МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Бөөрний өвчлөлийн талаарх асуулт, хариулт

-Бөөрнийхөө эрүүл мэндэд хэрхэн анхаарах ёстой вэ? 

Манай орон эрс тэс уур амьсгалтай болохоор даарснаас үүдэж бөөр өвчилдөг. Мөн буруу хооллолт, эмийн зохисгүй хэрэглээ, архидалт, бэлгийн замбараагүй байдлаас болж бөөр өвчлөх нь элбэг байдаг. Түүнчлэн сахар, давсны хэт хэрэглээ, дусал тариа их хийлгэх бөөрөнд сөргөөр нөлөөлж байна.
-Дусал яагаад бөөрөнд сөрөг нөлөө үзүүлдэг гэж?

Тэнхээ авч байна гээд л есөн процентын натри, глюкоз зэргийг их хийлгэдэг. Өөрөөр хэлбэл, давсны уусмал, сахарын уусмал хоёрыг л судсаараа шахуулаад байна гэсэн үг шүү дээ. Энэ нь судасны хананд давсыг хуримтлуулж судас хатууруулах нөхцөлийг бүрдүүлдэг. Ийм эм тарианы хэрэглээнээс болж бөөр өвчилж байна. Хүмүүс бөөрнийхөө эрүүл мэндийг хамгаалахын тулд дээрх сөрөг нөлөө үзүүлэх шалтгаануудаас хол байж дулаан хувцаслах хэрэгтэй. Бэлгийн замаар дамжсан халдварууд бөөрийг үрэвсүүлдэг. Иймд бэлгийн ариун цэврийг сайн сахиж байх нь зүйтэй.
-Бөөрний өвчин удамшдаг уу?
Маш ховор тохиолдолд удамшлын эмгэгүүд байх талтай. Ихэвчлэн олдмол байдлаар бөөрний өвчин үүсдэг.
-Бөөр өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Халуурах, олон удаа ойр ойрхон багаар шээх, хурц үрэвслийн үед үнэртэй байх тохиолдол байдаг. Түүнчлэн бөөрний архаг үрэвслийн үед даралт ихсэх, амархан ядарч сульдах, дотор муухайрах, хавагнах, толгой өвдөх, арьс загатнах, хараа муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
-Ямар үед бөөрний өвчнийг эмчлүүлэхэд илүү зохистой байдаг вэ?
Хүйтний улиралд бөөрийг эмчлэхэд илүү тохиромжтой. Бас үр дүнтэй байдаг. Өвлийн гурван сард бөөр хүний биеийг удирддаг.
-Юунаас болж бөөрний дутагдалд ордог юм бол?
Бөөрний өвчнийг архагшуулж, хурц хэлбэрийн өвдөлтийг эмчлүүлэхгүй явсаар дутагдалд орох нь элбэг байна. Монголчуудын дутагдалтай тал нь өвчнөө эрт үед нь эмчлүүлдэггүй. Тоохгүй явсаар засал авахаа байсан хойно нь эмчид ханддаг. Хоёр бөөр хоёулаа архаг үрэвсэлтэй болвол хааяа өвдөлт өгч, хавагнана, цусны даралт ихэснэ. Ямарваа өвчнийг цаг тухайд эмчлүүлэх л хамгийн чухал. Өвчнийг эрт үед нь мэргэжлийн эмчид хандвал төгс эдгэрдэг. Сүүлийн үед бөөрний дутагдалд орж байгаа хүмүүсийн нас залуужиж байна.
-Хүмүүс нас ахихаараа бөөрний даралттай болчихдог. Энэ нь юунаас болдог вэ?
Цусны даралтыг зохицуулдаг эрхтэн бол бөөр. Энэ эрхтэн эрүүл биш учраас цусны даралтыг зохицуулах үйл ажиллагаа нь алдагдаж байна. Үүнээс болж даралт ихсэх зовиур үүсдэг.
-Шингэн юм их уух нь бөөрөнд сайн гэж хэлдэг. Энэ үнэн үү?
Хүн өдөрт дунджаар 2-3 литр шингэн зүйл уух хэрэгтэй. Хэт их шингэн зүйл уувал бөөрөнд тодорхой хэмжээгээр ачаалал өгдөг. Шингэнийг их хэмжээгээр уух тусам бөөр төдий чинээ шингэн ялгаруулах хэрэгтэй болдог. Тиймээс бөөрөндөө ачаалал хэт их өгөхгүй байх үүднээс усыг зөв уух нь чухал. Үүнд 1цагт 1 аяга ус уух хэрэгтэй.
-Бөөрний үрэвсэл бусад эрхтэнд нөлөөлж өвчлүүлэх тохиолдол байдаг уу?

Нөлөөлж болно. Дорно дахины анагаах ухаанд бөөрний үйл ажиллагааг илэрхийлдэг эрхтнийг чих гэж үздэг. Тухайлбал, чих дүлийрэх нь бөөртэй холбоотой байж болно. Мөн бусад эрхтэнд үрэвсэл үүсгэж өвчлүүлж болдог.

 

-Бөөрний өвчинд хэрэглэгдэх бүтээгдэхүүнүүд:


-Архаг пиелонефрит


а. Коллойдол Силвер: 1 цайны халбагыг ½ стакан усанд найруулж өдөрт 2 удаа, 10 өдөр (бактерийн эсрэг).

б. Хлорофилл ликвид: 1 хоолны халбагыг 1 стакан усанд найруулж өдөрт 2-3 удаа, хоолны өмнө (бактер, эсэргүүцэх, хоргүйжүүлэх, шээсний зам чулуужихаас сэргийлэх, хүчилтөрөгчийн хэмжээг ихэсгэх, азотын солилцоог түргэсгэх, нойр булчирхайн үйл ажиллагааг дээшлүүлэх, цусан дахь сахарын хэмжээг багасгах).

в. По Д’ Арко: 2 шахмалаар өдөрт 2 удаа, 10-15 өдөр (бактер болон мөөгөнцрийн эсрэг, цусны улаан эсийн тоог ихэсгэх).

г. Уролакс: 1 капсулаар өдөрт 2 удаа, 10-15 хоног (шээс хөөх, ариутгах, хоргүйжүүлэх).

д. Келп: 1 капсулаар өдөрт 3 удаа хоолны дараа, 14 хоног (цэвэрлэнэ, тэжээнэ, шүүнэ).

Урд нь антибиотик, нитроксолин, сульфаниламид хэрэглэсэн бол нэмэлтээр Бифидофилусыг 1 капсулыг 3 удаа, эсвэл шөнө унтахаасаа өмнө 2 капсулыг стакан усаар даруулж ууна, 3-4 сар.

Ходоод гэдэс, элэг, цөсний хүүдийг цэвэрлэх эрүүлжүүлэх бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зүйтэй гэж мэргэжилтэн нар үздэг. Жишээ нь Локло,Лив Гард, Бердок.

Пиелонефриттэй хүмүүсийн артерийн даралт өндөр байдаг. Иймд:

Би Пи Си: 1 капсулаар өдөрт 3 удаа, мөн үл исэлдүүлэгч,  

Грепайн,Суперкомплекс, Аитиоксидант, Дифэнс Мэйнтинэнс, 10 өдөр тус бүрээс эсвэл хавсруулж хэрэглэнэ. Үрэвслийн өвчнүүдийн эмчилгээнд үл исэлдүүлэгчийн үүрэг нэн чухал юм. 

-Гломерулонефрит

Диффузный Гломерулонефрит нь дархлал-харшлын өвчин бөгөөд бөөрний түүдгэнцрийн судсыг гэмтээж архаг, хурц, сэдрэлт хэлбэрээр илэрнэ. Стрептококк, стафилококк нян, вирусээр мөн үүсгэгдэж болно. Уушигны хатгаа, сахуу, маляри гэх мэт халдварт өвчнүүдийн дараа ихэнхдээ тохиолддог. Гол шинж тэмдэг нь өвчтөнүүдийн 90% нь хавагнадаг. Судасны гэмтэл үүсэж байгаа тул хэвтрийн дэглэм баримтлах ёстой. Хоолны дэглэмэнд:

-Хоолны давс хязгаарлах (өдөрт 2 граммаас хэтрэхгүй)

-Эхэн үедээ сахарыг өдөрт 400-500 граммыг 500-600 мл цай эсвэл жимсний шүүстэй хэрэглэнэ

-Тарвас, хулуу, жүрж, нитрат агуулаагүй төмс гэх мэт натрий агуулаагүй хүнс 

-Аарц, өндөгний шар гэх мэт уураг агуулсан бүтээгдэхүүн

-Өдөрт 50-80г хэтрэхгүй тос

-Нүүрс ус өдрийн илчлэгийг хангах зорилгоор

-Ус 1 л хүртэл

-Бөөрний архаг дутагдал (БАД)

Бөөрний гол үүрэг нь хортой бодисуудыг шээсээр гадагшлуулах.

Бөөрний архаг дутагдлын шалтгаан нь:

-Удамшилын өвчнүүд, уйланхай, гипоплазия буюу бөөрний дутуу хөгжил г.м.;

-Бөөрний анхдагч өвчнүүд: гломерулонефрит, пиелонефрит, хэрэх өвчин, чонон хөрвөс гэх мэт системийн өвчинөөс үүдэлтэй бөөрний өвчнүүд;

-Бодисын солилцооны өвчнүүд (чихрийн 1 ба 2 хэлбэрийн шижин);

-Судасны өвчнүүд  (артерийн даралт хэлбэлзэх, бөөрний судасны нарийсалт);

-Урологийн буюу шээсний замын өвчнүүд (түрүү булчирхайн эмгэг, хавдар, чулуу, уйланхай);

-Хордлогоос үүссэн бөөрний эмгэг (архи, хар тугалга, свинец, фунгицит г.м).

-Эмнээс үүссэн бөөрний хордлого.

Бөөрний архаг дутагдлын шинж тэмдэг: архаг хордлогын хам шинж илрэнэ: бие сулрах, толгой өвдөх, толгой эргэх, бөөлжис цутгах, хоолны дуршил буурах, арьс шархлах, нүд шарлах, амнаас эвгүй үнэр үнэртэх, ам цангах, арьс загатнах (арьсаар мочевины талст гадагшлахтай холбоотой). Бөөрний архаг дутагдалыг оношлох хүндрэлтэй байдаг, яагаад гэвэл өвчин далдуур явагдаж идэвхждэг. Эцсийн шатанд шээсний гаралт багасаж, 1 л ба түүнээс доош хэмжээгээр гардаг. Өвчтөн хавагнаж эхэлнэ. Шээс хөөх эм уусан ч хаван буудгүй.

Бөөрний архаг дутагдлын урьдчилан сэргийлэлт: Бөөрний архаг дутагдал нь дээр бичигдсэн бөөрний эмгэгүүдийн хүндрэл юм. Урьдчилан сэргийлж тохирсон зөв хооллолт, ерөнхий дэглэм, артерийн даралтыг тогтворжуулах, бөөр, шээсний замын халдвартай тэмцэх, үндсэн суурь өвчинг хүндрүүлэхгүй байх (чихрийн шижин, тулай, олон уйланхай), бөөрийг хордуулах зүйлсийг хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Эмчилгээг дотор, бөөрний эмчийн хяналт, цус, шээс, биохимийн шинжилгээний тогтмол хяналтан дор явуулах шаардлагатай. Хэрэв шээс ялгаралт 1 л хүртэл багасах, хавагнах шинж тэмдэг илэрвэл эмчлэгч эмчид яаралтай хандах, артерийн даралт ихссэн үед даралт бууруулах эм хэрэглэх ёстой. Хоолонд давс, ус, Калий, Фосфорыг хязгаарлана. Бүх төрлийн консерв, загас, хатаасан хуурай жимс шарсан ногоог хэрэглэхгүй. Алим, лийрээс бусад жимсний хэрэглээг мөн  сүүн бүтээгдэхүүнийг багасгах. Хангалттай хэмжээний илчлэгийг 1750-3000 ккал ургамлын болон цөцгийн тос, варень, печень зэргийн хэрэглээнээс авах. Хоолонд уургийг хязгаарлах нь азотлог шаар шавхруу үүсэхээс сэргийлж, бөөрний хоргүйжүүлэх ажиллагааг хөнгөвчилж өгдөг. Бөөрний архаг дутагдалын үед NSP-ийн дараах бүтээгдэхүүнүүдийг санал болгодог, эдгээр нь сайн үр нөлөөг үзүүлдэг:

I. Витамин, эрдэс бодисын комплекс

а. Суперкомплекс: 1 шахмалаар өдөрт 2 удаа (үл исэлдүүлэгч иж бүрдэл, В бүлгийн витаминууд, кальций, Витамин D агуулдаг). Суперкомплексийн оронд ТНТ-ийг 1 цайны халбагыг 1 стакан усанд найруулж хэрэглэж болно. Бөөрний архаг дутагдалын эцсийн шатанд орсон бол энэ хоёр бүтээгдэхүүнийг уухдаа цусанд Калий, Фосфорын хэмжээг тогтмол хянах ёстой. Харин Витазаврикийг 1-2 шахмалаар өдөрт 2 удаа хяналтгүйгээр ууж болно, гемодиализын цус шүүх аппаратанд орсон хүн ч хэрэглэж болно.

II.  Антиоксидант буюу үл исэлдүүлэгч

а. Грепайн: 1 шахмалаар өдөрт 1-2 удаа (эсийн түвшинд бөөрний эдийг хамгаална. Эргэлтгүй процесс үүсэхээс сэргийлнэ, ямар нэгэн эсрэг заалт байхгүй).

б. Антиоксидант:1 капсулаар өдөрт 2 удаа. Грепайн болон Антиоксидантыг 1.5-2 сарын хугацаагаар солбиж хэрэглэнэ. (Найрлаганд нь агуулагддаг Липолийн хүчил нь уургийн, тосны, нүүрс усны гэх мэт бүх төрлийн бодисын солилцоог гайхамшигтай зохицуулна).

III.  Бөөрөн дэхь цусны эргэлтийг сайжруулах

а. Готу Кола:2 капсулаар өдөрт 2 удаа, эсвэл Гинкго Готу Кола 1 шахмалаар өдөрт 2 удаа, эсвэл Гинкго Билоба 1 шахмалаар оройн үеэр (учир нь цусны тромб буюу бөөгнөрөл нь тайван үед шөнө ихэсдэг). Курс эмчилгээ 3 сар, 2-3 сарын завсарлагаатай. Гинкго Билоба нь цусан дахь идэвхит бодисын байнгын концентрацыг тогтвортой байлгадаг тул илүү тохиромжтой. 

IV. Ялгаруулах үүрэгтэй эрхтнүүдэд дэм үзүүлэх: (элэг, ходоод гэдэсний зам, хөлсний булчирхай) Арьсны ялгаруулах үйл ажиллагааг дээшлүүлэхийн тулд өдөрт хэд хэдэн удаа шүршүүр болон ваннд орно.

Арьсны загатнааг багасгахад:

а. Бердок:1 капсулаар өдөрт 2 удаа (элэгний уураг үүсгэх үйл ажиллагааг дэмжинэ).

б. Лив Гард: 3 шахмалаар өдөрт 2 удаа, 3 сар хүртлэх хугацаанд эсвэл Милк Тистл 1 капсулаар өдөрт 2 удаа.

в. Локло: 1 хоолны халбагыг 1 стакан усанд найруулж стакан усаар даруулж өглөөний унднаас 60-90 минутын өмнө, 25-30 хоног (гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хорыг гадагшлуулж, гэдэсний ханаар хорт бодис цус руу нэвчихийг багасгаж, микрофлорыг дэмжинэ, ургамалын ширхэглэгийг нөхнө).

г. Стомак Комфорт:1-2 таблеткийг өдөрт 2-3 удаа зажилж иднэ (эндо, экзотоксиныг гадагшлуулна).

д. Каскара Саграда: оройн хоолны үед 2 капсулаар, курс нь 14 хоног (өтгөн хаталтын үед хэрэглэнэ).

е. Хлорофилл ликвид:1 хоолны халбагыг 0,5 стакан усанд найруулж өдөрт 2 удаа хоолноос 1 цагийн өмнө.

V. Ясны бүтэц алдагдахаас урьдчилан сэргийлэх ба эмчилгээ

Остео Плюс эсвэл Кальций Магний Хелат: 1 шахмалаар өдөрт 2-3 удаа (бөөрний архаг дутагдлын эхэн үед). Сүүлчийн шатанд цусан дахь кальций, фосфорыг хянаж бүтээгдэхүүнийг уух эсэхийг эмч шийднэ. 

VI. Цус багдалтын эмчилгээ

Айрон Хелат:1-2 шахмалаар өдөрт 2 удаа (цусан дахь ийлдсийн төмөрийн агууламж, цусны шинжилгээний хяналтын доор удаан хугацаагар хэрэглэнэ).

VII. Артерийн даралтын ихсэлт

а. Би Пи Си: 1 капсулаар өдөрт 3-4 удаа (мэдрэл, зүрх судасны үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлнэ).

б. Хауторн Плюс:1 капсулаар өдөрт 3-4 удаа (зүрх судасны системийн үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлнэ).

в. Комермент Q10: 1-2 капсулаар өдөрт 3 удаа Омега 3 ба Витамин  E – тэй хавсарч хэрэглэнэ.

VIII. Мэдрэлийн системийн талаас өөрчлөлт гарч эхэлвэл

а. Лецитин: 1 капсулаар өдөрт 3 удаа, курс 2 сар.

б. Кофермент Кью10: 1-2 капсулаар өдөрт 3 удаа Омега 3 ба Витамин  E – тэй хавсарч хэрэглэнэ. 

Дээр дурьдсан программ нь бөөрний архаг дутагдалтай хүмүүсийн хэвийн амьдрах нөхцөлийг хангаж, эрүүл болох боломжийг нь бүрдүүлдэг.