МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Kelp /Келп (Хүрэн замаг)/

Иод - хүний өсөлт хөгжилтийг болон тархи мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг, мөн биеийн дулааныг удирдан зохицуулагч бамбай булчирхайн даавруудын нийлэгжилтэнд юугаар ч орлуулашгүй чухал ач холбогдолтой билээ. Эдгээр даавруудын дутагдал нь хүний бие бялдар, оюун ухааны хөгжилд сөрөгөөр нөлөөлнө.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын үнэлгээгээр 800 сая хүн буюу дэлхийн нийт хүн амын тавны нэг нь хүнсэнд иод дутагддаг бүсэд амьдардаг ажээ. Иод дутагдлын бүсэд Монгол ордог, хаврын улиралд иод хамгийн бага хэмжээтэй байдаг тул Келпыг заавал ууж байх хэрэгтэй. Бамбай булчирхай хямрахад миома, мастопатия үүсдэг, сарын тэмдэг үзэгдэхээ больдог.
Хүрэн замагт агуулагдах байгалийн иод, А, В1, В2, С, Д, Е зэрэг 12 төрлийн витаминууд, үл нөхөгдөх амин хүчлүүд, байгалийн гаралтай төмөр, натри, фосфор, кальци, магни, бари, кали, хүхэр зэрэг олон арван эрдэсүүд хялбархан шингэх хэлбэрээр агуулагдаж, хүний хоногийн хэрэгцээг нөхөж чаддаг. Келп нь цус бүлэгнэлт, зүрхний булчингийн агшилтанд сайнаар нөлөөлөхийн сацуу, рахит, яс сийрэгжих, шүд хорхойтох, хумс хэврэгших, үс унахаас сэргийлж, биеийн ерөнхий тамирыг сайжруулна. Келп-ийг иод дутагдал, бамбай булчирхайн эмгэгүүд, судас хатууралт, зүрхний цусан хангамж багасах өвчнүүдээс сэргийлэх болон эмчлэх зорилгоор хэрэглэнэ.
                           Найрлага - 1 капсулд
Хүрэн замаг (Ascophyllum nodosum) .................................. 525мг
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 1 капсулаар өдөрт 1 удаа хоолны үед хэрэглэнэ.
Хориглох заалт: Жирэмсэн, хөхүүл, гипертиреозтой (бамбайн тироксин гормон боловсруулалт нь хэтэрсэн), 12 хүртэлх насны хүүхэд хэрэглэхгүй. Хэрэглэх явцад үл тохирох хандлага илэрвэл хэрэглэхийг зогсооно.

Код: 1661-170 капсул

Ангилал: K, БИХНБ