МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) нь илүүдэл жин ба таргалалт гэдгийг хэвийн биш өөхний хуримтлал буюу биед илүүдэл өөх хэт хуримтлагдсанаас эрүүл мэндийн байдлыг алдагдуулдаг хэмээн тодорхойлжээ. Биеийн жингийн индекс (БЖИ) гэдэг нь биеийн жинг өндөртэй харьцуулсан үзүүлэлт бөгөөд үүнийг хүн амын дунд таргалалт ба илүүдэл жинг тогтооход өргөн хэрэглэдэг байна. БЖИ-ийг биеийн жинг биеийн өндөрийн квадратад хувааж олдог (кг/м2).
Тархалт
ДЭМБ-ын шинэ тоо баримтаар (2005 он):
• 15-аас дээш насны насанд хүрэгчдийн 1,6 тэрбум нь илүүдэл жинтэй
• 400 сая насанд хүрэгчид таргалалттай байна.
• 5 хүртлэх насны 20 сая хүүхэд илүүдэл жинтэй байна.
ДЭМБ-ийн урьдчилсан таамаглалаар 2015 он гэхэд ойролцоогоор 2,3 тэрбум насанд хүрэгчид илүүдэл жинтэй, 700 сая нь таргалалтай болно гэжээ. Урьд нь таргалалт, илүүдэл жин нь өндөр орлоготой орнуудийн тулгамдсан асуудал байсан бол орчин үед дундаж болон бага орлоготой орнуудад ч, ялангуяа хотуудад илүүдэл жинтэй хүмүүс огцом өсч байна [5]. Эрэгтэйчүүдийн биеийн нийт жингийн 10-20%, эмэгтэйчүүдийн биеийн нийт жингийн 25-30% - ийг өөх эзэлж байвал эрүүл хэвийн жинтэй гэж үздэг. Аль ч хүйсний хүмүүст нас ахих тутам өөхний биед эзлэх хувь ихсэж, харин булчин ба ясны жин багасдаг бөгөөд зарим тохиолдолд насан турш тогтвортой байдаг.
Шалтгаан-эмгэг жамын ангилал
1. Экзогенно-конституциональ таргалалт (анхдагч,
хоол тэжээл-бие галбирын):
1.1.гиноид (өгзөг-гуяны, лийр хэлбэрийн)
1.2.андроид (хэвлийн -алим хэлбэрийн)
2. Шинжтэмдгийн (хоөрдогч) таргалалт
2.1. Генетикийн өөрчлөлт (ялангуяа олон эрхтний гаж өөрчлөлттэй генетикийн хам шинж)
2.2.Тархины (адипозогениталь өөрчлөлт, Бабинский-Пехкранц-Фрелихийн хам шинж):
2.3.Дотоод шүүрлийн өөрчлөлтүүд
2.4.Ятрогений гаралтай буюу зарим нэг эмийн бодисын хэрэглэх үед
Шалтгаан хүчин зүйлээр нь
Анхдагч ба хоөрдогч. Хоөрдогч буюу шинж тэмдгийн таргалалтад эндокринно-метаболийн таргалалт (Кушингийн синдромийн таргалалт, гипотиреоз, акромегали, инсулома) ба тархины гэмтэлтэй холбоотой таргалалт ордог. II-догч таргалалтын онцлог нь үндсэн өвчнийг эмчилснээр биеийн жин буурдаг. Таргалалтын 90-95% нь анхдагч таргалалт байдаг бөгөөд хоол тэжээл-, нейроэндокринны (гипоталамийн хэлбэрүүд) гэж ангилна.
Өөхний хуваарилалтын шинж тэмдгээр нь 2 ангилна. Үүнд:
1. Эрэгтэй буюу алим хэлбэрийн таргалалт: Хэвлийн буюу төвийн таргалалт - Өөхний үндсэн хуримтлал нь хэвлий, хэвлийн урд хана, их бие, нүүр, хүзүү хэсгээр байрладаг.
2. Эмэгтэй буюу лийр хэлбэрийн таргалалт: Глютеофемораль хэлбэрийн таргалалт- гуя, өгзөгний хэсэгт өөх хуримтлагддаг.
Хэвлийн таргалалт зүрх судасны өвчин, 2 хэлбэрийн чихрийн шижингээр өвчлөх эрсдэл ихтэй. Өөхний хуримтлалийн хэв шинжийг тогтоодог хамгийн найдвартай шалгуур нь - бүсэлхий-ташааны харьцааны хэмжээ юм. Энэ харьцаа нь глютофемораль хэлбэрийн таргалалттай эмэгтэйд -0,81-ээс бага, хэвлийн таргалалттай үед энэ харьцаа 0,81-ээс их, эрэгтэйд 1,0-ээс их эсвэл бага байна. Мөн үүнээс гадна хэвлийн таргалалтыг бүсэлхийн тойргоор хэмждэг. Эрэгтэйд хэвлийн тойрог 94 см-ээс доошгүй, эмэгтэйд 80 см-ээс доошгүй бол хэвлийн таргалалт гэж үздэг.
Таргалалтын явцаар нь
Хэрэв биеийн жин жилд 2-3 кг -аар нэмэгдэж байвал: тогтвортой , хэрэв жилд 5 кг болон түүнээс дээш жингээр нэмэгдвэл даамжирсан явцтай гэнэ.
Хүндрэлтэй эсэхээр нь
Хүндрэлтэй - артерийн даралт ихдэлт, атеросклероз, зүрхний ишеми өвчин, инсулин шалтгаант - чихрийн шижин гэх мэт.
Оношийн дэлгэрэнгүй бичлэг: жишээлбэл- I зэргийн таргалалт (БЖИ=27.8 кг/м2), өөхний холимог хуваарилалт, хүндрэлгүй, тогтвортой явцтай
Бие махбод дахь өөхний хуримтлал
Хүний биеийн өөхний гол хуримтлал нь арьсан дор, мөн хэвлийн хөндийд их ба бага чацархайн өөх (сэмж) байдлаар оршдог. Тарган хүмүүст өөхөн давхаргын зузаан нь 15-20 см хүрдэг. Өөхний хуримтлал нь нэгэн жигд биш, 5-10 мм жижиг долек байдлаар байдаг. Өөхөн хуримтлал нь организмд жигд тардаггүй. Өөхөн хуримтлал нь төвийн ба захын гэсэн 2 хэлбэртэй байдаг. Энэ 2 хэлбэрийн өөхний хуримтлал нь ач холбогдлоороо өөр өөр байдаг [7]. Төвийн таргалалтын үед дотор эрхтний эргэн тойрон бодисын солилцооны идэвхитэй бор өөх хуримтлагддаг, захын таргалалтын үед бодисын солилцооны идэвхигүй цагаан өөх хуримтлагддаг. Төвийн ба захын таргалалтын үр дагавар нь ч өөр өөр байдаг. Чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, атеросклероз зэрэг таргалалтын хүндрэлүүд нь төвийн таргалалтын үед тохиолддог.
Шалтгаан
1.Хоол тэжээлээр орж ирж байгаа илчлэг, илчлэг зарцуулалт , авбал зохих илчлэгийн тэнцвэр алдагдах
2.Хөдөлгөөний хомсдол
3.Сүүлийн жилүүдэд нэлээд судлагдаад байгаа шалтгаан нь таргалалтын хүндрэл болох өөхөн эд, өөхөн эдээс ялгардаг дааварууд
Таргалалт ба хооллолт
Өдөрт хоолоор авч байгаа илчлэгийн хэмжээ дэлхийн улс орнуудад харилцан адилгүй байдаг.1970 оны эхээс 1990-ээд оны сүүлээс 1 хүний өдөрт дундаж авдаг илчлэгийн калорийн хэмжээ Дорнод Европын орнуудаас бусад оронд өссөн.АНУ-д 1996 онд 1 хүнд 3654 кал буюу хамгийн өндөр кал байсан бол 2002 онд 3770 кал болсон. Европчуудад 1990 оны сүүлээр 3394 ккал, Азийн хөгжингүй орнуудад 2648 кал, Африкийн Сахарын цөлд 1 хүнд 2176 калори ногдож байв. 1971-2000 онд АНУ-д таргалалт 14,5-30,9% болтлоо өссөн. Энэ хугацаанд хэрэглэсэн калорийн дундаж хэмжээ мөн өссөн. Эмэгтэйчүүдэд өдөрт хэрэглэж буй калорийн хэмжээ дунджаар 335, эрэгтэйчүүдэд 168 калориор өссөн. Энэ калорийн ихэнх нь өөх тосны бус нүүрс усны хэрэглээнээс болж өссөн. Энэ нүүрс усны 25% нь Америкийн залуучуудын өдөр дутам хэрэглэж буй ундаа эзэлж байна. 20 жилийн өмнөх чизбургер 333 калори байсан бол одоогийн чизбургер 590 калори болжээ.
Амьдралын суугаа хэв маяг
Суугаа хэв маягтаргалалт, хөдөлгөөний хомсдол нэлээд нөлөөтэй. Дэлхийн нийт хүн амын
Генетик
Хүрээлэн байгаа орчны хүчин зүйл ба генетикийн харилцан үйлчлэлийн үр дүнд таргалалт үүсдэг гэж үздэг. Энэ нь хангалттай илчлэг байхгүй үед хоолны дуршлыг зохицуулагч, Үүнд: FTO gene (16q12.2), NPCI (18q11q-12), Мөн үүнээс гадна хэд хэдэн локусууд байдаг: лептины дутмагшил-локус, лептин рецепторын дутмагшил, прогромон конверси -1 дутмагшил, меланокортин-4 рецепторын полиморфизм Хэдийгээр эдгээр дутмагшил нь одоогоор ховор байгаа боловч эдгээр ген нь таргалалтын урьтал болж болох юм. Зарим нэг судалгаагаар удамшил нөлөөлдөг байж болох талаар судалсан ч тодорхой генийг тогтоогоогүй. Зөвхөн эх эцэг нь хоёулаа тарган хүмүүсийн хүүхдийн 80% нь тарган, хэвийн жинтэй эх эцгийн удмаас 10% байдаг гэсэн судалгаа байдаг. Генийн онолоор тодорхой үндэс угсаатнууд хүрээлэн байгаа гадаад орчноосоо шалтгаалж таргалах хандлагатай гэж үзсэн байна.
Нийгмийн байдал
БЖИ ба нийгмийн байдал холбоотой гэж үздэг олон тайлбарууд байдаг. 1989 оны тоймоор нийгмийн байдал өндөртэй эмэгтэйчүүд таргалах нь бусад эмэгтэйчүүдээс бага, харин эрэгтэйчүүдийн хувьд ангийн ялгаа байхгүй гэсэн. Хөгжингүй орнуудад эмэгтэй, эрэгтэй хүүхэд ч гэсэн таргалах хандлагатай.
Халдварын хүчин зүйл
Судалгаагаар халдварын агент нь метаболизмын эхэн үед ач холбогдолтой, туранхай ба тарган хүмүүсийн гэдэсний флорууд ялгаатай байдаг гэж судалсан. Энэ нь таргалалтын шууд шалтгаан болж байгаа эсэх нь эргэлзээтэй.
Илүүдэл жин ба таргалалт нь биеийн эрүүл мэндэд нөлөөлөх нь
Таргалалт нь дэлхийн олон орны эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд сүүлийн үед уг эмгэгийн тархалт ихсэж, үүнтэй холбоотой олон хүндрэлүүд - тахир дутуужилт, эрт нас баралт ихсэж байна. Таргалалттай хавсарсан өвчнүүдийн эмгэг жамыг судлахад биеийн жин ихэссэнтэй холбоотой элэгний дистрофи, зүрхэнд-миокардиодистрофи, бөөрний эмгэгүүд, артроз, артерийн гипертензи, нүүрс усны алдагдал гэх мэт нэлээд олон өөрчлөлтүүд үүсдэг. Таргалалттай холбоотой судасны болон бодисын солилцооны өөрчлөлтүүдийг «бодисын буюу эдийн солилцооны хам шинж- метаболийн синдром» гэдэг бөгөөд энэ нь зүрх судасны өвчнөөр нас барах эрсдлийг ихэсгэдэг. С.В. Булгаковагийн (2000 он) судалгаагаар биеийн жингийн индекс (БЖИ) 25 кг/м2 ба түүнээс дээш хүмүүст хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад чихрийн шижингийн 2-р хэлбэрээр өвчлөх магадлал 9 дахин их, биеийн жингийн индекс 30 кг/м2 ба түүнээс дээш бол 40 дахин их байв. Артерийн гипертензитэй (АГ) эрэгтэйчүүдийн 78 хувь, эмэгтэйчүүдийн 64 хувь нь таргалалттай байв. Таргалалтын үед артерийн даралт ихдэх өвчтэй хүмүүсийн нас баралт 4 дахин их, зүрхний ишеми өвчтэй хүмүүсийн нас баралт 5 дахин их байна. Илүүдэл жинтэй ба таргалалтай хүмүүсийн дундаж наслалт 7-12 жилээр бага байна. Илүүдэл кг жин бүрт цусан дахь холестерины концентраци 2мг/дл-ээр ихэсдэг гэсэн судалгаа байдаг байна [19]. ДЭМБ (1994)-ийн дүгнэлтээр биеийн жин 10%-иар нэмэгдэх дутам эрэгтэйчүүдийн 11%, эмэгтэйчүүдийн 7%-д нас баралт ихэсдэг гэжээ. Зүрх судасны өвчин ба хавдарууд, мөн ямар ч өвчний нас баралтын үед ямар ч насанд биеийн жин нэмэгдэх дутам нас баралт ихэсдэг нь тогтоогджээ. Таргалалт нь хүмүүсийн хөдөлмөрийн чадвар, хөдөлгөөний идэвхи буурах үндсэн шалтгаан болдог. Мөн тулгуур хөдөлгөөний эрхтэнд ачаалал нэмэгдснээс доод мөч, нурууны үе гэмтэх, венийн судасны варикоз үүсэхэд нөлөөлдөг. БЖИ нэмэгдэх дутам халгаат хүчин зүйлс нэмэгддэг. БЖИ нэмэгдэх нь доорхи архаг өвчин үүсэх үндсэн эрсдэлт хүчин зүйл болдог. Үүнд:
·Зүрх судасны өвчнүүд, зүрхний өвчин, инсульт нь дэлхийн хүн амын нас баралтын гол шалтгаан болж байгаа бөгөөд жил бүр 17 сая хүн нас барж байна.
·Чихрийн шижин өвчин дэлхий нийтийн гол эпидем болж байгаа бөгөөд ДЭМБ-ийн дүгнэлтээр дараагийн 10 жилд уг өвчний улмаас нас баралт 50%-д хүрнэ гэжээ.
·Яс булчингийн өвчнүүд, ялангуяа остеоартрит,мөн зарим хавдарууд (хөхний болон бүдүүн гэдэсний, эндометрийн хорт хавдарууд. Ихэнхи таргалалт нь дан ганц шалтгаанаар үүсдэггүй, гол нөлөөлөх шалтгаан нь гадаад хүчин зүйл (экзоген) амьдралын хэв маяг, дадал зуршил, хөдөлгөөний хомсдол,зөв бус хооллолт зэрэг ордог.
Таргалалт нь олон өвчний нөлөөлөх хүчин зүйл болдог ба үүнд нэлээд түгээмэл өвчнүүд: атеросклероз,зүрхний шигдээс, артерийн даралт ихдэх зэрэг өвчин орно. Таргалалт нь ихэвчлэн бодисын солилцоо-хоол тэжээлийн тэнцвэр алдагдалтай холбоотой байдаг тул хоол эмчилгээ чухал ач холбогдолтой бөгөөд эмчилгээний хоолны үр дүнг биеийн хэмжилтүүдээр хянах шаардлагатай байдаг. Үүний тулд антропометрийн хэмжилтын аргуудыг хэрэглэдэг. Гэвч одоог хүртэл эмнэлгийн практикт таргалалттай хүмүүст антропометрийн шинжилгээ бүрэн хийгддэггүй бөгөөд зөвхөн биеийн жин, өндрийг тодорхойлох төдийгээр хязгаарлагддаг.
Таргалалт ба зүрх судасны өвчлөлийн хүндрэл
ДЭМБ эдийн засгийн хөгжингүй орнуудад артерийн гипертензи 4 хүн дутмын 1-д тохиолддог бөгөөд тархвар зүйн ихэнх судалгаагаар артерийн даралтын түвшин ба биеийн жингийн хооронд шууд хамааралтай гэж тогтоожээ. Артерийн гипертензи таргалалтын 40-60%-д тохиолддог. Таргалалт ба артерийн даралт ихдэлт нь натрийн илүүдэл, симпатик мэдрэлийн системийн хэт идэвхижил-ренин-ангиотензиний систем, түүнчлэн инсулинд тэсвэрт чанар ихсэх зэрэгтэй холбоотой. АНУ-д явагдсан Үндэсний 3-р эрүүл мэндийн ба хоол тэжээлийн (NHANES III) судалгаагаар 30 кг/м2 ба түүнээс их биеийн жингийн индекстэй хүмүүст артерийн даралт ихдэх өвчний давтамж - эрэгтэйд 38,4 хувь, эмэгтэйд - 32,2%, харин биеийн жингийн индекс 25 кг/м2 ба түүнээс багатай эрэгтэйд 18,2, эмэгтэйд 16,5% байв. Олон улсын INTERSALT -ын 10000 гаруй хүмүүст хийсэн судалгаагаар биеийн жин 10 кг-аар нэмэгдэх дутам систолийн даралт 3,0 мм.муб -аар, диастолийн даралт 2,3 мм.муб-аар ихэсдэг байна. АНУ-д 1 сая гаруй хүнд хийсэн скрининг судалгаагаар 20-39 насны илүүдэл жинтэй хүмүүст артерийн даралт ихдэлт яг тэр насны бүлгийн хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад 2 дахин их давтамжтай тохиолдсон байв. Фрамингемийн судалгаагаар илүүдэл жин ба таргалалт нь зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйл гэдэг нь тогтоогджээ. Биеийн жин 10% -иар нэмэгдэх дутамд цусны плазмын холестериний концентраци 0,3 ммоль/л, илүүдэл 4,5 кг дутамд систолын даралт эрэгтэйд 4,4 мм. муб, эмэгтэйд 4,2 мм.муб -аар нэмэгдэж байв.
Таргалалт, ялангуяа хэвлийн таргалалт нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнийг үүсгэгч гол хүчин зүйл болох нь
Чихрийн шижин өвчин нь хүндрэл ихтэй, эрт тахир дутуужилт, нас баралтыг ихэсгэдэг. Олон тооны проспектив судалгаагаар биеийн жин ихсэлт ба 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний үүсэх эрсдэлт хүчин зүйл хоорондоо нягт холбоотой гэж тогтоогджээ. I зэргийн таргалалтын үед 2-р хэлбэрийн чихрийн шижингээр өвчлөх магадлал 2 дахин, II зэргийн таргалалтын үед 5 дахин, III зэргийн хэт таргалалтын үед 10 дахин ихэсдэг. Хэвлийн хэсгээр илүүдэл өөх хуримтлагдах нь захын эдийн инсулинд мэдрэг чадварыг бууруулдаг гэдэг нь олон судлаачдын судалгаагаар тогтоогджээ [%].
Тархины судасны ба тромбэмболийн хүндрэл
Эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсний хүмүүст илүүдэл жин нь тархины судасны шигдээс үүсэх хүчин зүйлийг ихэсгэдэг. Туранхай хүмүүстэй харьцуулахад тарган хүмүүст биеийн жингийн индекс ихсэх нь шигдээс үүсэх эрсдлийг 2 дахин ихэсгэдэг. Ялангуяа төвийн таргалалт нь доод мөчний гүний венийн судасны тромбэмболи, венийн зогсингошил, уушгины артерийн тромбоэмболи үүсгэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Таргалалт ба хоол боловсруулах замын эмгэг
Илүүдэл жин буюу таргалалт нь цөсний чулуу үүсэлт, ялангуяа эмэгтэйчүүдэд цөсний чулуу үүсэхэд гол нөлөөтэй. Цөсний хүүдийд чулуу үүсэх эрсдэл нь биеийн жин нэмэгдэх дутам ихэсдэг.
Хэрэглэгдэх бүтээгдэхүүн:
1-р шат: Бие махбодийн цэвэрлэгээ
а. Каскара Саграда эсвэл Нейче Лакс: 1-2 капсулаар оройн хоолны дараа. Ходоод гэдэсний замын үйл ажиллагааг хэвийн болгож, өтгөн гаралтыг зохицуулж, хорыг гадагшлуулна.
б. Локло:1 хоолны халбагыг 1 стакан усанд найруулж араас нь 1-2 стакан ус ууна, хоолноос 30-60 минутын өмнө 1-3 удаа. Хүнсний ширхэг болон төрөл бүрийн тэжээлт бодисоор бие махбодийг хангаж, хорыг гадагшлуулна.
в. Фет Гребберз: 1 капсулаар өдөрт 3 удаа хоолны үед (хооллох дуршлыг бууруулж, ханасан өөх тос, холестеринийг гадагшлуулна).
г. ТНТ:1-2 хэмжээст халбагыг 1 стакан усанд найруулж, өдөрт 2-3 удаа. Хөгшрөлтийг удаашруулж, ферментийн үйл ажиллагааг дээшлүүлэн тэжээлээр хангаж хамгаална.
2-р шат:Ходоод гэдэсний замын үйл ажиллагааг нөхөн сэргээх
а. Грепайн эсвэл ТНТ: өдөрт 3 удаа хоолны өмнө. Дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг дээшлүүлж, хөгшрөлтийг удаашруулна.
б. Хоол боловсруулах фермент Фүүд Энзим: 1 капсулаар өдөрт 3 удаа хоолны өмнө (нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжиж, хоол боловсруулалтыг сайжруулан, цэвэрлэж тэжээлээр хангана).
в. Корал Кальци: 1 хэмжээст халбагыг 1 стакан усанд найруулж өдөрт 1-2 удаа. Организмыг усаар хангаж, хорыг гадагшлуулан тэжээллэг бодисыг шимэгдүүлнэ.
Дархлаа ба иммунитет, дархлаа, иммунитет, биеийн эсэргүүцэл, бие сульдах, өвчлөмтгий болох, дархлаа муудах, ядарч сульдах, тамирдах, архаг ядаргаа, дархлаа дэмжих, дархлаа гэж юү вэ? Амны хөндийн үрэвсэл, амны үрэвсэл, шүд цоорох, амны муухай үнэр, ам гэмтэх, буйл үрэвсэх, буйлны үрэвсэл, амны шарх, салст бүрхэвчийн үрэвсэл, хүүхдийн амны үрэвсэл, буйлнаас цус гарах, буйл үрэвсэх, амны хөндийн эмгэг, амны хөндийн ариун цэвэр, хүүхдийн ам гэмтэх Антибиотикийн хор уршиг, антибиотик, мөөгөнцөр, дисбактериоз, антибиотикийн хордлого, эмийн замбраагүй хэрэглээ, эмийн гаж нөлөө, эмийн хордлого, антибиотикийн гаж нөлөө Батгажилт ба арьсны үрэвсэл, батга батгажилт, нүүрэнд юм гарах, идээт үрэвсэл, арьсны тослогжилт, нуруу цээжний батга, насны онцлог Радикулит ба үе мөчний үрэвсэл, үе мөчний өвчин, үений үрэвсэл, яс ургалт, үе мөч өвдөх, нуруу өвдөх, өвдөгний үер өвдөх, гар үе мөч хөших