. Блэк Волнаттай хавсарч хэрэглэнэ. Гэдэсний эрүүл нянг дэмжиж, бактери мөөгний өсөлтийг зогсоож, Блэк Волнатын үйлчилгээг тэнцвэржүүлнэ.

Гэдэсний шимэгчийн үед дисбактериоз үүсдэг, иймд урьдчилан сэргийлж Бифидофилусыг 1 капсулаар өдөрт 1 удаа орой унтахын өмнө 1-2 сарын хугацаанд өгнө.

Хүүхдийн тайван бус байдал, уур уцаартай, цочирлын үед HVP-r 1-2 cap хэрэглэнэ. Тун: 1-3 насанд 1-4 капсулаар унтахад нь 3-6 насанд 1-3 капсулаар унтахад нь 6-12 насанд 1-2 капсулаар унтахад нь 12-с дээш насанд 1-2 капсулаар унтахад нь. Эмчилгээнд витамин хэрэглэх шаардлагатай, учир нь шимэгчээс болж аминдэмийн дутагдалд ордог.

в.Сургуулийн өмнөх насныханд Бифидозаврик: 1-4 насанд 1 шахмалаар өдөрт 1 удаа, 4-с дээш насанд 1 шахмалаар өдөрт 2 удаа.

г. Сургуулийн насны хүүхдэд ТНТ: 6-12 насанд 1 хэмжээст халбагаар 1 стакан усанд өдөрт 1 удаа

12-с дээш насанд 1-2 хэмжээст халбагаар 1 стакан усанд өдөрт 1-2 удаа. Төмөр дутагдлын цус багадалтын үед:

д. Айрон Хелат: 1 шахмалаар өдөрт 1 удаа 1-2 cap. Ходоод гэдэсний замын өвчний үед:

е. Бердок мөн (эсвэл) Ливгард 

Цаашид жилд 2 удаа шимэгчээс урьдчилан сэргийлж бүтээгдэхүүн хэрэглэж байвал шимэгчийн хүндрэлээс сэргийлэх болно.


Насанд хүрэгчдийн шимэгч устгах программ

NSP корпораци шимэгчийн эсрэг үйлчилгээтэй олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээс өөртөө тохируулан сонгон хавсруулан ууж болно. Дистрибьютор эмч нарын дунд өргөн ашиглагддаг программыг толилуулья:

1-р бүлэг: шимэгчийг туулгах бүтээгдэхүүн Каскара Саграда эсвэл Нейче Лакс: эхний 10-12 хоног 1-2 капсулаар өдөрт 1-2 удаа унтахын өмнө. Гэртээ байх хугацаагтохируулнаууна. Дараагийн 15-21 хоногт гэдэсний замд шимэгч хуримтлахаас урьдчилан сэргийлж 7 хоногт 2 удаа.

2-р бүлэг: шимэгчийн эсрэг бүтээгдэхүүн, дараахь хувилбаруудаас аль нэгийг нь сонгоно:

а. По Де Арко + Гарлик Тэбс + Моринда

б. Эйч Пи Файтер + Келп + МСМ

в. Блэк Волнат + Гарлик Тэбс

г. Моринда + Гарлик Тэбс + МСМ

д. Моринда + Келп (эсвэл Блэк Волнат)

е. Оливийн навч + Каприлийн хүчилтэй нэгдэл + МСМ

Хэрэглэх заалт: сонгосон хувилбарын бүтээгдэхүүн тус бүрээс 1 капсулаар өдөрт 3-4 удаа ууна. Бүтээгдэхүүн уух хоорондох хугацаа 30 минутаас-1 цаг хэтрэхгүй байвал шимэгчийг устгах нөлөө байнга өндөр хадгалагддаг. Нэмэлтээр Хлорофилл 1 хоолны халбагыг 100-150 мл усанд найруулж өдөрт 2-3 удаа, Нони жүүсийг 1 хоолны халбагаар өдөрт 2 удаа.

Эхний 10-12 хоногт 1-р бүлэгийн шимэгчийг туулгах бүтээгдэхүүнийг 2-р бүлэгийн шимэгчийн эсрэг бүтээгдэхүүнтэй хавсруулан хэрэглэнэ.

1-25хоногт 2-р бүлэгийн шимэгчийн эсрэг бүтээгдэхүүний тунг 100%, 25 дахь хоногоос тунг 50%-аар бууруулна. Нэмэлтээр Корал Кальцийг 1 хэмжээст халбагаар 1 стакан усанд найруулж өглөөд ууна (цусыг шингэлнэ, хүчил шүлтийг тэнцвэржүүлнэ, ходоод гэдэсний үйл ажиллагааг дээшлүүлнэ).

3-р бүлэг: гэдсийг ашигт бактерээр хангах Бифидофилус: 1 капсулаар өдөрт 1-3 удаа. Улиралд 1 савыг хэрэглэнэ.

4-р бүлэг: фермент болон эрдэс аминдэмийг нөхөх Мега Хелл эсвэл Супер Комплекс эсвэл ТНТ, Коллойдал Минералс эсвэл Корал Кальци эсвэл Остео Плюс эсвэл Кальци Магни Хелат. Чөлөөт Амин хүчил Пептовитыг Фууд Энзим хоол боловсруулах ферменттэй хавсруулан хэрэглэвэл бүтээгдэхүүний шимэгдэлт, үйлчилгээг улам сайжруулна.