МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Ясны сийрэгжилтийн талаарх асуулт, хариулт

Ясны сийрэгжилт гэж ямар өвчин бэ?

Ясны сийрэгжилт гэдэг бол ясны эрдэс бодис алдагдаж, хувийн жин буурч, улмаар ялимгүй механик хүчин зүйл нөлөөлөхөд хугарах эрсдэл гардаг, араг ясны даамжрах явцтай эмгэгийг ясны сийрэгжилт гэдэг. Энэ өвчин нь Монголын төдийгүй дэлхийн эмч, эрдэмтдийн анхаарлыг татсан асуудал болж байна. Урьд нь настай, хөгшин хүмүүст үүсдэг гэсэн ойлголттой байсан бол харамсалтай нь залуужиж, залуу үе рүү чиглэж байгаа учир чимээгүй тахал ч гэж нэрлэгдэх болсон.

Залуужих шалтгаан нь юу вэ?
Үүний учир нь  улам бүр эрчимтэй хөгжиж байгаа техникийн дэвшил нь хөдөлгөөний хомсдолд оруулдаг мөн, зөв зохистой хооллолт алдагдаж, хүүхэд залуучуудын дунд гаазтай ундааны хэрэглээ ихсэж, залуусын архи тамхины хэрэглээ ихэссэнтэй холбоотой.
Ясны сийрэгжилт өвчнийг үүсгэдэг шалтгаан нь:
1.Амьдралын хэв маяг, хоол тэжээлийн онцлог нөлөөлнө.
•    Хорт зуршил. Сүү цагаан идээ хэрэглэхээсээ илүү чихэрлэг зүйл их идэж, архи тамхиний хэрэглээ ихтэй байна. Энэ бол буруу зуршил юм.
•    Нэгэн хэвийн суугаа ажил буюу хөдөлгөөний хомсдол
•    Хоол хүнсээр кальцийн агууламж дутмаг байх
•    Витамин Д-ийн дутагдал
2.Генийн хүчин зүйл
•    Ахимаг нас
•    Туранхай хүмүүс
3.Гормоний нөлөө
•    Эрт цэвэрших   
•    Анхны сарын тэмдэг оройтож ирэх                                                   
•    Эмэгтэйчүүд эрчүүдээс 1-2 дахин илүү өртөмтгий байдаг
•    Жирэмслэхгүй байх
•    Биеийн юм өвдөлттэй ирэх
4.Эмийн бэлдмэлүүд удаан хугацаагаар хэрэглэх \Жишээ нь: Уналт таталтын эсрэг эм бэлдмэл\
5.Хавсарсан өвчин эмгэгүүд
•    Хавдар
•    Цусны өвчин
•    Мэдрэлийн өвчин
•    Дотоод шүүрлийн булчирхайн өвчин
Ясны сийрэгжилтийн үед илрэх шинж тэмдэг ?
Я
сны сийрэгжилт нь эмнэл зүйн шинж тэмдэг бүдэгтэй 10-15 жил даамжран явагддаг. Эхний үед кальци дутагдлын шинж болох амархан ядрах, цочромтгой болж, нойр муудах, дархлаа суларч ханиад томуугаар өвчлөмтгий болох,үс салаалж унах, хумс хугарамтгай болох,  шүд сулрах, шүдний өвчнүүдэд өртөмтгий болно. Нилээд даамжирсан үедээ булчин татах, өвдөх, яс ууц нуруугаар янгинах, чилэж өвдөх, биеийн өндөр намсах, биеийн байрлал өөрчлөгдөх \бөгтөгөр болох\,явдал өөрчлөгдөх, яс хугарах, нурууны нугаламын суулт мурийлт илэрдэг. Ясны хугарал үүсэх гэх мэт зовиурууд илэрдэг.

Кальци хүний бие махбодид ямар үүрэгтэй  вэ?
Кальци хүний бие махбодид олон чухал үүрэгтэй.
1.Мэдрэлийн сэрэл дамжихад оролцдог
2.Зүрхний импульс дамжихад оролцдог
3.Шөрмөс болон булчингийн агшилтанд оролцдог
4.Ясны бат бэх байдалд оролцдог гэх мэт үүрэгтэй
Кальци дутагдвал мөн ихэсвэл өвчин эмгэгийг үүсгэдэг.

Кальци дутагдвал ямар шинж тэмдгүүд илрэх вэ?
 Нас наснаас хамаараад өөр өөр шинж тэмдэг илэрдэг л дээ.
1.Бага насны хүүхдүүдэд голдуу витамин Д дутагдсанаас кальци гэдэсний ханаар шимэгдэх нь багасч улмаар хүүхдийн нурууны болон хөлийн ясны хэлбэр алдагдах, нуруу мурийх, хөл майга болдог ба мөн түүнчлэн хүүхдүүд өндөр болохгүй байх ба шүдний паалан хэврэгшиж амархан шүд цоорох шинжүүд илэрнэ.     
2.Ид өсвөр насны хүүхдүүдэд кальцийн хэрэгцээ ихэсдэг ба энэ үед шаардлагатай кальциа яснаас авснаас хүүхэд хөлийн шилбээр өвдлөө, яс янгинаж өвдлөө, шөрмөс татлаа гэх мэтээр зовиурладаг ба энэ үед манай монголчууд " өндөр болох гэж байгаа юм” гэж буруу ойлгодог. Энэ үеэс л үр хүүхдэдээ кальци хэрэглүүлэх хэрэгтэй.      
3.Шилжилтийн насны ба насанд хүрсэн тамирчид ерөнхийдөө их эрүүл байдаг. Хэдий тийм боловч тэд спортын дасгал сургуулилт хийх явцдаа гэмтэл авах магадлал өндөр байдаг. Тэд жингээ хасах, хэт их дасгал хийх үед хөлсөөр их хэмжээний эрдэс бодисуудаа алддаг.

Ясны сийрэгжилтийг яаж оношлох вэ?

1.Японы TANITA аппаратаар манайх үнэгүй үзэж өгдөг. Мөн эмнэлэгүүдээр дараах шинжилгээнүүдийг хийлгүүлээд ирж бүтээгдэхүүн хэрэглэж болно.
2.Цусанд кальци, фосфор, магни мөн бэлгийн\эм,эр\ дааврууд тодорхойлох.

3.Рентген зураг. Энэ арга учир дутагдалтай ЯС-ийг 30%-с дээш үед оношлогддог.
4.Компьютер томограф, MRI  Энэ арга бол үнэ өртөгийн хувьд өртөг өндөртэй учир хүн болгон хийлгээд байх боломж муутай.

Ясны сийрэгжилтийг зогсоох боломжтой юу?
Боломжтой, Өвчний явц, үе шат, хүндрэл байгаа эсэх, анхдагч, хоёрдогчийн аль нь болох, тухайн хүний нас, хүйс, хооллолтын дэглэм, суурь өвчин зэргийг тооцож
кальци эрдэс минералийн тунг  тогтооно. Ийм учраас заавал ясний сийрэгжилтийг оношлуулж байж бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй.

Ясны сийрэгжилт өвчний үед хэрэглэгдэх бүтээгдэхүүнүүд:

а.Кальци магни хелат: 1 капсулаар өдөрт 1 удаа

б.Корал кальци: 1 хэмжээст халбагаар 1 стакан усанд найруулж өдөрт 5-6 удаа

в.Остео плюс: 1 шахмалаар өдөрт 1 удаа оройн хоолны үед

г.Коллоидал минералс: 1 хоолны халбагаар 1 стакан усанд найруулж өдөрт 2 удаа хэрэглэнэ.

Өвчний хүнд хөнгөний байдал болон хавсарсан архаг өвчтэй эсэхээс хамаарч тун хэмжээ болон бүтээгдэхүүний сонголт өөрчлөгдөнө.