МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
-Толгой нь өвддөггүй хүн бараг байхгүй байх. Энэ зовиур ер нь юунаас үүсдэг вэ?. Удаан хугацаагаар толгой өвдөх нь ямар нэг аюултай байдалд хүргэх үү?
Толгой өвдөх ямар ч өвчний үед гардаг шинж
тэмдэг. Угаасаа өвдөж л байдаг гэж зүгээр орхиж болохгүй. Ялангуяа долоо хоногт
2-3 удаа толгой өвдөж байвал тархины ямарваа нэгэн өөрчлөлт, эмгэгтэй гэж
ойлгох хэрэгтэй. Тиймээс толгой нь өвддөг хүмүүс давтамжийг нь мэдэх нь чухал.
Өдөр бүр өвдөөд байвал зайлшгүй мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Тархины
судасны нарийслаас болж толгойн өвчинтэй болж болно. Энэ нь судасны хатуурал,
зохицуулалтыг алдагдал гэсэн хоёр үндсэн шалтгаантай байдаг. Тархины судасны
хатуурлаас үүссэн цусан хангамжийн дутагдал нь эрт илрүүлбэл сайжирч, амархан
эмчлэгддэг эмгэг.
-Зарим
тохиолдолд толгой өвдөхтэй зэрэгцээд чих шуугиад, бие сулраад байдаг шүү дээ.
Үүнийг ядарснаас л боллоо гэж тоохгүй байх нь бий?
Тархины цусан хангамжийн дутагдлын үед мэдэгддэг
шинжүүд бий. Толгой өвдөх, эргэх, үдээс хойш бие суларч, ажилдаа идэвхгүй
болох, нойргүйдэх, юмаа мартах, чих шуугих зэрэг. Эдгээрийн хоёроос гурав нь
байнга, эсвэл тодорхой давтамжтайгаар танд мэдэгдээд байвал яаралтай эмчид
хандах хэрэгтэй. Тархины судасны эмгэг ийм шинжээр илэрч болно. Тоохгүй орхиж болохгүй.
Ер нь 35-аас дээш насны хүмүүс тархины судасны бичлэгийг жилд нэг удаа хийлгэж
байх хэрэгтэй. Энэ бичлэгээр үйл ажиллагааны өөрчлөлт байна уу, органик судасны
нарийсал байна уу гэдгийг тогтоодог. Хэрэв оношийг нь зөв тогтоочихвол толгойн
өвчинг цаг алдалгүй эмчлэх боломжтой болдог юм. Ялангуяа толгой их өвдөж, дотор
муухайрч, халуурах шинж тэмдэг давхцвал мененгит, тархины хатуу хальсны
үрэвслүүд явагдаж байж мэднэ. Мөн харвалт, хавдрын үед ийм байдлаар илэрч
болдог юм. Мэдрэлийн гаралтай өвчнүүд нь минут, секундээр хүндэрдэг учраас цаг
алдаж огт болохгүй. Ялангуяа бид хүүхдэдээ илэрсэн ийм шинж тэмдгийг хоолны
хордлого, ходоод гэдэсний хямралтай хольж хутгах гээд байдаг аюултай.
-Сүүлийн жилүүдэд
нийгмийн хөгжил, техник технологийн хөгжилтэй зэрэгцээд хүмүүсийн оюуны ачаалал
ихэсч, толгойн өвчин нэмэгдэх болсон. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
Нийгмийн хөгжилтэй холбоотойгоор бага насны
хүүхдэд ч толгойны өвдөлт байна. Стрессээс гаралтай өвчнүүд элбэгшсэн шүү дээ.
Ажил бүтэхгүй байх, амьдралын бага зэргийн бэрхшээлээс болж бид их стрессддэг.
Гол шинж тэмдэг нь толгой өвдөж, нойргүйдэх. Бүх л юм тайван бус, нэг л болж
өгөхгүй байгаа юм шиг санагддаг. Ийм тохиолдолд хамгийн чухал эмчилгээ бол
өөрийгөө тайвшруулах.
-Стрессээ тайлахгүй удвал ямар хор уршигтай вэ?
-Стресс нь үйл ажиллагааны гаралтай эмгэгт
тооцогддог. Энэ нь даамжирвал бүх эрхтэн системд нөлөөлнө гэсэн үг. Стрессийн
70-80 хувьд нь нуруу чилж өвддөгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Нурууны өвчтэй
болчихож гээд шинжилгээ өгөөд гүйгээд байдаг. Сэтгэл санаа тавг үйтэхэд сээр
нуруу, бү- сэлхий хавиар чилнэ. Мөн нойргүйднэ. Нэг шөнө бүтэн унтахгүй байхаас
илүү 3-4 цаг унтаад сэрэх өнгөц унталтууд архаг нойргүйдэлд хүргэдэг юм шүү. Стресс
нь ийнхүү даамжирсаар ходоод, гэдэс, хоол боловсруулах замын үрэвсэл үүсэх
шалтгаан болдог. Цөс агших, өтгөрөх нь үүнтэй холбоотой байж болно. Тиймээс
стрессээс аль болох хурдан гарах ёстой юм.
-Бид
толгойн өвчин, сэтгэл санааны тавгүйтлээ эмээр дарах дуртай. Парацетамол,
цитрамон гэх мэт?
Толгой өвдөх нь бүх л өвчний үед илэрдэг.
Хамгийн гол нь ямар өвчний үед өвдөж байгааг нь мэдэх ёстой. Хэрэв даралт
ихдээд толгой өвдсөн бол даралтын эмээ уу. Зүрх өвдсөн бол зүрхний эмээ уу.
Гэтэл юуг нь мэдэхгүй байж толгойны эмийг тааж уугаад хэрэггүй. Бүр өвдөөд
болохгүй бол өвчин намдаах эм хэрэглэж болно л доо. Гэхдээ мэргэжлийн эмчид
заавал эхэлж хандах ёстой. Толгойны өвчинг таавраар намдаах нь сайн биш.
-Хоол,
цай бага зэрэг холдоод, ажлын ачаалал нэмэгдээд ирэхээр толгой бас өвддөг.
Ядаргаа гэсэн оношийг өөртөө тавиад л эм уучихдаг шүү дээ?
Ядаргаа гэсэн онош манай мэдрэлд байдаггүй
гэдгийг мэдэх үү. Ядраад, толгой өвдлөө гэж хүмүүс ярих дуртай. 80-аас дээш
настангууд л ядардаг байх. Тэр байтугай хоол, цай холдоход толгой өвдөнө гэж ер
нь байхгүй шүү. Хэрэв мэдрэлийн систем эрүүл л бол хоол холдох, ажлын ачаалал
ихсэх зэрэгт дасан зохицохдоо сайн байдаг юм. Хэрэв энэ чадвараа алдсан бол
тархины ямар нэг эмгэг байна л гэсэн үг. Тэгэхээр толгойны өвдөлтүүд заавал нэг
шалтгаантай. Ядрах төдийд толгой өвдөх шинж тэмдэг 50-60 насанд л тохионо
гэдгийг санаарай. Хүмүүс юм л бол "Ядарчихлаа, хөгширч байх шиг байна” гэх
зэргээр өөрийгөө тайвшруулдаг. Гэтэл хөгшрөлт гэдэг зүйл чинь 60 наснаас л
эхлэх ёстой юм шүү дээ. Эрдэмтнүүдийн үздэгээр 70-аас дээш насанд ядаргаа гэсэн
ойлголтыг авч үзэх ёстой. Манайхан ядаргаа гэсэн оношоор халхавч хийгээд өвчнөө
хүндрүүлээд байх юм. Гучин жилийн өмнө тархины бага зэргийн эмгэгтэй хүнд хоёр,
гурван витамин бичиж өгөөд явуулдаг байсан бол одоо хэвтүүлж эмчлэхээс наашгүй
болчихож. Нэгдүгээрт бид өөрсдөдөө хайнга хандаж байна. Нөгөөтэйгүүр нийгмийн
хөгжил нөлөөлж байгаа юм.
- Арав
гаран жил толгой нь өвджээ. Эмч үзээд "мигрен” гэсэн онош тавиад, эмчлэгдэхгүй
өвчин гэсэн байна. Ер нь толгойн өвчин, тархины эмгэгүүд эмчлэгдэхгүй байх нь
хэр олон бэ?
Оношоо бүрэн тогтоох хэрэгтэй. "Мигрен” биш ч
байж болно. Мөн байсан ч үйл ажиллагааны гаралтай эмгэгүүд учир аюултай биш.
Арван жил өвдсөн бол оношоо сайн гаргуулаад эмчилгээнд ороход хавдар
болчихоогүй л бол эмчлэгдэнэ. Онош оновчтой байвал эмчилгээ сайн байдаг. Таасан
арван эм ууснаас оновчтой нэг эм уух нь чухал. Толгой нь өвддөг хүн бүр оношоо
зөв тодорхойлуулах хэрэгтэй. Тэгвэл толгойны өвчин эмчлэгдэнэ. Утаа тортогтой,
агааржуулагч муутай өрөөнд ажилладаг бол тархинд хүчилтөрөгч дутсанаас толгой
байнга өвдөнө биз дээ. Хэрэв орчноо соливол зүгээр болдог. Тэрэнтэй адил
мэргэжлийн эмчид хандах нь чухал гэдгийг дахин хэлье.
-Хүн
тархиа ямар нэг хэмжээгээр амрааж байх ёстой гэж би боддог. Харин оюуны
хөдөлмөр тархинд дасгал болдог гэсэн яриа бий?
Хүний төв мэдрэлийн систем биеийн бүх л мэдрэл
үүдийг удирдаж байдаг. Тэгэхээр хүн ачаалал авахын хажуугаар тодорхой
хэмжээгээр амарч байх хэрэгтэй. Бага насны хүүхдүүд оюуны ачаалалд хэт өртдөг
болсон байна. Ялангуяа бага, дунд ангийн хүүхдүүд. Хичээлдээ явчихаад гэртээ
ирэхэд нь аав, ээж нь гэрийн даалгавраа хий гэж шаналгана. Тэр хүүхдэд тархиа
амраах цаг өгөхгүй байгаа байхгүй юу. Улирлын амралт гэж хэдхэн хоног өгчихөөд
өчнөөн гэрийн даалгавар өгчихдөг. Үүнээс болж стресстэй хүүхэд олон болох нь.
Хүн байнга хийдэг зүйлээсээ огт өөр юм хийж, бухимдалгүй байх нь тархины маш
том амралт болдог.
Чихрийн шижин өвчний үед хэрэглэгдэх бүтээгдэхүүнүүд:
а. Готу кола: 1ширхэгээр 2 удаа
б. Гинкго готу кола: 1ширхэгээр 2 удаа
в. Хлорофил: 1 цайны халбагаар 1 стакан усанд өдөрт 3 удаа
г. Пептовит: 1ширхэгээр 3 удаа
д. Омега3: 1ширхэгээр 3 удаа
Дархлаа ба иммунитет, дархлаа, иммунитет, биеийн эсэргүүцэл, бие сульдах, өвчлөмтгий болох, дархлаа муудах, ядарч сульдах, тамирдах, архаг ядаргаа, дархлаа дэмжих, дархлаа гэж юү вэ? Амны хөндийн үрэвсэл, амны үрэвсэл, шүд цоорох, амны муухай үнэр, ам гэмтэх, буйл үрэвсэх, буйлны үрэвсэл, амны шарх, салст бүрхэвчийн үрэвсэл, хүүхдийн амны үрэвсэл, буйлнаас цус гарах, буйл үрэвсэх, амны хөндийн эмгэг, амны хөндийн ариун цэвэр, хүүхдийн ам гэмтэх Антибиотикийн хор уршиг, антибиотик, мөөгөнцөр, дисбактериоз, антибиотикийн хордлого, эмийн замбраагүй хэрэглээ, эмийн гаж нөлөө, эмийн хордлого, антибиотикийн гаж нөлөө Батгажилт ба арьсны үрэвсэл, батга батгажилт, нүүрэнд юм гарах, идээт үрэвсэл, арьсны тослогжилт, нуруу цээжний батга, насны онцлог Радикулит ба үе мөчний үрэвсэл, үе мөчний өвчин, үений үрэвсэл, яс ургалт, үе мөч өвдөх, нуруу өвдөх, өвдөгний үер өвдөх, гар үе мөч хөших