МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР
Бидний хүрээлэн буй орчинд тархсан олон төрлийн харшил төрүүлэгч зүйлс хамар, нүдний салст бүрхүүл, хоол боловсруулах болон амьсгалын зам, арьсаар нэвтрэн орж, хүний дархлалын тогтолцоонд нөлөөлснөөр тухайн зүйлд хэт мэдрэмтгий болдог. Ингэж хүн аливаа нэг зүйлд хэт мэдрэмтгий болохыг харшил гэж нэрлэдэг. Харшил нь хүний дархлалын тогтолцооны зохицуулга алдагдсаны илрэл юм.
Харшил ямар шалтгаанаар үүсдэг вэ?
Гэр доторх тоос, хөгц, шавьж, ахуйн бараа, амьтны vс, ургамлын тоосонцор /шарилжны/, хvнсний бvтээгдэхvvн, эм тариа, будаг, нарны туяа, хvйтэн гээд бидний эргэн тойронд байгаа бараг юм болгон шахуу харшил үүсгэх боломжтой.
Харшил төрүүлдэг үндсэн зүйл нь уургийн гаралтай бодис юм. Бүх харшилийг гадаад ба дотоод гаралтай гэж 2 том бүлэгт хуваадаг. Дотоод гаралтай харшил төрүүлэгч нь хүний өөрийн эд эсээс тогтдог. Хүний биеийн хэвийн эд эс гол төлөв эмгэг үүсгэгч хүчин зүйлийн нөлөөгөөр гэмтэж өөрчлөгдсөнөөр харь шинжтэй болж харшил төрүүлөгч болон хувирдаг. Жишээ нь: архаг өвчин, архаг халдвар нь дотоод гаралтай харшлыг бий болгодог. Тиймээс архаг хууч өвчтэй хүмүүс түүнийгээ эмчлүүлэх хэрэгтэй. Гадаад гаралтай харшил төрүүлэгч нь бидний хүрээлэн буй орчинд байдаг бөгөөд хүний биед нүд, ам хамрын арьс салстаар нэвтэрдэг.
Харшилтай болсон бол ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Дөнгөж харшил эхэлж байгаа vед нус гойжих, нулимс урсах, хамар битүүрэх, хоолой, хамар, нүд, чих загатнах, шөнөөр хуурай ханиалгах ч өдөртөө зvгээр байх шинжvvд илэрнэ. Эдгээр шинж тэмдгvvд илэрсэн тохиолдолд яаралтай харшлын эмчид хандах хэрэгтэй.
Оношилгооны талаар?
Харшил үүсгэгч буюу аллергийг тодорхойлохын тулд арьсны сорил, онцгой эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестvvд, элиминационны тестvvд, хvйтэн ба халууны тестvvд болон бусад аргуудыг хэрэглэдэг.
Харшлын өвчин бүрэн эмчлэгддэг үү?
Өнөөг хvртэл харшлыг зуун хувь эмчилдэг арга гарч ирээгүй л байна. Тиймээс харшилтай тэмцэхдээ дархлааны урвалыг өөрийг нь дарангуйлах, эсвэл харшлын явцад vvссэн өвчлөлтийг бий болгогч зvйлсийг саармагжуулах чиглэлээр эмчилгээ хийдэг. Гэхдээ зохистой эмчилгээ сонгон урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадвал харшлын илэрлийг хамгийн бага хэмжээнд нь хүргэх боломжтой. Хэрвээ эмчлүүлэхгүй байсаар хүнд шатандаа орвол астматай болох аюултай.
Харшил нь удамшдаг уу?
Аль ч төрлийн харшил нь удамшдаг. Эцэг эхийн аль нэг нь харшилтай бол хvvхдэд нь өвчлөх магадлал 25 хувь байдаг бол хоёулаа харшилтай бол магадлал 75-80 хувиар өсдөг.
Харшил
өвчний сорил гэж юу вэ?
Хэрэв та харшилтай бол таны бие махбод ямар нэгэн зүйлд хэт хүчтэй хариу урвал
үзүүлж байна гэсэн үг. Харшлын урвал үзүүлэх боломжтой бүхий л зүйлсийг бид
харшил төрүүлэгч буюу аллерген гэдэг. Энэхүү өвөрмөц харшил төрүүлэгчийг
илрүүлэхийн тулд харшлын эмч нар таны арьсанд сорил тавих болон зарим тохиолдолд
цусыг шинжилж үздэг.
Харшлын сорил нь хамгийн өвөрмөц зөв мэдээллийг өгөх бөгөөд эмч нар таныг юунд
харшилтайг тодорхойлсоноор хамгийн тохиромжтой эмчилгээг сонгох боломжийг
бүрдүүлж өгдөг. Мөн та харшил өгдөг зүйлээсээ урьдчилан сэргийлэх, зайлсхийх
боломжтой болно.
Хэн харшлын сорил тавиулах шаардлагатай вэ?
Харшил өвчин байж болох доорхи зовиур, шинж тэмдэг илэрсэн бүхий л насны хүмүүс
харшлын сорил тавиулах хэрэгтэй. Харшил өвчний шинж тэмдэгт дараах зүйлүүд
багтдаг.
Амьсгалын замын шинж тэмдэг: нүд, хамар, хоолой загатнах, хамар битүүрэх, нус
гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай
амьсгалах гэх мэт.
Арьсны шинж тэмдэг: хэсэг газарт загатнах, улайлттай арьсны тууралт, бүх бие
загатнах, бэлцрүүт тууралт гарах, атопийн дерматитийн шинж.
Бусад шинж тэмдэг: Анафилакси (хүнд хэлбэрийн амь насанд аюултай харшлын
урвал), ихэнхдээ ямар нэгэн хоол хүнс хэрэглэсний дараах хэвлийн шинж тэмдэг
(гэнэтийн хүчтэй өвдөлт, гүйлгэх), шавьжинд хатгуулсны дараах том хэмжээний
хавдар гэх мэт.
Ерөнхийдөө амьсгалын замын харшил төрүүлэгч болох тоосны хачиг, мод, үет
ургамал, хогийн ургамлын тоосонцор нь амьсгалын замын харшлын шинж тэмдгийг
үүсгэнэ. Харин хоол, хүнсний харшил төрүүлэгч нь арьс болон хоол боловсруулах
замын эсвэл анафилаксийн урвалыг үүсгэдэг байна.
Ямар харшил төрүүлэгчийн сорил тавиулах вэ?
Таны харшлын шинж тэмдэг дараах гол харшил төрүүлэгчдийн аль нэгээр үүсгэгдэж
байж болно:
• Тоосны хачигны хэсгүүд
• Гэрийн тэжээвэр амьтдын уураг (арьсны гуужсан эд, шүлс, шээс)
• Мөөгөнцөр (таны гэрт болон гадаад орчинд байгаа)
• Мод, үет болон хогийн ургамал
• Жоомны биеийн хэсэг
Хүнд хэлбэрийн харшлын урвал нь голдуу
дараах шалтгаантай байдаг:
• Зөгий, улаан шоргоолж зэрэг хатгуурт шавьжуудын хор
• Хоол хүнс
• Резин, латекс (бээлий, бөмбөлөг)
• Эмийн бодис (пенициллин гэх мэт)
Эдгээр бүх харшил төрүүлэгчид нь уургийн гаралтай бөгөөд харшлын сорил нь таны
хариу урвал үзүүлж байж болох эдгээр уургийг илрүүлдэг.
Харшлаас сэргийлэх
дараах аргыг танд зөвлөж байна
-Амьсгалын замын халдварт өвчин, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх
-Дулаан газраас гарч хүйтэн агаар гэнэт амьсгалахгүй байх
-Цэвэр агаарт оройн цагаар алхах
-Өрөө тасалгаандаа байнга чийгтээ цэвэрлэгээ хийх
-Тасалгааны цонхыг өдрийн цагаар нээхгүй байх
-Цагаан хэрэглэл, гудас, матрасыг тогтмол цэвэрхэн байлгах
-Хурц үнэртэй зүйлс, будаг үнэрлэхгүй байх
-Хэт их чийгтэй орчинд удаан байхгүй байх
Хэрэглэгдэх бүтээгдэхүүн:
а. Бердок: 1 ширхэгээр өдөрт 3 удаа
б. Ред клевер: 1 ширхэгээр өдөрт 3 удаа
в. Хлорофилл: 1 цайны халбагаар 1 аяга усанд өдөрт 2-3 удаа
г. Буплерум плюс: 1 ширхэгээр өдөрт 3 удаа
Дархлаа ба иммунитет, дархлаа, иммунитет, биеийн эсэргүүцэл, бие сульдах, өвчлөмтгий болох, дархлаа муудах, ядарч сульдах, тамирдах, архаг ядаргаа, дархлаа дэмжих, дархлаа гэж юү вэ? Амны хөндийн үрэвсэл, амны үрэвсэл, шүд цоорох, амны муухай үнэр, ам гэмтэх, буйл үрэвсэх, буйлны үрэвсэл, амны шарх, салст бүрхэвчийн үрэвсэл, хүүхдийн амны үрэвсэл, буйлнаас цус гарах, буйл үрэвсэх, амны хөндийн эмгэг, амны хөндийн ариун цэвэр, хүүхдийн ам гэмтэх Антибиотикийн хор уршиг, антибиотик, мөөгөнцөр, дисбактериоз, антибиотикийн хордлого, эмийн замбраагүй хэрэглээ, эмийн гаж нөлөө, эмийн хордлого, антибиотикийн гаж нөлөө Батгажилт ба арьсны үрэвсэл, батга батгажилт, нүүрэнд юм гарах, идээт үрэвсэл, арьсны тослогжилт, нуруу цээжний батга, насны онцлог Радикулит ба үе мөчний үрэвсэл, үе мөчний өвчин, үений үрэвсэл, яс ургалт, үе мөч өвдөх, нуруу өвдөх, өвдөгний үер өвдөх, гар үе мөч хөших