МОНГОЛ ДАХЬ АЛБАН ЁСНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

 
 
 
Бүтээгдэхүүн: A B C D E F G H I J K L M N O P Q R S T U V W X Y Z

Чихрийн шижингийн талаарх асуулт, хариулт

-Чихрийн шижин өвчин гэж юу вэ?

Цусны сахар хэвийн хэмжээнээс их болдог  халдварт бус өвчин юм. Чихрийн шижин өвчин нь архаг явцтай, удаан хугацааны эмчилгээ шаарддаг.  Бодисын солилцоо  алдагдан, глюкоз их хэмжээгээр үлдсэнээс  цусан дахь  сахарын  түвшин ихэсдэг. Ийм үед  глюкоз шээстэй хамт ялгарч эхэлнэ.  Цусны сахар эрүүл хүнд 5,4 ммоль литрээс, 110 мг/дл-ээс бага байх ёстой. 

-Жирэмсний  үеийн чихрийн шижин өвчин гэж юу вэ?

Жирэмсэн үед дааврын өөрчлөлт орсноор цусан дахь глюкозын зохицуулга хямрах эмгэгийг жирэмсний үеийн чихрийн шижин гэнэ.  Жирэмсэн болсноос хойш төрөх хугацаанд үүсэж буй чихрийн шижинг  үүнд хамруулдаг.  Жирэмсэн эхчүүдийн  тав орчим хувь нь цусан дахь сахарын  хэмжээг  хэвийн барьж  чадахааргүй  инсулинтэй  байдаг.  Өвчнийг  эрт  илрүүлэн, цусны  сахарыг  хэвийн  хэмжээнд барьж, эмчилгээг  даруй эхэлбэл  эх болоод ирээдүйд мэндлэх хүүхдэд хүндрэл өгөхөөс урьдчилан сэргийлж чадна. 

 -Нөлөөлөх хүчин зүйл.Үүнд:

  1. Удамшил
  2. Таргалалт
  3. Цусны даралт ихсэх
  4. Хөдөлгөөний хомсдол
  5. Дархлаа сулрах
  6. Нойр булчирхайн өвчин, үрэвсэл, хорт хавдар
  7. Вирусын халдварууд
  8. Сэтгэл санааны дарамт
  9. Ахимаг нас
  10. Буруу хооллолт                                                                                                                         
  11. Архи болон амттан хэтрүүлэн хэрэглэх, хийжүүлсэн ундаа их хэмжээгээр уух                                                
  12. Хэвлий, тархины гэмтлүүд

-Инсулин хамааралт чихрийн шижин гэж юу вэ?                                                                                         

Инсулин хамааралт чихрийн шижин нь удамшлын урьдал байдал дээр гадаад орчны эмгэг төрүүлэгч хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсч хөгждөг, аутоиммунны өвчин юм. Инсулин хамааралт чихрийн шижингээр өвчлөх магадлалыг ихэсгэдэг эрсдэлт хүчин зүйлс:

  • Удамшил
  •  Аутоиммунны эмгэгээр, ялангуяа дотоод тогтолцооны өвчилсөн байх вирусээр үүсгэгдсэн Лангергансын арлын үрэвсэл ба Лангергансын арлын бэтта эсийн гэмтэл ордог.

-Инсулин үл хамааралт чихрийн шижин гэж юу вэ?                                            

Инсулин үл хамааралт чихрийн шижин нь  инсулины шүүрлийн ялгаралт өөрчлөгдсөнтэй холбоотой, мөн захын эд эсэд инсулиныг хүлээн авч мэдрэх чанар нь өөрчлөгдсөнтэй холбоотой үүсдэг эмгэгийг хэлдэг. Үүнд:

  • Удамшлын урьдал байдал                                                                                                                                              Энэ нь ИҮХЧШ-тэй өвчтөний 100%-д удамшлын урьдал байдал нөлөөлсөн байдаг. Эцэг эх төрөл төрөгсдийн хэн нэг нь чихрийн шижингээр өвчлөх магадлал 2-6 дахин нэмэгддэг.
  • Таргалалт                                                                                                                                                                Энэ нь ИҮХЧШ үүсэхэд нөлөөлдөг чухал хүчин зүйлийн нэг. Таргалалтын 1 дүгээр зэрэгтэй хүн ИҮХЧШ-ээр  өвчлөх магадлал 2 дахин ихэснэ. Таргалалтын 2 дугаар зэрэгтэй хүн ИХЧШ-ээр  өвчлөх магадлал 5 дахин ихэснэ. Таргалалтын 3 дугаар зэрэгтэй өвчтөн ИҮХЧШ -ээр өвчлөх магадлал 10 дахин ихэснэ. Их биеийн доод хэсэг болон захын хэсгүүдээр таргалалттай өвчтөнөөс хэвлийн хэлбэрийн таргалалттай өвчтөн ИҮХЧШ-ээр  өвчлөх магадлал нь илүү өндөр байдаг.

-Чихрийн шижин өвчний үед илрэх  шинж тэмдгүүд: 

  • Ам цангах, хатах
  • Ойрхон шээх  
  • Ядарч сульдах, турах  
  • Шарх удаан эдгэрэх, өвчлөмтгий болох 
  • Хараа муудах 
  • Нойронд муу болох
  • Арьс загатнах

-Чихрийн шижингийн үед ямар ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижингийн үед заримдаа бие илэрхий сулран, хэвлийгээр өвдөх, бөөлжүүлж, амнаас ацетон үнэртэх /кетоацидоз/ зэрэг шинж тэмдэг илэрсний дараа биеийн байдал эрс мууддаг. Хэрэв кетоацидоз үүссэн үед яаралтай оношлон, богино хугацаанд арилгахгүй бол хүн ухаан алдаж, улмаар үхэх аюултай.

<!- Хоёрдугаар төрлийн чихрийн шижин нь гол төлөв удаан хугацаанд аажмаар үүснэ. Инсулин дутагдсан үед бие махбод глюкозыг шингээж чадахаа байснаар, глюкоз нь цусанд хуримтлагддаг. Глюкозын илүүдэл нь шээсээр ялгарч, олон удаа шээс хүрнэ. Улмаар шингэн их хэмжээгээр алддаг тул байнга ам цангаж, ус, шингэн зүйл ихээр хэрэглэхэд хүргэнэ. Чихрийн шижин нь нүүрс усны солилцооны хямралд хүргэсний улмаас бие махбодид явагддаг амин чухал бүх л процессүүд хямарна.  Хэрвээ эмнэлзүйн шинж илэрвэл эмчид хандаж оношлуулах хэрэгтэй.

-Чихрийн шижин өвчний үед гарах хүндрэл 

Хурц хүндрэл.Үүнд: 

Сахар ихдэлт- Сахар ихдэлтийн ком гэдэг нь уг өвчин оношлогдохгүй, тухайн хүн мэдэхгүй эсвэл хоолны дэглэм барихгүй, сахар бууруулах эмчилгээ хийлгэхгүй байгаа тохиолдолд сахар ихсэж ком-д орж ухаан алдахыг хэлдэг.

Сахар багадалт Сахар багадалтын ком гэдэг цусан дахь сахараа хяналгүйгээр сахар бууруулах эмийн тунг хэтрүүлж уух удаан өлөн байх зэргээс шалтгаалан ком-д орохыг хэлнэ. Энэ 2 хүндрэлийн тухай Чихрийн шижин өвчтэй хүн болон ар гэрийнхэн нь заавал мэдэж байх ёстой.

-Архаг хүндрэлүүд

  • Бөөр, бөөрний архаг дутагдалд орох.
  • Нүд сохрох  Хөлний хүндрэл орно.
  • Судасны хүндрэлийн улмаас хөлөө тайруулах.  
  • Зүрхний шигдээс  зэрэг хүндрэлүүд үүсдэг.

-Чихрийн шижин өвчнөөс хэрхэн яаж урьдчилан сэргийлэх вэ?  

  • Эрүүл зөв хооллох
  • Идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх
  • Илүүдэл жингүй байх, илүүдэл жинтэй бол түүнийгээ хасах
  • Хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.

-Чихрийн шижин өвчний үеийн хооллолт

Хэрэглэх болох хүнс

Хязгаарлах хүнс

Хориглох хүнс

Хар талх, гурвалжин будаа, хөц будаа, овъёос, жигнэж чанаж болгосон өөхгүй мах хэрэглэх, байцаа, өргөст хэмх, помидор, чихэргүй цай, бага калоритой ундаа, халуун ногоогүй амтлагч

1-р гурил, цагаан чихэргүй талх өдөрт 1 зүсэм, цагаан будаа 7 хоногт 2-3 удаа, бага зэрэг өөхтэй мах сардаа 2 удаа, тослог багатай сүү цөцгий, манжин төмс лууван, вандуй, хатаасан мөөг, спирт бага агуулсан вино, пиво


 

Чихэрлэг гурилан бүтээгдэхүүн, торт, жигнэмэг, өөх тос ихтэй шарсан давсалсан мах хиам, зөгийн бал, чихэр шоколад, зайрмаг, халуун ногоо бүхий хоол амтлагч

 

<!- Дасгал хөдөлгөөн хиих нь ямар ач холбогдолтой вэ?
Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх нь
инсулины хэмжээг багасгана

  •  Байнгын ээнэгшилд байлгана.
  •  Өөх тосны солилцоог хэвийн байлгана.
  • Цусны бичил эргэлтийг сайжруулна.
  • Фибринолизийг идэвхжүүлнэ
  • Стрессийн үед катехоламины ялгаралтыг багасгаж судасны хүндрэлээс сэргийлнэ

-ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ҮЕД ХӨЛӨӨ АРЧЛАХ ЗӨВЛӨМЖ

 

Чихрийн шижин өвчний үед дараах шалтгаануудын улмаас хөл буюу тавхайд эмгэг өөрчлөлт ордог.

  • Чихрийн шижин өвчний үед захын мэдрэхүй алдагдсанаас хөл буюу тавхайн халуун, хүйтэн, өвдөлтийг мэдрэх мэдрэл алдагддаг. Энэ үед хөлөндөө гэмтэл эсвэл шарх авахад түүнийг мэдрэхгүй байсны улмаас хүндрэл үүсдэг.
  • Чихрийн шижин өвчний үед захын цусны эргэлт удааширч хөл буюу тавхайн цусан хангамж багасч хөлний арьс нь янз бүрийн нян, мөөгөнцрийн халдварт мэдрэг болдог.
  • Хөл буюу тавхайд гэмтэл авсны улмаас үүссэн шарх удаан эдгэрч халдвар авах нь амархан байдаг.

-Хөлөө хэрхэн шалгах вэ? 

Хөлөө харахад өрөөний гэрэлтүүлэг сайн байх шаардлагатай бөгөөд өдрийн гэрэл эснэвэл байгалийн гэрэлтүүлэгтэй үед хөлөө харахад тохиромжтой. Хэрэв та өөрөө хөлөө харж чадахгүй бол толинд харах буюу гэр бүлийн хэн нэгнээр хөлөө харуулах хэрэгтэй. Хөлөө ажиггггглах явцдаа  Шалбарсан  Зүсэгдсэн Арьс нь зузаарч эвэршсэн Арьсны өнгө нь өөрчлөгдсөн Тавхайд овгор товгор байгаа эсэх  Хумсны өнгө нь өөрчлөгдсөн эсэх  Зөөлөн эд нь гэмтсэн эсэхийг сайтар анзаарах хэрэгтэй.  Хэрэв хөл болон тавхайд том жижиг ямар ч хэмжээний шалбархай ай үүссэн, арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан байвал тавхайгаа бүлээн усаар савандаж угаагаад ариутгасан самбайгаар боогоод дотоод шүүрлийн булчирхай, мэс заслын эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.                                                                                                             

-Хөлөө өдөр бүр угааж байх                                                                                       Өдөр бүр хөлөө шалгахдаа хөлөө угаах нь маш чухал юм. Хөл угаах ус нь 36-38 хэмийн халуун бүлээн байх ба тослогтой зөөлөн савангаар угаах шаардлагатай. Хөлөө угаасны дараа ус сайн шингээдэг зөөлөн даавуун алчуураар арчих хэрэгтэй. Ингэхдээ хүчтэй үрж арчиж болохгүй. Хөлийн арьсныхаа уян хатан байдлыг хадгалахын тулд хөлний арьсанд тэжээл өгөх тос түрхэх хэрэгтэй. 

-Хөлөө түлэгдэхээс болгоомжлох                                                                           

Хөлөө угаах буюу халуун усанд орхын өмнө усаа заавал шалгаж үзэх хэрэгтэй. Ингэхийн тулд термометр хэрэглэж болох ба бэлтгэсэн уснаасаа саванд хэсэглэн авч түүндээ тохойгоо дүрж шалгаж болно. Мөн цахилгаан хөнжил хэрэглэдэг бол унтахаасаа өмнө заавал унтрааж унтах хэрэгтэй. Халаагуур /пар/ болон галын ойр хөлөө байлгаж болохгүй. Учир нь мэдрэхүй нь буурсан хөл халууны нөлөөнд амархан түлэгдэх аюултай байдаг.                      

-Хөлний хумс авах                                                                                                  

Хөлийнхөө хумсыг авахдаа хөндлөн авах хэрэгтэй. Хоёр зах руу нь ухаж, дугуйруулж  авч болохгүй. Хумсаа авахдаа зөөлөн эд нь гэмтэхээс болгоомжлон лав биш авах хэрэгтэй. Хөлөнд эвэр ургасан бол түүнийг иртэй, үзүүртэй зүйлээр авч болохгүй. Учир нь арьсны бүрэн бүтэн байдал алдагдвал халдвар авах нь амархан төдийгүй хөлний ноцтой хүндрэл үүсч болзошгүй.  Дээрх зөвлөмжүүдийг  өдөр тутам хийж хэвшихээс гадна хөлөндөө оймсоо маш сайн тааруулсан байх буюу хэт бариу, томдсон оймс өмсөхгүй ноосон даавуун оймс өмсөх хэрэгтэй. Гутал хөлд сайн таарсан, хөлийг хавчиж холгохооргүй байх хэрэгтэй. Ямар ч үед хөл нүцгэн явж болохгүй. Хөлд ямар нэгэн эмгэг өөрчлөлт гарсан тохиолдолд  гэрээр эмчлэлгүй, дотоод шүүрлийн эмчид хандаарай.

-Чихрийн шижин өвчний үед хэрэглэгдэх бүтээгдэхүүнүүд:

-Чихрийн шижинтэй хүүхдэд

1-р хэлбэрийн инсулин хамааралтай чихрийн шижингийн үед:

Чихрийн шижингийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах схемээр улирал тутамд 1 сарын турш:

1-р групп (элэг хамгаалах цөс хөөх)

а. Лив Гард эсвэл Милк Тистл

б. Бердок

в. Лецитин

2-р групп (судас хамгаалах)

г. Готу Кола

д. Гинго Билоба

3-р групп (фермент)

е. Хоол боловсруулах фермент Фууд Энзим

ж. Протеаза Плюс

Групп болгоноос нэг нэгийг сонгоно хавсруулан хэрэглэнэ.

Чихрийн шижингийн ээнэгшилтийн үед:

Локло: 1 хоолны халбагыг 1 стакан усанд найруулж, 1 стакан усаар даруулж (богино хугацаанд сахар кетон ацитозыг арилгана).

Инсулин хамааралтай чихрийн шижин

А.Чихрийн шижингийн 1 хэлбэрийн эмчилгээ:

а. Хоол боловсруулах фермент Фууд Энзим: 1 капсулаар өдөрт 3 удаа хоолны дараа, эхний сард  (цусны илүүдэл сахарыг задлана, хамгаална, цэвэрлэнэ).

б. Корал Кальци: 1 хэмжээст халбагыг 1 стакан усанд найруулж өдөрт 5-6 удаа, эхний сард  (тэжээнэ, хамгаална, цусан дахь сахарын хэмжээг хэвийн болгоно, цусны байдлыг сайжруулна, дархлааг дэмжинэ).

в. Хром Хелат: 1 шахмалыг оройн хоолны үед + Цинк Лозинг: 1 ширхэгээр өдөрт 2-3 удаа хоолны үед Би Поллен: 1 капсулаар өдөрт 2 удаа хоолны үед эхний сард.

г. Суперкомплекс: 1шахмалаар өдөрт 1-2 удаа өглөө өдөр, 2 дахь сард.

Кофермент  Q10: 1 капсулаар өдөрт 2-3удаа хоолны үед,

2 дахь сард.

д. Хлорофилл: 1 хоолны халбагыг 1 стакан усанд найруулж өдөрт 2 удаа, эсвэл Альфальфа: 1 капсулаар өдөрт 2 удаа хоолны үед.

3 дахь сард

Омега 3: 1 капсулаар өдөрт 2 удаа хоолны үед.

е. Стевия: 1 хэмжээст халбагыг 1 стакан усанд найруулж өдөрт 3 удаа, 3дахь сард.

Дээрхи программ нь цусны сахарын хэмжээг бууруулж, өвчтөний эрч хүчийг сэргээн,  судас арьсны байдлыг сайжруулна.

Б. 2-р хэлбэрийн чихрийн шижингийн эмчилгээ

Зүрх судасны өвчтэй, өндөр даралттай, илүүдэл жинтэй, бодисийн солилцооны хам шинж буюу метаболический синдромтой өвчтөнүүд байдаг тул:

1-дэх сард:

 а. Фат Граббэрз:  2 капсулаар өдөрт 3удаа хоолноос 30 минутын өмнө (бие организмаас ханасан өөх тос, холестериныг хөөнө).

 б. Гарциниа Комбинейшн:1 капсулаар өдөрт  3 удаа хоолноос 30 минутын өмнө.

 в. Локло: 1 хоолны халбагыг 1 стакан усанд өглөөний унднаас 1 цагийн өмнө найруулж уугаад, араас нь 1 стакан усаар даруулж ууна.

Хоол сойсон ачаалалтай өдрүүдэд эрч хүчээр дэмжих зорилгоор

 а. Солстик: 1 уутыг 1 литр цэвэр усанд найруулан (организмыг энергээр цэнэглэнэ).

 б. THT: 1-2 хэмжээст халбагыг 1 стакан усанд найруулж өглөөний ундыг орлуулж ууна (витамин, минерал эрдэс бодисын эх уурхай).

 в. Локло: 1 хоолны халбагыг 1 стакан усанд уусгаж, араас нь 1 стакан усаар даруулж, хоолноос 1 цагийн өмнө өдөрт 2 удаа ууна.

2-дахь сард:

а. Фэт Грабберз: 2 капсулаар өдөрт 3 удаа хоолноос 30 минутын өмнө ууна (бие организмаас ханасан өөх тос, холестериныг хөөнө).

б. Хром Хелат: 1 шахмалаар өдөрт 2 удаа.